No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЛ.Мягмарсүрэн: Хүний биед спирт дутагдаад өвчилнө гэсэн судалгаа байхгүй

Л.Мягмарсүрэн: Хүний биед спирт дутагдаад өвчилнө гэсэн судалгаа байхгүй

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн, донтох клиникийн их эмч Л.Мягмарсүрэн, СЭМҮТ-ийн донтох судлалын өдрийн эмчилгээний багийн ахлах зэрэгтэй эмч Б.Соёлмаа нарын  “Архины хэрэглээ, хүний эрүүл мэнд” сэдвээр хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Архи хэрэгтэй юу, үгүй юу гэдгээс яриагаа эхэлье?

Б.С: – Этилийн спиртийн устай хольсон нэгдлийг архи гэж нэрлэж байгаа юм. Этилийн спирт нь өнгөгүй тунгалаг, онцгой содон үнэр амттай, хүний төв мэдрэлийн системд өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг, донтуулж хамаарал үүсгэдэг химийн бодис юм. Өнөөгийн нийгэмд архины хамаарал бол эмзэг сэдэв. Үүнд өртдөггүй хувь хүн, гэр бүл байхгүй. Энэ бодисыг тодорхой хугацаанд давтамжтай хэрэглээд байвал тархи гэмтнэ. Тархи гэмтсэнээр донтож, хамааралтай болно. Үүнийг ДЭМБ-аас F102кодтой өвчин гэж үздэг.

-Архинд донтох нь өвчин гэлээ.Тэгэхээр мэдээж үе шаттай байдаг байх. Ямар ямар үе шаттай байгаад, ямар хүнийг донтогч гэж үздэг вэ?

Б.С: – Хорьтой залуучууд “баасан гариг”аа системтэй тэмдэглэж байна. Баасан гариг болгонд л найзтайгаа уулзаж пиво ууж байна. Энэ байдлаар явсаар магадгүй 30 насанд, 15-20 жилийн дараа дасал үүсчихдэг. Архиныудаан хугацааны, тогтмол хэрэглээ нь донтох өвчинг үүсгэдэг. Гэхдээ тухайн хүний ууж байгаа хэмжээ, биеийн онцлог, давтамжаас шалтгаална. Хэрэв ойр ойрхон хэрэглээд байвал 2-5 жилийн дотор л хамааралтай болж, архинд донтох өвчин үүснэ гэсэн судалгаа байдаг.

-Долоо хоног болгон “Баасан гариг” тэмдэглээд байвал тэр давтамжид орох уу?

Б.С: -Орно.

-Үүнийг өвчин гэж үздэг юм байна. Эдгэрэх хэр боломж байдаг вэ?

Л.М: – Донтох өвчнийг эдгэрэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл эмчилгээний тусгай стандарт дүрэм журам байдаг. Гэхдээ хугацаа, хөрөнгө мөнгө, эмч болон тухайн хүн, гэр бүлээс нь маш их хүч хөдөлмөр шаарддаг. Эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

-Яг ямар хүмүүсийг нь донтогч гээд байгаа юм бэ?

Б.С: – Этилийн спиртийг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээр хүний сэтгэц, бие махбод уг бодист дасч улмаар түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсдэг өвчнийг архинд донтох эмгэг гэнэ. Хүн амыг архины хэрэглээний түвшингээр нь таван бүлэгт хуваадаг. Нэгдүгээрт архийг огт хэрэглэдэггүй буюу бага насны хүүхэд, өндөр настан, бие махбодын хувьд архи зохидоггүй хүмүүс, архины эмчилгээнд явж байгаа хүмүүс багтдаг. Дараагийн бүлэг нь тохируулан хэрэглэгч гэж байна. Энэ нь үндсэндээ хэрэглэгч хүмүүс, гэхдээ ухамсартайгаар хандаад багахан хэмжээгээр хэрэглэдэг гэсэн үг.

Б.С: -Этанол нь амаар ороод, улаан хоолой, ходоодонд очоод цусаар шимэгдэж тархдаг. Энэ үед ямар ч төрлийн архи уусан, эр эм хамаарахгүй бидний биед ацетальдегид гэх хортой бодис үүсдэг. Энэ нь архинаасаа 30  дахин хортой бөгөөд маргааш нь тавгүй байдал үүсгээд байдаг. Ацетальдегид нь цусанд орчхож байгаа учраас цусан хангамж очих бүхий л эрхтэнд нөлөөлдөг. Хүн тэдэн ажиллаад амрах ёстой гэсэн биологийн зохицуулга байдаг. Энэ нь зөрчигдөөд ирэхээр архаг ядаргаанд орж байгаа юм. Энэ бодис нь ацетил КоА, Кребсийн цикл болоод бодисын солилцоонд нөлөөлдөг. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тооцоогоор элэг нь нэг цагт, архийг 25 мг, шар айраг 250 мл, дарс 100 мл, ликёр 60 мл, айраг 200 мл хоргүйжүүлэх чадвартай.

Б.С: – Архины шалтгаанаар элэг өөхөлж, хатуурал үүсч эрүүл явах үндэсгүй болно гэсэн үг. Өдөрт 60 мл-ээс илүү хэмжээтэй архийг 2 долоо хоногоос дээш хугацаатай хэрэглэдэг хүмүүсийн 90 хувьд элэгний өөхжилт үүсдэг. Үүнээс 10-50 хувьд нь хатуурал /цирроз/ үүснэ. Энэ нь 5-10 жилийн хугацаанд архаг байдлаар явагддаг. Мөн олон жил хэрэглэсэн, эсвэл нэг удаад их хэмжээгээр хэрэглэсэн /25 мл-ээс илүү хэрэглэх/ тохиолдолд зүрхний булчингийн эсүүд гэмтээд эхэлдэг. Архаг болон цочмог архины хэрэглээний үед зүрхний булчинд үхжилт /некроз/, сөнөрөл /дистрофия/ явагддаг. Мөн зүрхний хэм алдагдах синусийн тахикарди экстрасистол, ховдол тосгуурын жирвэлзээ /мерцание/, ховдлын фибрилляц явагдсаны улмаас гэнэтийн үхэлд хүргэж болно.

-Ямар хүмүүс эмчлэгдээд байна вэ?

Л.М: -Бид эмнэлзүйн асуумжаар оношлогоо хийдэг. Бид архинд хамааралтай эсэхийг нэг асуултаар л тодорхойлдог. Та архи уулаа, маргааш нь таны биед гарч байгаа зовиурыг багасгах гээд ахиад архи уудаг уу?. Өөрөөр хэлбэл шараа архиар тайлдаг уу? гэж асуудаг. Тийм л гэсэн бол гарцаа байхгүй архины хамааралтай болсон гэсэн үг. Мөн үгүй байлаа гээд архинд донтох эмгэггүй гэсэн үг биш. ДЭМБ-аас гаргасан бүлэг асуултууд байдаг. Үүгээр нарийн тодруулдаг. Үргэлжилсэн, нэг өдрөөс илүү ууллтай л бол та архины хамааралтай гэсэн үг. Шартал нь мөн архагшин даамжирч явдаг. Эхлээд, уусны маргааш даралт ихсэх, дотор муухай оргих биеийн талын зовиур илэрдэг. Цаашлаад мэдрэлийн талын зовиур гарч ирнэ. Салгалах чичрэх гэх мэт. Дараа нь сэтгэцийн зовиур буюу нойргүйдэх, сэтгэл тавгүйтэх, айх түгших зовиур илэрнэ. Хүнд хэлбэрийн шартал нь таталт өгдөг. Дараа нь солиоролтой болох гэх мэт шат дараатай байдаг.

-Спирт дутагддаг гэх яриа байдаг. Энэ хэр ортой вэ?

Л.М: – Хүний биед спирт дутагдаад, өвчилдөг гэсэн судалгаа байхгүй. Дөнгөж аравдугаар ангиа төгсөөд л хонхны баяраар архийг хэрэглээд эхэлчхэж байна. Хэдий эрт энэ бодисыг амсана, төдий чинээ эрт донтоно.

Б.С: -Хүний сэтгэхүйд баярын ширээнд архи байх ёстой гэсэн тогтчихсон үзэл байна. Үүнийг өөрчлөх хэцүү. Маш их танин мэдэхүйн сургалт явуулах, хүмүүстэй ажиллах ёстой болоод байна.

-Архи уух тусмаа даадаг гэдэг. Энэ талаар ярина уу?

Б.С: – Хүн архи ууж байгаа эд үедээ  маш сайн даадаг. Сүүлдээ, архины хамаарлын 3-р үед орохоор даац нь буурдаг. Архи уух эхэн, ялангуяа дунд үедээ маш сайн даадаг.

-Уусан ч шартуулдаггүй архи гээд рекламддаг шүү дээ?

Л.М: -Хүмүүс хордлого, шарталт хоёрыг ялгадаггүй. Шарталт бол архинд донтох эмгэгийг үед л үүсдэг шинж тэмдэг. Хааяа нэг уугаад маргааш нь зовиур илэрч байгаа бол энэ хордлогын шинж тэмдэг. Ганц л зүйлээрээ ялгаатай. Хордлого авсан үед архи бодохоос дургүй хүрч, үнэрийг нь авч чаддаггүй. Гэтэл шарталттай хүн архийг хайж, заавал ууж хэрэглэж байж биеийн байдал таатай болдог.

Б.С: – Хамгийн их гэмтдэг хэсэг бол тархи. Архийг 50, 100 гр уухад л хөөрч баясаад эхэлдэг. Энэ нь хөнгөн зэргийн согтолт явагдаж байна гэсэн үг. Тархины ихэнх нь өөхнөөс бүрддэг. Спирт нь өөрөө өөхөнд уусдаг. Тархи маань 90 хувьдаа өөхлөлттэй байдаг учраас хамгийн түрүүнд хэл ам ээдэрч, хөл гар гуйваад эхэлдэг. Үүнээс болоод юм мартдаг, уур уцаартай, зан төрхийн өөрчлөлт /өөрийгөө өмөөрөх/ гарна. Мөн ходоодны хүчил, шүлт тэнцвэртэй байвал хэвийн гэж үзнэ. Гэтэл хүчиллэг зүйл нь  ихдээд ирэхээр цээж хорсон, гашуу оргидог. Үүнээс болоод шархлаа үүсч, ходоодны архаг өөрчлөлтөд орно.  Архины хэрэглээтэй хүмүүст ходоодны шарх үүсэх эрсдэл 3,3 дахин өндөр, ходоодны хорт хавдар үүсэх эрсдэл 2,5 дахин их байдаг.

-Огт архи хэрэглэдэггүй хүн элэгний өвчлөлөөр нас барсан байдаг. Олон шалтгаан нөлөөлдөг байх. Гэхдээ хүмүүс хэрэглэж байсан нь дээр гэсэн бодолтой байна?

Б.С: -Элэгний өвчлөл, хавдар үүсэхэд ганц архи нөлөөлөхгүй. Удамшлын хүчин зүйл байна. Дээрээс нь вирусийн өвчлөл нь элэгний эсийг нүхлээд гэмтээдэг. Хоол тэжээл, амьдралын хэмнэл нөлөөлнө.

Эх сурвалж: 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд