No menu items!
HomeХүмүүсӨхөөрдөм жүжигчин Ким Жи Вон

Өхөөрдөм жүжигчин Ким Жи Вон

-

Телевизийн олон ангит кинонуудаараа бидний танил болсон өмнөд Солонгосын жүжигчин Ким Жи Воныг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Ким Жи Вон 1992 оны 10-р сарын 19-нд төрсөн Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч юм. Түүнийг “Өв залгамжлагчид” (2013), “Нарны үр сад (2016) киногоор нь хүмүүс хамгийн сайн мэдэх билээ.

Ким Жи нь Сөүл хотод төрсөн бөгөөд өөрөөсөө 2 насаар эгч, нэг эгчтэй.

Тэрээр “Paekahm” ахлах сургуулийг төгссөний дараа Dongguk их сургуулийн драмын ангид орсон байна.

Тэрээр дуучин Younha-ийн ард дуулдаг байсан ажээ. Харин Жи Вон зар сурталчилгаанд тоглосноор алдар хүндийг олж авсан юм. Ким Жи Вон анхныхаа дүрийг “Хатагтай Сайгон” драмад бүтээжээ.

Түүнийг жүжигчин Ким Тэхитэй адилхан хэмээж, Бяцхан Ким Тэхи гэж нэрлэдэг байжээ.

Ким Жи Вон 2011 онд “High Kick: Revenge of the Short Legged” цувралд тоглосны дараа анх олны анхаарлыг татжээ. Дараа нь “What’s Up” хөгжимт драмын кинонд  анхныхаа дүрд тоглож байжээ. Ингээд түүний карьер, нэр хүнд өсч бидний мэдэх цувралуудад дүрээ бүтээж эхэлсэн юм.

Түүний тоглосон алдартай цуврал “Нарны үр сад” киног мэдэхгүй хүн үгүй. 2016 онд гарсан уг кинонд тэрээр армийн эмчийн дүрд тоглосон байдаг. Уг кино нь түүнийг улам алдаршхад хүргэсэн гэдэг. Үүний дараа тэрээр KBS Drama Awards-ийг Park Bo-gum, Jun Hyun-moo нартай хамт хөтөлж, “Excellence” шагналыг хүртжээ. Ким мөн APAN Star Awards-аас Шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн удаатай.

Түүний хувийн амьдралын тухай олон хүмүүс сонирхдог. Гэвч тэрээр ихэнх алдартнуудын нэгэн адил хувийн болон хайр дурлалын амьдралаа нууцлахыг хичээдэг. Ким Жи Вон хэнтэй ч үерхэж байгаагүй. Харин CelebsCouples-ийн мэдээлснээр тэрээр өмнө нь нэг хүнтэй харилцдаг байсан ч сүй тавьж байгаагүй ажээ.

Гэхдээ түүнийг Солонгосын алдарт жүжигчин Yoo Yeon-той үерхэж байгаа гэх мэдээлэл гарч байжээ. Хосуудыг алдарт Horror Stores киноны зураг авалтын үеэр болзож байсан хэмээн шуугиан гарсан юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд