No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Сон Жүн Кигийн 2010 оноос хойших гэрэл зургууд

Жүжигчин Сон Жүн Кигийн 2010 оноос хойших гэрэл зургууд

-

Жүжигчин Сон Жүн Киг “Нарны үр сад” кинонд тоглосноор нь уншигчид маань хамгийн сайн мэдэх билээ. Тэрээр алдарт жүжигчин Сон Хе Кётой  2017 онд хуримаа хийж байсан ч хосууд хоёр жил хүрэхгүй хугацааны дараа салсан. Энэ удаагийн хүмүүс булангаараа охидыг хайрыг татдаг жүжигчин Сон Жүн Кигийн 2010 оноос хойших гэрэл зургуудыг хүргэж байна.

2010он. “Melon Music Awards” -д оролцох үеэр.

2011 он. Сон Жүн Ки “Running Man” нэвтрүүлэгт оролцжээ. Гэвч түүний киноны хуваарьтай давхацсан тул уг нэвтрүүлэгт оролцож чадахгүй болсон байна. Хэдийгээр тэр гарсан боловч жүжигчидтэй найрамдалт харилцаагаа үргэлжлүүлсээр байв.

2012 он.KBS телевизийн “The Innocent Man” кинонд тоглов.

2013онд “Forbes Korea Power” алдартнуудын жагсаалтад 7-р байранд оржээ.Сон Жүн Ки энэ онд цэрэгт татагдсан ба явахаасаа өмнө 2013 оны 8-р сарын 17-нд фенүүдтэйгээ уулзалт хийжээ. Дараа нь наймдугаар сарын 27-нд Чунчон дахь 102-р анггид элссэн байна.

2015 он. Тэрээр явган цэргийн ангид алба хааж, 2015 оны 5-р сарын 26-нд халагджээ.

2016 он. Үүний дараа тэрээр жүжигчин Сон Хе Кёотой хамт “Нарны үр сад” кинонд тоглосон байна. Тэрээр офицерын дүрд тоглож уран бүтээлдээ эргэн орсон юм.  Солонгос улсын аялал жуулчлалыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлах зорилгоор, Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагаас түүнийг Аялал Жуулчлалын Хүндэт Элчин сайдаар томилжээ. Тэрээр алдартай драмынхаа ачаар KBS News 9 телевизийн үндэсний хэмжээний шууд цаг үеийн мэдээллийн шоунд уригдсан анхны жүжигчин болжээ. Тэрээр 2016 онд л гэхэд 30 гаруй брэндийн нүүр царай болж, Солонгосын “Оны шилдэг брэнд”-ийн шагналыг хүртсэн юм.

2017 онд “Battleship Island” тулаант кинонд тогложээ. Тэрээр жүжигчин Со Жи-Соб, Хван Жун Мин нартай хамтран ажилласан байна.

Мөн тэрээр “Нарын үр сад” кинонд хамтран тоглосон жүжигчин Сон Хе Кётой үерхэж байгаагаа албан ёсоор зарлав. Хосууд 2017 оны 10-р сарын 31-ний өдөр Сөүлийн “Hotel Shilla Youngbingwan”-д хуримын ёслолоо хийсэн байна.

2018 онд “Forbes Korea Power” сэтгүүлийн алдартны жагсаалтын 8-р байранд орсон байна.

2019 он. Сонг Жүн Ки 2019 оны 6-р сарын 26-нд эхнэр Сон Хе Кёгоос салах өргөдлөө гаргасан бөгөөд тус оны 7-р сард эцэслэн шийдвэрлэсэн байна.

2020он. Харин тэрээр энэ онд тэрээр “Space sweepers” цувралд тогложээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд