No menu items!
HomeЯрилцлагаД.Отгончимэг: 4-5 насанд хүүхэд өөрийгөө цаашид хэрхэн авч явах эхлэл тавигддаг

Д.Отгончимэг: 4-5 насанд хүүхэд өөрийгөө цаашид хэрхэн авч явах эхлэл тавигддаг

-

“Улаанбаатар” их сургуулийн багш, докторант Д.Отгончимэгийн “Хүүхдийн хүмүүжил”-ийн сэдвээр өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Одооны эцэг эхчүүд хүүхдийнхээ гадаад үзэмжид анхаараад, дотоод оюун санаа, сэтгэхүйд анхаарахаа болчихжээ?

-Багад сурсан эрдэм мандах нар мэт, өтлөхөд сурсан эрдэм жаргах нар мэт гэж үг байдаг. Хүүхдийг багаас нь ямар орчинд өсгөх, хайрыг хэрхэн мэдрүүлэх нь чухал. 4-5 насанд тухайн хүүхэд өөрийгөө цаашид хэрхэн авч явах эхлэл тавигддаг. Хүүхдийг хоёр настай голж болохгүй. Тухайлбал нэг ээж хүүхдээ ингэж хөгжүүлсэн байна. Боорцог, боов хайрч өгөхдөө янз бүрийн хэлбэр гаргаад, дараа нь миний охин саран хэлбэртэйг нь, гурвалжинг нь ав гэх мэтээр дүрс заасан байгаа юм. Өдөр тутмын амьдралын хэв маягаараа хүүхдээ сургах нь хамгийн үр дүнтэй байдаг.

Хүнтэй зөв харьцаж чадахгүй залуучууд их болсон байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ хэнтэй өссөнөөс их хамаарна. Жишээлбэл, Чингис хаан авьяас билэг бүхий хүн байсан. 1179 он 15 настайгаасаа эхлээд дайн байлдаанд явж байсан. Тэр үеийн хүмүүсийн сэтгэхүй өндөр, одоо үеийн сэтгэхүйн муудчихаад байгаа юм биш. Хүүхдийг 0-7 насанд төлөвшүүлчихвэл цаашдаа зөв хандлагатай болно. Өсөх насанд нь дутуу хайрласнаас болоод харилцаа, хандлага муу болж байгаа юм.

-Монголчууд маань эрт дээр үеэсээ хүүхдийг хүмүүжилтэй, хатуужилтай болгож өсгөж чадаж байсан?

-Засгийн газрын гол үүрэг бол ард иргэдээ сайн хүн болгох гэж Платон хэлсэн байдаг. Хүүхдүүд таны үг буруу гээд өвөө эмгээсээ үг сонсохгүй байна. Би бүх хүнийг хэлээгүй шүү, ойлгоорой. Ихэнх хүүхэд цоожтой гэрт өсч байна. Зурагтаар хэн хэнийгээ алж байна, юу ярьсныг л үзэж байна.

-Ахмад үеийнхэн маань ч гэсэн залуучуудын хүндлэлийг ойшоодоггүй юм шиг санагддагЯлангуяа нийтийн тээвэрт их ажиглагддаг шүү дээ?

– Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хүн хэдий чинээ цагаан байна. Төдий чинээ ажил, амьдрал сайн байдаг.

-Муу хүний үйлдэл нүдний далд ч муу, сайн хүний үйлдэл нүдний далд ч сайн байдаг. Хамгийн ихэмсэг, энгийн зүйл аяга тавгаа хураахаас эхэлнэ. Хамгийн энгийн зүйлээс сургах гэж хичээж байна. Нэгэнт ийм бол багш хашхираад дийлэхгүй шүү дээ. Би хүмүүст туслах янз бүрийн л ажил хийдэг л дээ. Өөрөө үлгэрлэхийг хичээдэг. Гэхдээ нийгмийн байдал их нөлөөлдөг.

-Хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад мөнгөний асуудлыг орхиж болохгүй. Ялангуяа өсвөр насныхан мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй байна. Энэ талаар ярина уу?

-Би хоёр хүүтэй. Манай хүүхдүүдийг эд өсч байх үед ТҮЦ гарч ирсэн. Юм аваад илүү гарсан мөнгийг бариад ТҮЦ-рүү гүйчихдэг байсан. Сүүлдээ усанд байнга явуулаад ирсэн үнэ цэнийг мэддэг болсон. Тэгээд төлбөртэй сургуульд оруулж, өөрөөр нь мөнгийг төлүүлдэг болсон. Жишээлбэл 50, 10 доллоараар мөнгийг нь өгүүлээд, ямар мөнгөөр сурч байгааг нь мэдрүүлсэн.Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй хүүхдүүд аав ээж өгдөг юм чинь хамаагүй гэж боддог.

– Ямар байх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ одооны хүүхдийн үзэж байгаа зүйл, уншиж байгаа ном танай үеийнхээс ялгаатай. Хүүхдийн сэтгэхүйд зориулсан хүмүүжлийн ямар арга байдаг вэ?

-Бидний үед залуучууд шоронд ордог байсан. Гэхдээ алдаа дутагдал бага гаргадаг байсан. Гэтэл одоо шорон их болжээ. Ус хэдийн тунгалаг ч хөлдөхөөрөө мөс болдог. Хүн хэдий ухаантай ч уурлахаараа мунхаг болдог гэсэн байдаг. Хүний хань болох 18, 20 настай охид яагаад хориход байгаад байна вэ. Хүн жижигхэн зүйлд уурлаад түүнээсээ болоод алдаад байна. Хэн ч гэсэн уурлана. Тэвчээртэй байх, буулт хийх хамгийн чухал. Бидний аав ээж хэлдэггүй ч биеэрээ тэвчээртэй байхыг үлгэрлэдэг байсан.

-Хүн хүндээ итгэхээ больжээ?

-Хүн өөр хүнд байтугай хамаатнууддаа ч итгэхээ больсон байна. Яагаад гэвэл хамаатан гэлтгүй нэгнийгээ хуураад байна. Нэг бодитой жишээ хэлье. Бүү эмзэглээрэй. Эцэг эх нь нас барлаа. Эгч дүү хоёр үлджээ. Эгч хүнтэй суусан боловч таарч тохирохгүй гал голомтоо сахиад үлдсэн дүү дээрээ ирсэн байна. Гэтэл хоорондоо муудаад, дүүгээ гудамжинд гаргасан байгаа юм. Ингээд шүүх дээр очсон. Өнөөдрийн нийгэм ийм л болохоор бие биедээ итгэхгүй байна. Хүнийг холоос ирж хорлодоггүй, ойроос л хорлодог. Яагаад гэвэл хүмүүс хамгийн ойр хүндээ л бүх зүйлээ хэлдэг.

-Хуучны хүмүүжлийн аргын талаар ярина уу. Одооны нийгмийн хүмүүжилтэй хольж хутгаад байна?

-Дээр үед жанжин хүнийг сургахдаа хамгийн эхлээд авьяасыг нь хөгжүүлдэг байсан. Хоёрт бүтээлч сэтгэхүй буюу яаж амьдрах ухааныг нь заадаг. Гуравт урьдчилан харах чадвартай болгодог байсан. Дөрөвт эр зоригийн талаар сургадаг байжээ. Тавт шийдэмгий, зургадугаар туршлага, долоод зохион байгуулах дараа нь зөн билэгтэй болгодог байжээ. Нийгэм нэг хэсэг ороо бусгаа байсан. Одоо л тогтворжиж байна. Хүний зан чанар сайжирч эхэлжээ.

– Гэхдээ бид буулт хийж чадахгүй байна. Нэг нь инээхгүй байхад ядаж чи инээдэг байх хэрэгтэй. Хүмүүс чамд итгэхгүй байвал итгэл үзүүлэх ёстой. Биеэрээ үлгэрлэхийг манай ард түмэн үзүүлдэг байсан. Ямар нэгэн үг, тусаар бэрхшээл зовлонг нь арилга. Тэгж байж л жинхэнэ зан чанарыг өөртөө шингээнэ. Өөрөөсөө эхлээд өөрчил. Нийгэмд сайн сайхан хүмүүс байгаа. Сайхан сэтгэлийг хүн өөрөө хөглөнө. Бусдаас хайр хүсэхийн оронд бусдад хайрыг түгээ. Хүнийг хувцсаар нь дүгнэж болохгүй. Муухай хувцасны цаана сайхан сэтгэл бий. Сайхан хувцастай хүний цаана муухай хүн ч бий. Зарим хүмүүс уншиж мэдсэн зүйлээ бусдад түгээдэггүй. Бид аав ээжийнхээ үгэнд ордог байсан болохоор ямар сайхан хүмүүжилтэй байна. Одооны хүүхдүүдийн зарим нь сайхан хүмүүжилтэй л дээ. Ажил хийгээд ээждээ бөгж бэлэглэж байгаа оюутан байхад ээжийнхээ бөгжийг ломбардад тавьдаг хүн ч бий. Уулын цэцэг урттай богинотой. Янз бүрийн л хүн байдаг. Өөртөө үнэнч бай, тэмц. Тэгвэл та амжилтад хүрнэ.

Эх сурвалж: Гэр бүлийн радио 104.5

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд