No menu items!
HomeХүмүүсМонгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсжээ

-

Монголын кино урлагт “Батмөнх даян хаан”-аас эхлэн сэтгэлд шингэсэн олон дүр бүтээж, ард түмэндээ хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсжээ.

Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг тэрбээр артерийн судасны бөөгнөрөл оноштойгоор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон талаараа мэдээлж, ард иргэдээсээ хандив гуйж байсан нь саяхан билээ. Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Түүний кинонд тоглосон дүрүүдээс нь дурьдвал:

1977 он “Давааны цаана даваа” Жаргал
1979 он “Үүрийн цолмон” Баяраа
1981 он “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” Амараа
1981 он “Хатанбаатар” Сундуйсүрэн
1984 он “Тань руу нүүж явна” Очир
1984 он “Намрын халуун өдрүүд” Нацагдорж
1985 он “Ацаг шүдний зөрүү” Ананд-Очир
1986 он “Намар нахиалсан мод” Самдан багш
1987 он “Үлгэр дууссан хойно”
1988 он “Мандухай цэцэн хатан” Батмөнх даян хаан
1990 он “Хүн чулууны нулимс” Элдэв
1992 он “Мөнх тэнгэрийн хүчин дор” Чилүгэн
1992 он “Хүйн холбоо” Товуу
1993 он “Хүсэл хясал” Нанзад
1993 он “Аминд хүрсэн олз”
1993 он “Учиртай гурван толгой” Балган
1994 он “Хүний юм”
1995 он “Цагаан дуганы гэгээ” Дилав хутагт Жамсранжав
1996 он “Араанд нь алт ард нь хутга” Галдан
1999 он “Би чамд гомдоогүй” Болд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд