No menu items!
HomeХүмүүсҮзэгчдийн хүндлэлийг хүлээсэн чадварлаг эрэгтэй жүжигчид

Үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн чадварлаг эрэгтэй жүжигчид

-

2000-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн чавдарлаг эрэгтэй жүжигчдийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Н. Ялалт

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтыг “Агаа” хэмээх хөтлөгчийн нэрээр нь хүмүүс андахгүй. 1999 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөж, МҮОНРТ-ын Орчуулгын киноны албанд ажлынхаа гарааг эхлүүлсэн. Дэлгэцийн урлагт олон сайхан дүрүүдийг бүтээсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард болсон Берлиний кино наадамд урилгаар оролцсон билээ.

Ч. Болд

Түүнийг Богд хааны түүхэн дүрийг бүтээснээр нь андахгүй бизээ. Анх 2001 онд Ж. Биндэр найруулагчийн “Овжин охид” кинонд тоглож байсан бөгөөд найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуайн “Хүний амь” гэж киноны хоёрдугаар анги болох “Аймшигтай нүүдэл”, “Надтай гэрлээч” зэрэг олон кинонд дүрээ чадварлаг бүтээсэн.

Б. Амарсайхан

Түүнийг үзэгчид монгол төрхтэй сайхан жүжигчин хэмээн үнэлдэг. Б. Бадар-Ууган агсны найруулсан “уулын хөх сүүдэр” кинонд анхны дүрээ бүтээж, дипломын ажлаа Камертоны Болдын дуулсан дууны клипээр хамгаалсан. Дараа жил нь “Тавилан”, 2000 онд “Удирдагч” гэдэг кинонд тоглосон. Тэрээр “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Аравт”, “Үргээлэг”, Япончуудын бүтээсэн “Чингис хаан”, “Марко Поло” зэрэг олон уран бүтээлд дүрээ бүтээсэн. Түүний “Би юу хийчих вэ” бичлэг сошиалд цацагдаж, нэг хэсэгтээ л олон нийтийг шуугиулсан.

Т. Бархүү

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр “Барааг барах уу?” гэж өөрийнхөө авьяас, хичээл зүтгэлийг дархалсан залуу бол “Х Түц” продакшны жүжигчин Төрбатын Бархүү юм. Дуулна, бүжиглэнэ. жүжиглэнэ гээд л тал бүрийн авьяастай тэрээр 2004 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Анх “Сэргээш-3”-т оролцон тоглож байжээ.

“ДРАМЫН ДӨРӨВ”

2003 онд Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс “Жүжигчид дуулж байна” уралдаан зохион байгуулсан. Энэ уралдаанд Наранбаатар, Амгаланбаатар, Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг дөрөв “Коммунист” нэртэй хамтлаг байгуулж оролцоод түрүүлсэн. 2005 онд хуучны сайхан дуунуудыг сэргээн “Хайрын дурсамж” цомгоо гаргасан бөгөөд бүх дуу нь хит болсон. Тэд “Төрийн соёрхолт гишүүнтэй хоёрхон хамтлагийн нэг нь “Драмын 4” гэж бахархан ярих дуртай.

Г. Эрдэнэбилэг

1999 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр дагнан ажилласан. “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар ажилласан бол “Аав” киног бие даан найруулсан. Үүний дараагийнх “Үргээлэг-2”, “Яллагч” кино байсан. Дөрөв дэх уран бүтээл нь “Хийморь”. Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвшиж, ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн.

Г. Амгаланбаатар

-2000 онд театрынхаа босгыг алхан “Бооцоо” жүжгийн гол дүрийг бүтээжээ. Үеийн залуустай нэгдэн 2001 онд “Надаар тоглосон хайр” жүжгийг тавьж байсан. Тэрээр “Кихот ноён” жүжгийн Санчо Пансог мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Фебийн дүрийг бүтээхийн тулд сарын дотор 13 кг хассан гэдэг.

С. Болд-Эрдэнэ  

Түүний аав нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С. Сугар, эгч нь СТА С.Болормаа гэдгийг мэдэхгүй хүмүүс үгүй бизээ. Удам залгасан авьяаслаг нэгэн. 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн. 2003 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин, 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан билээ. Тайзны бүтээлүүдээсээ гадна “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг”, “Үргээлэг”, “Амьдрах тасалбар”, “Анчид”, “Удирдагч” зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн авьаслаг жүжигчин. “Хөлтрөг” хэмээх киногоо найруулж үзэгчдийн хүртээл болгосон нь өндөр үнэлгээ авсан.

О. Гэрэлсүх

Монголын тайзнаа анх 1966 онд “Ромео, Жульетта” жүжгийг Хүүхэд, залуучуудын театрт тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ-ын хамт олон анх удаа тайзнаа тавьж байсан бөгөөд Ромеогийн дүрийг жүжигчин О.Гэрэлсүх бүтээсэн. Дэлгэцийн урлагт бүтээсэн “Ларьдма” киноны дүрээр үзэгчид андахгүй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд