No menu items!
HomeОнцлохБ.Булган: Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл таргалуулах хүчин зүйл биш

Б.Булган: Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл таргалуулах хүчин зүйл биш

-

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Булганы “Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин”-ий талаар “Эмч сонсож байна” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Эмэгтэйчүүдэд ямар төрлийн өвчин зонхилон тохиолдож байна вэ?

-Сүүлийн үед үтрээний үрэвсэл, умайн хүзүүний улайлт, сувгийн үрэвслүүд, умайн дотор салстын үрэвсэл зонхилон тохиолдож байна. Эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин өвөрмөц ба өвөрмөц бус шалтгаантай,  мөн вирусийн гаралтай ихэвчлэн тохиолддог. Өөрт ямарваа нэг өөрчлөлт гарвал эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

-Умайн хүзүүний улайлт, шарх юунаас үүдэлтэй байдаг вэ?

-Энэ бол өргөн ойлголт.  Гэхдээ нөлөөлдөг нэг том шалтгаан нь вирус. Хүний хөхлөг вирус нь умайн хүзүүний улайлт шархлааг үүсгээд, цаашилбал умайн хүзүүн хорт хавдар үүсгэдэг гэж үздэг.  Тиймээс эмэгтэйчүүд маань хөхлөг вирусийн шинжилгээг өгсөн байх хэрэгтэй. Энэ нь дотроо олон төрөлтэй. Энэ төрлүүд дундаас голлон үүсгэдэг гэж байдаг учраас оношлуулах хэрэгтэй. Умайн хүзүүний шарх, улайлтын талаар ярихаас өмнө бэлэг эрхтний бүтцийн талаар мэддэг байх нь чухал. Умайн хүзүү нь 4-4.5 см үргэлжилсэн холбогч эдээс бүтсэн байдаг. Умайн хүзүүний суваг, үтрээний байдал эдийн зөрүүнээс болоод шилжилтийн бүс үүсдэг. Энэ нь залуу охидын хувьд наана эл харагддаг бол дааврын нөлөөгөөр нөхөн үржихүйг насны эмэгтэйчүүдэд арай өөр байдаг.

-Умайн хүзүүний улайлт, шархыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа ямар өвчний эх үүсвэр болох вэ?

Умайн хүзүүний улайлттай бол эсийн шинжилгээг өгөх ёстой. Мөн энэ үед үрэвсэл дарах эмчилгээ хийдэг. Умайн хүзүүний эсийн шинжилгээг гурван жилд нэг удаа улсаас үнэгүй авч байгаа. Тэр шинжилгээнд эмэгтэй хүн заавал хамрагдах ёстой. Энэ нь умайн хүзүүний хавдрыг эрт оношлоход тусална.

-Өндгөвчний уйланхай нь зарим хүмүүст тохиолддог. Ямар эмчилгээ хийх шаардлагатай байдаг вэ?

-Өндгөвчний уйланхай нь олон төрөл. Төрөлхийн улайнхай ч гэж байна. Үүнийг томорсон үед мэс заслын аргаар авдаг. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн үйл ажиллагааны уйланхай үүсдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн үед эм бэлгийн эс боловсроод гадагшлахад 2 см уйланхай үүсч байдаг. Мөн сарын тэмдгийн сүүлийн 10 хоногт шар биеийн уйланхай үүсч болно. Үүнийг мөн 3-3.5 см байхад асуудалгүй гэж үздэг. Хэрэв уйланхайтай гэж оношлогдсон бол сарын тэмдгийн хоёр, гурав дах хоногт дахиж эход харуулах хэрэгтэй. Үүнийг үйл ажиллагааны уйланхай мөн байна уу, үгүй юу гэдгийг мэдэж байж эмчилгээний заалт гарна. Үрэвслийн шалтгаантай уйланхай үүссэн, халуурах болон нэмэлт зовиур илэрсэн үед мэс заслын аргаар эмчилдэг.

-Умайн дурангийн хагалгааны талаар тайлбарлаж өгнө үү?

-Энэ нь эмчилгээний болон оношлогооны зорилгоор хийгддэг. Ерөнхийдөө үргүйдэлтэй байгаа эмэгтэйчүүдэд ихэвчлэн ашигладаг. Бид хэвлийн дурангаар олон төрлийн өвчинг оношилж болно. Жишээлбэл, умайн гадуурх жирэмслэлт, үрэвсэл, наалдсан эмгэгийг дурангаар оношилж эмчилдэг.

-Цагаан юм их гардаг эмэгтэйчүүд байдаг. Хэвийн хэмжээ нь ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүний бэлэг эрхтнээс шүүрлүүд ялгарч байдаг. Үтрээний үүдэвч хэсэг, амсар дээр нь хоёр булчирхай байрладаг. Энэ нь бэлгийн үйл ажиллагааны үед сэрлээр өдөөгдөж ямар ч өнгө үнэргүй шингэн ялгаруулдаг. Мөн үтрээний хананд байдаг хавтгай хучуур эдүүдээс ялгарч байдаг цагаан сүү шиг өнгөтэй, үнэргүй  шүүрэл гардаг. Умайн хүзүүнээс мөн шүүрэл ялгарна. Сарын тэмдэг дууссан, жирэмсэн болоход бэлэн үед мөн өнгөгүй, үнэргүй шингэн гардаг. Үүнээс бусдыг нь эмгэг шүүрэл гэж үздэг.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавиулсан үед таргалах эсвэл турах асуудлууд гардаг. Энэ тал дээр зөвлөгөө өгнө үү?

-Аман яриа байдаг. Сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхад умайн хөндийд тавиулсан ерөндгийн улмаас таргалсан гэх өгүүлэмжтэй хүн ирж байгаагүй. Гэхдээ дааврын эм, суулгац хэрэглэсэн үед таргалсан тохиолдол байсан. Дааврын нөлөөгөөр идэх дуршил нэмэгдэж, хэвийн үеийнхээс их иддэг.  Түүнээс биш жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл таргалуулах хүчин зүйл биш. Өөхөн эсийг үржүүлэхгүй.

-Сарын тэмдэг ирээгүй үед спираль тавиулж болох уу?

-Сарын тэмдэг ирсэн, умайн хүзүү физиологиороо нээгдсэн үед ерөндгийг тавьдаг. Гэхдээ төрснөөс зургаан сарын дараа умайг тохирох гуурсаар нь нээгээд тавьж болдог.

-Умайн хүзүүн улайлт, шархтай хүн спираль тавиулж болдог уу?

-Болно. Сүүлийн үед тавиад л байгаа. Мазок болон эсийн шинжилгээ хэвийн үед тавьж болно.

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Бид эрүүл байх юм бол ирээдүй хойч маань эрүүл явна. Болж өгвөл эмэгтэй хүн болгон шүдний, эмэгтэйчүүдийн эмчтэй байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Эмч сонсож байна” нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд