No menu items!
HomeХоол, шим тэжээлЦеллюлиттэй тэмцэхэд туслах 7 хүнс

Целлюлиттэй тэмцэхэд туслах 7 хүнс

-

Эмэгтэйчүүдийн 80-90% нь целлюлиттэй байдаг. Лазер эмчилгээ, мэс засал гэх мэт целлюлитийг арилгах олон эмчилгээний аргууд байдаг ч бүгд тааламжгүй бөгөөд үнэтэй байдаг. Үүнтэй тэмцэх хамгийн хялбар арга бол тэжээллэг, эрүүл хоол идэх бөгөөд энэ нь таны бүх биед ашигтай байх болно.

1. Амтат гуа

Гуа нь 91% орчим ус бөгөөд шээс хөөх үйлчилгээтэй.

Саяхан хийсэн судалгаагаар гуа шүүс нь гуяны целлюлитыг багасгаж болзошгүйг тогтоожээ. 31-50 насны 40 эрүүл эмэгтэйд гуа жүүсний хандыг 56 хоногийн турш өгснөөр целлюлит нь их хэмжээгээр багасжээ. Амтат гуа нь өөх тос, холестерин агуулдаггүй тул чихэрлэг зүйл идэх хүслийг нь хангаж өгдөг.

2. Хар шоколад

Хар шоколад нь антиоксидант агуулдаг.

Антиоксидант нь целлюлит үүсгэдэг өөхний задралыг идэвхжүүлдэг. Энэ нь зүрх судасны системийг дэмжиж, цусны урсгалыг идэвхжүүлж, целлюлитыг багасгахад тусалдаг.

3. Гүргэм

Гүргэм нь цусны эргэлтийг сайжруулж, өөхний эсийн өсөлтийг бууруулдаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Гүргэм нь булчинг нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд та толигор арьстай болно.

4. Нэрс

Нэрс нь антоцианин гэж нэрлэгддэг антиоксидантийн гайхалтай эх үүсвэр юм.

Нэрс идэх нь өөх тосыг холестерол болгон хувиргахаас сэргийлдэг. Эдгээр нь лимфийн урсгалыг сайжруулж, целлюлитийг дэмжих хорт бодисыг зайлуулдаг. Нэрс нь эсийн шинэчлэлтийг нэмэгдүүлж, арьсны өнгийг сайжруулахад тусалдаг.

5. Кайенны чинжүү

Кайенны чинжүү нь биеийн өөх шатаах механизмыг идэвхжүүлдэг.

Кайенны чинжүү нь арьсан доорх өөхөн эсүүдэд хуримтлагдаж, целлюлит үүсгэдэг хорт бодисыг гадагшлуулдаг. Энэ нь арьсыг толигор харагдуулдаг эрүүл эдийг нөхөн сэргээхэд тусална. Кайенны чинжүү нь холбогч эдийг нөхөн сэргээх, баяжуулахад тусалдаг В6 витамин агуулдаг.

6. Сармис

Сармис нь цусны урсгал, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.

Сармисыг таргалалтын эмчилгээнд үр дүнтэй ашигладаг бөгөөд арьс, целлюлитийг эмчлэхэд хувь нэмэр оруулдаг. Сармисаар баялаг хоолны дэглэм нь бие махбодыг хорт бодисоос цэвэрлэхэд тусалдаг.

7. Quinoa

Quinoa нь целлюлит үүсгэх үүрэгтэй өөхөн эсийг задлахад тусалдаг.

Quinoa нь бие махбод дахь илүүдэл өөхийг шатаахад тусалдаг бөгөөд өөхөн эсийн хуримтлалыг бууруулдаг. Quinoa дахь эрдэс бодисууд нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсыг бэхжүүлж, арьсны гадаргуу дээрх уян хатан чанарыг сайжруулдаг.

Та эдгээр хүнсний аль нэгийг өдөр тутмын хоолны цэсэндээ оруулдаг уу? Целлюлитийг бууруулах өөр аргыг та мэдэх үү?

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд