No menu items!
HomeUncategorizedАмжилтын түүх бүрийн ард байдаг 7 сургамж

Амжилтын түүх бүрийн ард байдаг 7 сургамж

-

Түүхүүд бол амьдралын зүйрлэл юм. Агуу түүх бүрээс урам зориг өгөх сургамжуудыг олж авдаг. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх бүрийн цаана нуугдаж байдаг эрдэнэс мэт сургамжуудыг хүргэж байна.

Сонголт зан чанарыг тодорхойлдог

Бүх агуу түүхүүдийн шийдвэрлэх цэг дээр гол баатар нь өөрийн гэсэн бэрхшээлтэйгээ нүүр тулдаг. Эндээс авч болох сургамж нь маш энгийн: Сонголтууд биднийг хэн болохыг тодорхойлдог. Бид хэн бэ гэдэг нь бидний хийсэн сонголтын үр дүн юм. Амьдрал сонголтоор дүүрэн бөгөөд энэ нь хувь заяаг шийддэг.

Алдаа хэзээ ч биднийг тодорхойлохгүй

Гэхдээ тэднээс сурч мэдсэн зүйл маань биднийг тодорхойлдог. Өнгөрсөн үеэ дурсаж, буруу сонголтын төлөө гашуудах нь бидний хийж чадах хамгийн бага зүйл юм. Бүх баатарууд төгсгөлдөө алдаагаа ухамсарлаж оргил үедээ амилдаг. Үнэндээ “амилалт” гэдэг нь алдаанаасаа илүү ухамсартайгаар өсч хөгжихийг ойлгуулахын тулд үлгэрт гардаг зүйрлэл юм.

 Хүнд сорилт бол алдарт хүрэх зам

Амьдрал бол олон наст сорилт юм. Бид тэднээс зугтах бус тэмцэхэд бэлэн байх ёстой, учир нь тэд алдар суу руу хөтөлдөг. Хүнд хэцүү бэрхшээлтэй тулалдаагүй л бол баатруудыг хэзээ ч баатар гэж нэрлэдэггүй. Бүх зүйлд шалтгаан бий. Хүнд хэцүү бэрхшээлүүд хэзээ ч санамсаргүй байдлаар ирдэггүй бөгөөд хүчирхэг болгох зорилготой ирдэг. Цаашаа явж, хүнд хэцүү бэрхшээлийг даван туулснаар алдар суу хүлээж байна.

Байгаа байдлаас цааш алх

Зохиолын баатрын агуу эрэлхийлэл бүхэн хорвоо ертөнцийг танин мэдэхээс эхэлдэг бөгөөд өөрийн итгэл үнэмшлийг хайхаар явдаг. Амьдрах, “амьдрах” хоёрын хооронд ялгаа бий. Шийдвэр гаргах нь зүй ёсны хэрэг.

Эрсдэл бол амьдралын зам

Ус хэр гүнийг мэдэхгүйгээр гүний усанд орж чадахгүйтэй адил. Хүн төрөлхтний нуугдмал эрдэнэсийг ухаж илрүүлэхийн тулд бэрхшээл хэрэгтэй. Тиймээс эрсдэл гаргахаас хэзээ ч бүү ай.

Аз жаргалаа дагах

Энэ бол чин сэтгэлээсээ хайрладаг зүйл бөгөөд түүх болгоны гол баатар өөрийн аз жаргалаа дагадаг. Үүнийг олж харснаар бид өөрсдийн аз жаргалтай талбар дээр аз жаргалд хөтлөх хүмүүстэй уулзах хаалга нээгдэнэ.

Сайн сайхан үргэлж ялдаг

Ертөнц өөрөө хоёрдмол байдлын зарчим дээр бий болсон. Сайн ба муу, хайр ба үзэн ядалт, эрэгтэй, эмэгтэй болон бусад эсрэг тэсрэг байдлын нэгдэл. Тиймээс бидэнд ямар ч сонголт байхгүй. Бид эсрэг тэсрэг зүйлтэй л харьцах хэрэгтэй. Гэхдээ эцсийн эцэст бидний сонгох зүйл чухал юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд