No menu items!
HomeОнцлохЖин хасахад туслах 7 төрлийн СМҮҮТИ

Жин хасахад туслах 7 төрлийн СМҮҮТИ

-

Жин хасахад зориулагдсан олон төрлийн смүүтиний жорыг сонссон гэдэгт би итгэлтэй байна. Смүүти нь эрүүл мэндэд тустай бөгөөд хэт их идэх хүслийг хязгаарлаж чаддаг. Эдгээр нь илчлэг багатай, тэжээллэг чанар сайтай байдаг.

Жин хасахад туслах 7 төрлийн смүүти хийх аргыг хүргэж байна.

Ногоон смүүти

Орц: Манго, хан боргоцой, цагаан гаа, авокадо, бууцай, сүү. Нэмэлтээр маалингын болон чиа үр нэмж болно.

Шим тэжээл:

  • Калори: 311ккал
  • Өөх: 16.8г
  • Ханасан өөх: 1.9г
  • Нүүрс ус: 40.6г
  • Сахар: 22.8г
  • Уураг: 5.5г

“Detox” смүүти

Энэхүү смүүтигийн найрлага нь шим тэжээлээр дүүрэн тул биеийг хоргүйжүүлэх эрхтэн, түүний дотор бөөр, элэг, арьсанд сайнаар нөлөөлдөг.

Орц:

Ногоон алим: Судалгаагаар өдөрт алим идэх нь зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулахад тусалдаг гэжээ. Алиманд агуулагддаг пектин нь пребиотикийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таны гэдсэнд сайн бактерийн өсөлтийг дэмждэг.

Хан боргоцой: Антиоксидантаар баялаг энэхүү халуун орны жимс нь бромелайн хэмээх фермент агуулдаг. Энэ нь уургийг амин хүчил болгон задлахад тусалдаг бөгөөд ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Энэхүү хоол боловсруулах фермент нь дархлааг сайжруулж, үрэвслийг бууруулахад тусалдаг.

Гадил: Гадил бол калийн эх үүсвэр бөгөөд калигаар баялаг хоол хүнс нь цусны даралтыг бууруулж, зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг. Судалгаагаар гадил жимсийг долоо хоногт 2-3 удаа иддэг эмэгтэйчүүдэд бөөрний өвчин тусах эрсдэл 33% -иар бага байгааг харуулж байна.

Цагаан гаа: Цагаан гаа нь бие махбодид үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэж үздэг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг.

Бууцай: Бууцай нь нүдний эрүүл мэндийг сайжруулж, хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэж үздэг лютеин, каемпферол зэрэг ургамлын гаралтай хүчтэй нэгдэл, антиоксидант агуулдаг.

Cilantro: Энэ нь мөн хүнд металлын хордлогын эсрэг тэмцдэг гэж үздэг тул үүнийг хоргүйжүүлэх ундааны жор дээр ихэвчлэн нэмдэг.

Лайм : Энэ нь С амин дэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд дархлааг сайжруулахад тусална.

“Detox” смүүти

Орц:

  • 1 аяга Coconut-тай эсвэл шүүсэн ус
  • 1 дунд зэргийн ногоон алим, хальсалж хэрчсэн
  • 1 жижиг түүхий улаан манжин, хальсалж, хэрчсэн (үрж, жижиглэсэн)
  • 1 аяга хөлдөөсөн гүзээлзгэнэ
  • 1 аяга хөлдөөсөн хан боргоцой
  • 1/2 жижиг авокадо
  • 1 аяга бууцай
  • 1 халбага шинэхэн нимбэгний шүүс
  • нэг чимх улаан чинжүү

Нэмэлтээр:

1/4 аяга хөлдөөсөн түүхий брокколи

Жин хасахад хамгийн сайн

Найрлага:

  • 1 аяга Kale (эсвэл нялх бууцай)
  • 1/2 аяга ногоон усан үзэм (хөлдөөсөн)
  • 1/4 аяга лууван
  • 1 халбага нимбэгний шүүс
  • 1/2 аяга zucchini
  • 1/4 аяга гурвалжин будаа (1 tsp алимны цанны цуунд дэвтээнэ)
  • 1 аяга сүү
  • 1 халбага Baobab нунтаг

Хөлдөөсөн жимстэй смүүти

Нэрс, интоор, бөөрөлзгөнө, манго зэрэг хөлдөөсөн жимс, жүүс, грек тараг зэргийг холино.

Цитрустай энергийн смүүти

Орц:

  • 1 жүрж /хальсалж, жижиглэсэн, үрийг нь арилгана/
  • 1 нимбэг /хальсалж хэрчээд үрийг нь арилгана/
  • 4 бууцайны навч
  • 2 лууван /хальсалж жижиглэсэн/
  • 1/2 аяга бүйлсний сүү
  • 1 тоор /хальсалж жижиглэсэн/

Kale болон ханборгоцойтой смүүти

Kale– Эслэг, антиоксидант, кальци, витамин К болон бусад олон төрлийн амин дэмүүдийг агуулдаг. Энэ нь бас витамин С, төмрийн сайн эх үүсвэр юм. Нэг аяга түүхий Kale нь жүржээс ч илүү витамин С агуулдаг.

Хан боргоцой– С аминдэмээр баялаг. Нэмж дурдахад хан боргоцой нь антиоксидантын сайн эх үүсвэр юм.
Банана– Гадил нь илчлэг багатай, эслэг ихтэй тул жин хасахад ч тус болох юм.

Зөгийн бал– Бага зэрэг байгалийн амттан. Зөгийн бал нь антиоксидантаар баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай бөгөөд хоолойны өвчинг намдаадаг.

Газрын самрын тос

Грек тараг

Бүйлсний сүү /ямар ч төрлийн сүү хийж болно/

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд