LOADING

Type to search

Дасгал, хөдөлгөөн

Нурууны үенд сайнаар нөлөөлдөг дасгалууд

Share

 Сүүлийн хэдэн арван жилд дэлхий даяар нурууны өвдөлттэй хүмүүсийн тоо 54% -иар өссөн байна. Энэ тоо нь нуруугаа өвдөхөөс урьдчилан сэргийлэх шаардалагатайг харуулж байна. Нурууны өвдөлт нь маш их стресст оруулдаг. Нурууны өвчлөлийг эдгээх дараах дасгалуудыг зөвлөж байна.

Эдгээр дасгалууд нь нурууны өвдөлтийг намдаах, булчин, үе холбоосыг бэхжүүлэхэд тусална.

Сандалтай дасгал

Сандлыг хэвлий дороо байрлуулан доош харан хэвтэнэ.
Толгойныхоо ард гараа авна. Хөлөө эгц хойш жийгээд цээжин хэсгээ өргөнө. Шаардлагатай бол хөлөө буйдан дээр байрлуулж болно.
Дасгалыг 10 удаа давтана

Йогийн байрлал

Газар хэвтэн хөлөө дээш өргөөд, толгой дээгүүрээ давуулан газар хүргэнэ.
Гар нь биеийн дагуу байх ёстой. 10 удаа давтана.

Гараа даландаа хүргэх

Босч зогсоод гараа өргөн даландаа хүргэх. Тус бүр 10 удаа давтана.

Биеэ сэгсрэх

Өвдөг дээрээ дөрвөн хөллөн нуруугаа амраагаад, гараа тохойгоороо хурдан, огцом нугалж сэгсэрч эхлээрэй. Үүнийг 30-60 секундын турш хийнэ.

Дүүжин даажин

Газар хэвтээд, гараараа өвдөгөө тэврэн цээжиндээ наана.
Биеэ нааш цааш нь хөдөлгөж эхэлнэ.  10 удаа давтана.

Нурууны булчинг бэхжүүлэх дасгал

Доошоо харан хэвтэнэ. Гар биеийн дагуу шулуун байх ёстой.
Толгой, цээжээ өргөж, 3 секундын турш барь. Энэ дасгалыг 3 удаа давтана.

Brightside

error: Content is protected !!