No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Нарантуяа: Уургийн дутагдалд орсон үед бөөрний үйл ажиллагаа алдагдаж, элэг өөхөлнө

Б.Нарантуяа: Уургийн дутагдалд орсон үед бөөрний үйл ажиллагаа алдагдаж, элэг өөхөлнө

-

Хүний биед өдөр тутам хэрэглэгддэг бодисуудын нэг уургийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Б.Нарантуяатай ярилцлаа.

-Уураг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Хүний бие махбодь тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эд эсийг тогтмол нөхдөг. Уургийг амыны болон ургамлын гэж хоёр ангилдаг. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авдаг бол буурцаг, арвай, төмс, цагаан будаанаас ургамлын гаралтай уургийг авна. Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болж задарна. Түүний дараа бие махбодид 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уураг бий болдог. Уураггүйгээр хүний биеийн өсөлт, нөхөн сэргээлт явагдах боломжгүй юм. Хүний биеийн 17 хувь нь уургаас бүрддэг бөгөөд гол төлөв булчин, биеийн тулгуур холбоос эдүүдэд хуваарилагдаж байдаг.

-Хүмүүс үл орлогдох уураг гэж их ярьдаг. Энэ тухай ойлголт өгөхгүй юу?

-Уургийн найрлага дахь амин хүчлийг орлуулж болох, үл болох гэж ангилдаг. Хүний бие махбодь зарим төрлийн амин хүчлийг өөртөө шингээдэг юм. Үүнийг орлуулж болох амин хүчил гэдэг. Харин зарим тохиолдолд амин хүчлийн шингэх явц удаашралтай явагдаж бие махбодийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Энэ үед үл орлогдох амин хүчлийн дутуу хэсгийг хоол хүнсээр авах шаардлагатай. Насанд хүрэгчдийн хоол хүнсээр авах нэг хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой. Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр явагддаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд төгс уураг буюу үл орлуулах амин хүчлийн баялаг бол ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр амин хүчлүүдээр баялаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харьцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэх нь чухал.

-Уураг дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Уураг дутагдсанаас хүний өсөлт, хөгжилт зогсоно. Гэхдээ бие организмд хэрэгтэй уургаа эргүүлэн авснаар өсөлт хэвийн болдог. Энэ шинж тэмдэг ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог л доо. Уургийн дутагдалд орсон хүүхэд жижигхэн биетэй, туранхай байдаг. Мөн хавагнах шинж тэмдэг илэрч, цус багадаж арьс цайхаас гадна дархлаа сулрах аюултай.

-Хүний биеийн уураг илүүдвэл сөргөөр нөлөөлөх үү?

-Уургийн илүүдэл нь өвчин үүсэхэд нөлөөлдөг. Тийм болохоор тухайн хүний наснаас нь хамаараад биед шаардлагатай хэмжээтэй уургаа авах хэрэггэй. Мөн уураг дутагдсан тохиолдолд бөөрний үйл ажиллагаа алдагдаж, элэг өөхөлнө.

-Бие организмд агуулагдах уургийн зохистой хэмжээ ямар байх ёстой вэ?

-Уураг дутагдсанаар хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Ийм байдалд орохгүйн тулд хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй байгаа уургаа авах хэрэгтэй. Эрдэмтэн, хүнс судлаач Ж.Уайнерын тооцоолсноор дөрвөн настай хүүхдийн нэг хоногийн уургийн хэрэглээ нь 30-50, 12 настайд 50-80 грамм байх шаардлагатай байдаг. Мөн насанд хүрсэн хүн хоногт 90-110 грамм уураг авч байх ёстой.

-Сүүлийн үед цагаан хоолтнууд мах, махан бүтээгдэхүүнээ мах орлуулагч, шар буурцгаар орлуулан хүнсэндээ хэрэглэх болжээ. Max орлуулагч, шар буурцаг нь хүний биед шаардлагатай уургийг нөхөж чадах уу?

-Буурцаг, дүпү, шар буурцаганд махтай адилхан уураг бүрэн төгс хэмжээгээр агуулагддаггүй учраас нөхөж чадахгүй. Хүмүүс цагаан хоолтон болж байгааг буруутгахгүй. Гэхдээ Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьтны гаралтай махнаас бид уургаа бүрэн нөхөж чадна.

-Тамирчид булчинтай болох гэж уураг хэрэглэдэг. Энэ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Тамирчдын зарцуулж байгаа илчлэг нь жирийн хүмүүсээс илүү байдаг. Тиймээс нэмэлт уураг авах шаардлагатай болдог юм. Тухайн хүн хоногт зарцуулах уургаа хэвийн хэмжээгээр авч байвал хүндрэл, сөрөг үр дагавар гарахгүй. Харин биеийн хүчээ зөв зарцуулж чадахгүй бол өвчин үүсэх аюултай.

-Ямар гаралтай уураг чанартай вэ?

-Махан гаралтай уураг хамгийн чанартай.

-Уураг хэрэглэснээр жингээ хасах боломжтой юу?

-Ийм ойлголт байхгүй. Хэн нэгний буруу зөвлөгөөнөес болж эрүүл мэндээрээ хохирох аюултай учраас ямар ч тохиолдолд мэргэжплийн эмчээс зөвлөгеө авах нь чухал.

Б.Сэлэнгэ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд