No menu items!
HomeОнцлохУдаан хугацаагаар сууж ажил хийдэг бол анхаар

Удаан хугацаагаар сууж ажил хийдэг бол анхаар

-

Та суугаа ажил хийдэг бол 30 минут тутамд түр завсарлага авч хөдөлгөөн хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэр их дасгал хийдгээс үл хамааран удаан хугацаагаар нэг байрандаа суух нь эрт нас барах эрсдэлт хүчин зүйл болдгийг анагаах ухааны эмхэтгэлд нийтэлжээ.

Сууж өнгөрүүлсэн цаг хугацаа, эрт үхлийн шалтгааны хамаарлыг дөрвөн жилийн хугацаанд 45-аас дээш насны 8000 хүний дунд хийсэн судалгаан дээр тулгуурлан гаргасан байна. Сууж өнгөрүүлсэн цаг хугацаа нэмэгдэх тусам эрт нас барах эрсдэл тэр хэмжээгээр ихэсдэг ажээ.

Тиймээс бага сууж, их хөдлөхийг Америкийн зүрх судасны холбооноос уриалж байна. Гэхдээ хөдөлгөөн хийхдээ тогтмол давтамжтайгаар хийх хэрэгтэй. Нэг дор хөдөлгөөн хийхээс илүү 30 минут тутамд суудлаасаа босч 5 минутыг алхаж, хөнгөн дасгал хийн биеэ сэргээх нь зүрхний шигдээс болох эрсдэлийг бууруулдаг болохыг судалгаа явуулсан багийн удирдагч, Колумбийн Их Сургуулийн Анагаах ухааны тэнхимийн ахлах судлаач Кейт Диас ярив.

Судалгааг Колумбын Их сургууль, Вейлл Корнелл Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн үндэсний төв хамтран явуулжээ.

Судалгаагаар дундаж насныхан өдрийн сэрүүн байх 16 цагийн хугацаанд 12.3 цагт нь идэвхгүй, тогтмол суугаа байрлалтай байдаг болохыг тогтоосон байна. “Нас ахих тусам хөдөлгөөний давтамж улам бүр багасдаг” гэж Диас бичжээ.

Удаан хугацаагаар тасралтгүй суудаг хүмүүс нас, хүйс, биеийн жин, бүр хэр их дасгал хийдгээс үл шалтгаалан эрт нас барах эрсдэл нь яг ижил байв.

30 минут тутамд хөдөлгөөн хийдэг хүн 30 минутаас дээш хугацаагаар суудаг нэгнээс эрт нас барах эрсдэл 55 хувиар бага байдаг бол 90 минут нэг байрандаа суудаг нэгэн 90 минутаас бага хугацаанд суудаг хүнээс эрт нас барах эрсдэл 200 хувь илүү байдаг ажээ.

Хэрвээ та удаан хугацаагаар суудаг, бидний нэрлэж заншсанаар суудлын ажил хийдэг бол 30 минут тутамд эд эсээ сэргээн хөдөлгөөн хийж, биеийн чилээгээ гаргаж байхыг зөвлөж байна.

Байнга суугаа ажиллах нь таны эрүүл мэндэд дараас сөрөг нөлөөтэй

Бодисын солилцоо удааширдаг

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаас биеийн өөх тос хайлуулах процесс суларч, цусны эргэлт удаашран, инсулин ялгаралт багасна.

Биеийн галбир алдагдах

Удаанаар суух нь нурууны үеүдэд их даралт үзүүлдэг тул толгой урагш бөхийж, даралтыг мөрөнд  шилжүүлэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл бөгтөр болдог гэсэн үг.

Сээр нурууны гэмтэл авах

Хөдөлгөөнгүй суухад нурууны доод хэсэг болон булчин шөрмөсөнд маш их даралт өгч гэмтээдэг байна.

Нийгмийн идэвх буурах

Компьютерийн ард удаан хугацаагаар суух, олон цагаар интернэт ашиглах нь аажмаар нийгмийн идэвхийг бууруулж, сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг байна. Сэтгэл хөдлөл багасаж, бусдаас аль болох зай барьдаг болно.

Сэтгэлийн амар амгалан гэдэгт өөрийгөө болон бусдыг зөв үнэлж дүгнэх, өөртөө итгэлтэй байх, амьдралаа зөв залуурдах, туйлын зорилготой байх, өөрийгөө хөгжүүлж, илэрхийлж сурах гэсэн цогц ойлголтууд багтдаг.

Ганцаардал болон депресст орох

Компьютер удаан ашиглах нь амьд харилцаа үлэмж багасаж, яваандаа ганцаардал гутралыг мэдэрч эхэлдэг. Мөн гадаа гарах нь цөөрснөөр витамин D-ийн дутагдалд орж сахарын өвчин, хавдраар өвчлөх магадлал ихэснэ.

-Бодисын солилцооны хам шинжээр өвдөх

Хөдөлгөөнгүй удаан сууснаар висцерал өөхлөлт буюу бүслэхийгээр таргалах явдал нэмэгдэж, биеийн эд эс инсулинд дасан зохицохоо болино. болон клиникийн олон эмгэг үүсгэж, зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай.

Архаг өвчин бий болох

Удаан хугацаагаар буруу сууснаас ууц нуруунд ирж байгаа даралт яваандаа архаг өвчний голомт болдог.

Таргалалт

Хүн сууж байх үед булчин шөрмөс ердийнхөөс бага ажиллах тул элчлэг шатаах процесс ч удааширна. Энэ нь яваандаа илүүдэл жингийн асуудалд хүргэнэ.

Чихрийн шижин

Хөдөлгөөний дутагдлаас болж хүн цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чаддаггүй учир инсулинд мэдрэг чанарыг бууруулдаг.

Хорт хавдар

Хөдөлгөөний дутагдал мөн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судалгаанаас үзвэл ялангуяа эмэгтэйчүүдэд суугаа ажил маш хортой бөгөөд хөх, өндгөвч, умайн хорт хавдрын нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Зүрхний дутагдал

Ширээний ард, жолооны ард, эсвэл зурагтын ард удаан хугацаагаар суух нь эрчүүдийн хувьд ч гэсэн аюултай. Их суудаг хүмүүс зүрх судасны өвчинд илүү өртөмтгий 64 хувь нь  судалгаагаар тогтоогджээ.

Гэнэтийн үхэл

Хэд хэдэн төрлийн судалгааны үндсэн дээр эрдэмтэд суугаа ажилтай хүмүүсийн нас баралтын хувь 6.9 хувиар өндөр байдгийг тогтоожээ. Товчхон хэлбэл, та эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай бол, удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух нь байдлыг улам л хүндрүүлнэ гэсэн үг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд