No menu items!
HomeБоловсролХүүхдийн боловсролд зориулсан сонирхолтой, хөгжилтэй үнэгүй сайтууд

Хүүхдийн боловсролд зориулсан сонирхолтой, хөгжилтэй үнэгүй сайтууд

-

Таны хүүхдүүд өнөөдөр аюулгүй онлайн орчинд шинэ зүйл сурч болно. Хүүхдүүдэд зориулсан эдгээр үнэгүй боловсролын вэбсайтууд нь онлайн сургалтын тоглоом, видео, бусад зүйлийг санал болгодог.

Sesame Street

Бага насны хүүхдүүдэд Sesame Street-ийн онлайн веб сайтын бүх зүйлс таалагдах болно. Тэд хэдэн зуун видео клип үзэж, үсэг, амьтны авиа, аялгуу, өнгө гэх мэт зүйлийг сурч, тоглоом тоглох боломжтой.

Scholastic

Scholastic бол хүүхдүүдэд зориулсан боловсролын өвөрмөц сайтуудын нэг юм. Сургуулиасаа олж мэдэх боломжтой зүйлсийг бататгах зорилгоор ангийн түвшнээр зохион байгуулсан үйл ажиллагаатай. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд ахлах сургууль хүртэл, тэдэнд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг олж авах боломжтой.

PBS Kids

Таны хүүхдүүдийн PBS TV-ээр үздэг боловсролын шоу нэвтрүүлэг бүр, PBSKids.org сайтад өөрийн гэсэн хэсэгтэй. Дуу дуулах, тоглоомуудыг ангилах, тоолох, урамшууллын видеонууд болон бусад зүйлийг хайж олох боломжтой.

CoolMath

CoolMath.com нь “математикийн парк” гэж нэрлэгддэг. Хүүхдүүд нэмэх, хасах, үржих, хуваах, аравтын бутархайг бодох,  мөнгөний хэрэглээ бусад зүйлд сурах математикийн онлайн тоглоом тоглож болно. CoolMath нь 13 ба түүнээс дээш насныханд чиглэгддэг. Харин түүний салбар сайт CoolMath4Kids.com нь 3-аас 12 насныханд тохиромжтой. CoolMath Games нь бүх насныханд зориулсан “тархины дасгал”-ын тоглоомуудыг санал болгодог.

TIME for kids

TIME сэтгүүлийг хэвлэн нийтлэгчдийн эрхлэн гаргадаг TIMEforKids.com сайтад улс төр, хүрээлэн буй орчин, спорт, эрүүл мэнд гэх мэт олон сонирхолтой нийтлэл, зураг, видео бичлэгүүд ордог. TIME for Kids нь энэ жагсаалтад багтсан бусад сайтуудын нэгэн адил интерактив биш боловч мэдээний сэдвүүдийг хүүхдэд ээлтэй байдлаар шийддэг.

National Geographic Kids

Kids.NationalGeographic.com дээр амьтдын талаар танин мэдэхүйн мэдээлэл үзэх, амьтдын сонирхолтой баримтуудыг олж мэдэх, байгалийн гэрэл зургуудыг үзэх, хуваалцах, янз бүрийн улс орнуудын талаар олж мэдэх, шинжлэх ухааны туршилт хийх гэх мэт олон зүйлийг үзэх боломжтой. Мөн залуу судлаачдад зориулсан “Бяцхан хүүхдүүд” булан бий.

How Stuff Works

Таны хүүхэд тэнгэр яагаад цэнхэр байдаг, салхи хэрхэн үүсдэг талаар асуудаг уу? Үүнийг хүүхдэдээ тайлбарлаж өгөхийг хүсвэл “How Stuff Works” сайтруу зочлоорой. Нийтлэлүүд нь автомашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, шинжлэх ухаан, мөнгө, технологи гэх мэт асуултуудад хариулдаг. Тоглоом, таавар, видео бичлэгүүд нь суралцах туршлагыг нэгтгэдэг.

Starfall

Starfall.com нь 2002 оноос хойш онлайн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зар сурталчилгаагүй сайт бөгөөд 3-р ангийн хүүхдүүдэд зориулсан математик, унших, бичих, хөгжим, улирлын чанартай сонголтуудыг багтаасан сургалтын тоглоом, үйл ажиллагааг санал болгодог.

The KIDZ Page

TheKidzPage.com нь 5000 гаруй хуудас сурах тоглоом, үйл ажиллагаатай. Онлайн будгийн хуудсууд, эвлүүлдэг таавар, үгийн тоглоомууд зэрэг хэдэн ангилалтай.

Fun Brain

Fun Brain нь математик, уншлага, онлайн ном, сургалтын тоглоомуудтай. Мөн 8-р ангийн хүүхдүүд, дунд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд илүү тохиромжтой байдаг.

NickJr

NickJr.com дээрээс бага насны хүүхдэд зориулсан тоглоом, бусад зүйлийг үзэх боломжтой. Тоглоомууд нь таны хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, хувцаслах, шинэ хөгжим сурах, таавар эвлүүлж, тоо, хэлбэр таних боломжийг олгодог.

Exploratorium

Шинжлэх ухааны вэбсайтуудын жагсаалтыг багасгах нь хэцүү, учир нь тэнд маш их хэрэгцээтэй эх сурвалжууд байдаг. Гэхдээ Сан Францискогийн Дүрслэх урлагийн ордны вэбсайт дахь Exploratorium нь хүүхдүүдэд шинжлэх ухаан, урлагийн талаар мэдлэгийг шинэ арга замаар сургадаг. Энэ нь хүүхдүүдэд далай тэнгисийг сонирхох, галактик руу пуужин хөөрөх, цэцэрлэгжүүлэлт, амьтан, эсийн шинжлэх ухааны талаар олж мэдэх боломжийг олгодог.

Highlights for Kids

60 гаруй жилийн турш оршин байгаа, хүүхдүүдэд зориулсан сэтгүүл нь хүүхдүүдтэйгээ тоглох, унших, гар урлал хийх онлайн аргыг санал болгодог. Энэ сайт нь хүүхдүүдэд зориулсан онцлох үйл явдлын талаар мэдээлж, суралцахад нь туслах тохирсон тоглоом, урлагийн үйл ажиллагаа, хүүхэлдэйн түүх, шинжлэх ухааны туршилтуудыг багтаасан байдаг.

Learning Games for Kids

Сайтын нэр нь бүгдийг хэлнэ. Энэ нь хүүхдэд зориулсан бүх хичээлийг тоглоомуудаар дамжуулан заадаг. Үг, үсэглэл, нийгмийн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухаан, урлаг, үг хэллэг, уран зохиол, гар хөгжмийн тоглоомууд нь хүүхдүүдийг тань сурах адал явдалд хөтлөх болно.

Old Farmer’s Almanac for Kids

Хүүхдүүдэд зориулсан энэхүү сайт нь таавар, асуулт, түүхэн дэх сонирхолтой баримтууд, тэнгэрийн үйл явдлууд, цаг уурын нөхцөл зэрэг сонирхолтой мэдээллийг багтаасан.

Disney Jr.

Энэхүү сайтаас дисней тоглоомоор зочлох, өнгөт хуудсууд, видео бичлэг хийх нь онцлох үйл явдлуудыг үзэх болно. Тоглоомууд нь ой санамж, гар нүдний зохицуулалт, өнгө тохируулах болон оюун ухааныг хөгжүүлэх бусад чухал чадваруудад төвлөрүүлдэг.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд