No menu items!
HomeЭмч зөвлөж байнаО.Ууганбаяр: Суугаа ажилтай, илүүдэл жинтэй хүмүүс цардууллаг хүнснээс татгалзах хэрэгтэй

О.Ууганбаяр: Суугаа ажилтай, илүүдэл жинтэй хүмүүс цардууллаг хүнснээс татгалзах хэрэгтэй

-

Хоолны технологич, эрүүл ахуйчО.Ууганбаярын эрүүл хооллолтын талаар өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Эрүүл хооллолт гэхээр цагаан гурил, будааг хэрэглэж болохгүй гэдэг. Үүнийг яагаад хориглодог юм бэ?

-Эрүүл хооллолтын талаар ямар ойлголттой байгаа нь их чухал. Хүмүүс жингээ хасах зорилгоор мах, ногоо, будааг хэрэглэдэггүй. Үүнийгээ эрүүл хооллолт гэж нэрлээд байна. Тухайн хүний зорилго их чухал. Хүн жингээ хасахдаа биш, эрүүл хооллолтыг амьдралын хэвшил болгох нь зүйтэй. Тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалж хооллолт өөр өөр байна. Суугаа ажилтай, илүүдэл жинтэй хүмүүс цардууллаг хүнснээс татгалзах хэрэгтэй. Өөрийнхөө хоолны дэглэм, зуршлаа зөв болгочихвол яг тэрийг хориглоно гэсэн юм байхгүй.

-Хүний нарийн гэдсэнд намираа эс байдаг. Цардуул нь түүнийг барьцалдуулснаас болоод бохирдол үүсдэг. Тийм учраас цагаан бүтээгдэхүүнийг хориглодог гэж уншиж байсан?

-Хоолны буруу дуршил, жингийн илүүдэлтэй хүмүүсийн намираа эс нь дарагдчихсан байдаг. Бидний биед нүүрс ус, өөх тос байх ёстой. Бид олон төрлийн зүйл идэж байгаа учраас ганцхан гурилан бүтээгдэхүүнээс цардуул үүсдэг гэх нь өрөөсгөл. Хүнсний бүтээгдэхүүн чанар муутай болсон. Жишээлбэл, масло аваад идэхэд тэр нь маргарин байна шүү дээ.

-Ерөнхийдөө зөв хооллолт гэж юуг хэлж байна вэ?

-Хүн болгоны бие өөр. Зөв хооллолтыг илүүдэл жинтэй, жин нь өөрт нь асуудал үүсгэдэг хүмүүс дагавал зүгээр гэж боддог. Маш энгийнээр тайлбарлах юм бол, эрүүл хооллолт гэдэг нь тэнцвэртэй хооллохыг хэлж байгаа юм. Тэнцвэртэй хооллох гэдэг нь амин дэм, эрдэс бодисоо тэнцүү хэмжээнд авахыг хэлнэ.

-Хүмүүс эрүүл хооллоно гэхээр өглөөнөөс орой болтол юу идэх вэ гэж асуух байх. Мөн калороо яаж тооцож байх ёстой вэ?

-Калор тооцох хэцүү. Та тамирчин, эсвэл үнэхээр шаардлагатай бол тооцох хэрэгтэй. Түүнээс бид өдөр тутамдаа, цай уухдаа тэдэн калор гэж идчихлээ гэж бодох хэцүү шүү дээ. Хүмүүс үүнд маш их анхаарал хандуулаад стресстээд байгаа юм шиг санагддаг. Хүмүүс зурагт үзэх, ямар нэгэн юм хийж байхдаа иддэг. Энэ нь хэр их идээд байгаагаа анзаарахгүйд хүргэдэг. Өглөөний цай маш чухал. Хүмүүс юу ч идэхгүй байвал турна гэж боддог.

-Хүн долоо хоногт 70 гаруй төрлийн шим тэжээлийг биедээ авах ёстой гэж үздэг. Өдөр болгон өөр зүйл ид. Нэг зүйлээ олон давтахгүй байх хэрэгтэй. Хүний тэнцвэртэй хооллолтыг цусан дахь сахарын хэмжээгээр тайлбарладаг. Тэр сахарыг хэвийн хэмжээнд барих ёстой. Бид өглөө цайгаа уухгүй байвал сахарын хэмжээ буурна. Энэ үед толгой эргэх, дотор муухай оргих, нүд бүрэлзэх шинжүүд илэрнэ. Хүн өлсвөл юу ч хамаагүй иддэг. Тиймээс өглөөний хоол маш чухал. Өглөө босоод нэг аяга ус заавал уу. Үүнийгээ байгаа зүйлээрээ баяжуулбал зүгээр.

-Эрүүл хооллолт гэхээр жин хасах гэж байгаа хүмүүст ихэвчлэн зөвлөгөө өгдөг. Гэтэл жин нэмэх гэж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Цусан дахь сахарын хэмжээгээ барьж хоол идэх хэрэгтэй. Жин нэмэх гэж байгаа хүмүүст, өөрт нь тохирсон тодорхой дэглэм барих шаардлага гарна. Ямар ч аргаар жин нэмж, турж болно. Гэхдээ энэ нь таны биеийн бүтцийг яаж өөрчлөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаарай. Жин нэмэх гэж байгаа хүмүүс идээд хэвтээд байж болохгүй. Уургалаг зүйл идэж, бодисын солилцоогоо сайжруулах ёстой. Бодисын солилцоог хурдасгахын тулд хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг.

Бодисын солилцооны  талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

– Хүмүүс хөгшрөөд жин буурахаа больсон. Энэ жиндээ удаан байгаа гэдэг. Хооллолтоос үүдэлтэй өвчин нь 10-15 жилийн дараа илэрдэг. Та өвдөөд 5 жилийн дараа эмчид үзүүллээ гэхэд тийм юм идсэн учраас өвдсөн байна гэж онош тогтоогдохгүй. Тэгэхээр бодисын солилцоонд хооллолт их чухал.

-Сүүлийн үед өтгөн хаталт их болсон. Үүнээсээ болоод гэдэс цэвэрлэх цай, клизм тавьдаг. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эслэг ихтэй хүнс хэрэглэ. Нэг удаа хэрэглээд зүгээр болохгүй гэдгийг санаарай. Эслэг хүний биед шингэдэггүй. Таны биед ороод хорт бодисыг гадагшлуулдаг. Калор агуулдаггүй зүйл. Цай, эм ууж өтгөн гадагшлах үед биед ашигтай бичил биетүүд цуг гардаг. Ингээд дараагийн удаа бие засах гэхээр үүргээ гүйцэтгэх ёстой бичил биетэн байхгүй учраас эргээд хүндэрч чадахгүй. Өтгөн хатсан тохиолдолд эслэг агуулсан хүнсийг тууштай хэрэглэх ёстой. Тухайлбал, лууван, маалингын үр, чиа үр зэрэг бүтээгдэхүүн эслэг агуулдаг.

-Хүнсний ногооноос гадна бэлэн эслэг байдаг уу?

-Байдаг. Овьёос хүртэл эслэг шүү дээ. Эслэг нь үр тарианы хальсанд их агуулагддаг. Яахав бэлэн зарагддаг сүлжээний бүтээгдэхүүн байдаг.

-Эслэг жин хасахад нөлөөлөх үү?

-Та бие дэх хорт бодисоо хэр их цэвэрлэж байна тэр хэмжээгээр жин хасагдана. Гэхдээ эслэг хэрэглээд шууд турна гэсэн үг биш. Тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

-Зарим хүмүүс урь оройныхоо хоолыг халааж иддэг. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Та өглөө хоосон байсан дээр үү. Эсвэл хоолоо халаагаад идсэн нь дээр үү? Таны хувьд аль нь зүгээр вэ?

-Халаагаад идсэн дээр байх

-Хүн хоосон байснаас энергээ авахын тулд халаагаад идсэн дээр. Гэхдээ олон давтах дадал биш. Хааяа нэг завгүй үед байх л зүйл. Өдөр болгон халааж иддэг бол буруу. Хоносон хоолонд бактер үржинэ. Тиймээс сайн халаах хэрэгтэй.

-Хүмүүс хоолоо хөлдөөдөг. Энэ нь хэр зөв бэ?

-Технологийн хувьд бүтээгдэхүүнхөлдөөх нь цааш урвалд орохыг зогсоодог гэж үздэг. Тухайлбал, кола муу гэхээр, тэгвэл sprite нь сайн уу гэж асуудаг. Үүнтэй адил хоолоо хааяа нэг халааж идэж болно гэхээр зүгээр гэсэн гэж ярьдаг. Тэгэхээр тухайн зүйлийн хэмжээ, хязгаарыг зохицуулах хэрэгтэй.

-Эслэгийн зохимжтой ямар байх ёстой вэ?

– Таны хортой бодисыг гадагшлуулдаг учраас хэмжээ гэсэн зүйл байхгүй. Та хэзээ идэх боломжтой байна тэр үед болно.

-Овьёос эслэг ихтэй гэсэн. Гэхдээ нүүрс ус агуулдаг. Тиймээс орой хэрэглэж болохгүй шүү дээ. Та юу хэлэх вэ?

-Хүн унтахаасаа 3-4цагийн өмнө юм идсэн байх ёстой. Үнэхээр жингээ хасах гэж байгаа хүмүүст овьёосыг зөвлөдөггүй.

-Унталт нь хооллолтод их нөлөөлдөг гэсэн. Хэдэн цагт унтах ёстой вэ?

-Шөнийн нойр хэзээ ч нөхөгдөхгүй. Хүн орой 9.30-10 цагийн хооронд унтсан байх ёстой. Түүнээс хойш 6-8 цаг унтаж амрах хэрэгтэй. Ядарсан байгаа бол энергээ нойроор л нөхөж авна.

-Өглөө юм идэж чадахгүй хүмүүс байдаг. Тэдгээрт ямар зөвлөгөө өгөх вэ?

– Хүний бие 36 градусын дулаантай байдаг. Орой ходоодонд орсон зүйл тэр халуун нөхцөлд ямар болохыг төсөөлөөрэй. Орой идээд унтахаар амарсан мэдрэмж танд төрөхгүй, хоол бүрэн шингэхгүй. Тийм учраас өглөө юм идэх хүсэл төрдөггүй.

-Хэт орой юм идээд нозоороод унтдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүс яах ёстой вэ?

-Энэ хэв маягаараа удсан байна гэсэн үг. Бие организмд хэвшсэн байгаа. Хүн шинэ дадалтай болоход 90-120 хоног шаардлагатай гэж үздэг. Энэ хэв маягаараа удсан учраас бие яг тэрийгээ л хүсдэг. Өлсөх бол биед тийм ч муу зүйл биш. Эрт хоолоо идээд өлсөөд унтаад үз. Шинэ дадалтай болох нь чухал.

-Хүмүүс дэглэм их барьдаг болжээ. Хассан жингээ барина гэдэг их чухал. Энэ үед яах хэрэгтэй вэ?

-Хүмүүсийг яг тэр дэглэмийг барь гэх нь миний хувьд хэрцгий санагдаад байна. Яагаад гэвэл хүн олон төрлийн эрдэс биедээ авах хэрэгтэй. Тэгж байж л гоё сайхан, эрүүл явна. Хүн өлсөхөөрөө л янз бүрийн юм идэхийг хүсдэг. За дэглэмээ дуусахаараа иднэ дээ гэж боддог. Тэгэхээр дэглэм барьж турахдаа анхааралгүйгээр өөрийнхөө амьдралын хэв маягийг зөв болгох хэрэгтэй. Ингэсэн үед л аяндаа турна. Туранхай харагддаг ч гэсэн дотор өөхлөлтийн хувь өндөр хүмүүс байдаг. Булчингийн масаа нэмж, дотор өөхөө багасгах хэрэгтэй. Энэ тохиолдолд буцаж таргалах магадлал бага.

-Булчингийн масс нэмэхийн тулд юу анхаарах вэ. Дан ганц уураг хэрэглээд масс нэмэгдэх үү. Хөдөлгөөн хийх шаардлагагүй юу?

Маш их жингийн илүүдэлтэй хүний хувьд хөдөлгөөн хийхгүйгээр уургалаг хоол хэрэглээд, нүүрс усаа хасах шаардлагатай. Жин нэмэх гэж байгаа бол хөдөлгөөн хийнэ. Жингийн илүүдэлтэй хүн бодисын солилцоо удаашралтай, зүрх судасны асуудалтай болчихсон байдаг. Хэт их хөдөлгөөн хийхээр зүрхэнд маш их ачаалал өгнө. Мянга хөдөлгөөн хийгээд хоолоо зохицуулж чадахгүй бол энэ ямар ч үр дүнгүй. Хооллолт 80, хөдөлгөөн 20 хувь байх ёстой. Мэдээж хөдөлгөөн чухал. 5-10 кг хассаны дараа хөдөлгөөн хийж эхлэх нь зүйтэй. Хоолны дэглэм бариад шууд хөдөлгөөн хийж болохгүй. Хөдөлгөөн хиймээр байгаа бол агаарт алхах хэрэгтэй.

Эх сурвалж: Дэлхийн Монголчуудын MGLRADIO FM-88.3

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд