No menu items!
HomeЗөвлөгөөНүд загатнахад нөлөөлдөг ЗУРГААН шалтгаан

Нүд загатнахад нөлөөлдөг ЗУРГААН шалтгаан

-

Нүд загатнах нь ихэвчлэн харшлын шинж тэмдэг, эсвэл харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл байдаг. Харшлын коньюнктивит нь хүүхдүүдийг бодвол насанд хүрэгчдэд илүү түгээмэл тохиолддог боловч, аль ч насныханд илэрч болно. Энэ нь цочмог эсвэл архаг хэлбэртэй байж болох ба хэр хүндээр туссанаас шалтгаалан зовхи хавагнах, нүд бүрэлзэх зэрэг нэмэлт шинж тэмдгүүд илэрдэг.

Харшлын гаралтай коньюнкивит нь хоёр төрөлтэй

Үүнд:

  1. Хавар, намрын улиралд тохиолддог улирлын чанартай харшлын коньюнктивит нь өвс, цэцгийн тоос, хогийн ургамал зэрэг харшлын урвалаас үүсдэг.
  2. Олон жилийн харшлын коньюнктивит ба энэ нь хөгц, тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноос зэрэг гэрийн аллергиний байнгийн нөлөөллөөс болж тохиолддог.

Нүд загатнах хамгийн түгээмэл 6 шалтгаан юу вэ

Нүд загатнах бол түгээмэл тохиолддог ба нүд улайж, загатнах үед бид эмчид үзүүлэх хэрэгтэй эсэхээ гайхдаг. Олон шалтгаанаас болж нүд загатнадаг.Гэвч аль нь ч байсан өөрөө дур мэдэж эмчлэхийн оронд аль болох мэргэжлийн эмчид үзүүлэхийг илүүд үзээрэй.

НҮД ХУУРАЙШИХ ХАМ ШИНЖ

Таны нүд хуурай санагдах, часхийж өвдөх, дотор нь юм орсон мэт санагдаж байвал нүд хуурайших хам шинэтэй болжээ. Шалтгааны хувьд нулимсны булчирхай хангалттай хэмжээний нулимс ялгаруулахгүй үед нүд хуурайшина.Энэ нь маш түгээмэл бөгөөд нас ахих хэрээр тохиох магадлал нь өснө. 65 нас хүрэхэд бид 18 насныхтай харьцуулахад 65%-иар бага нулимс ялгаруулдаг болдог. Нүд хуурайшвал нүдний хараа ч бас мууддаг.

НҮДНИЙ САЛСТЫН ҮРЭВСЭЛ

Нүдний салст бүрхэвч гэдэг нь зовхины дотор талд нүдний цагааныг бүрхэн оршдог нимгэн салст мембран юм. “Нүдний салстын үрэвсэл” өвчлөлтийн хамгийн тод шинж тэмдэг бол мэдээж нүд ягаан өнгөтэй болох юм. Нүдний салст бүрхэвчийн нарийн судаснууд хавдах, хэмжээ нь томорсноос үүдэн үрэвсэж эхлэх ба үр дүнд нь нүдний цагаан нь ягаан өнгөтэй болдог. Бид гаднаас нүдэндээ халдвар оруулснаас болж, вирусээс шалтгаалан “Нүдний салстын үрэвсэл” өвчин авлаа гэж боддог. Гэхдээ бактер эсвэл мөөгөнцрөөс ч конжанктивитис тусах боломжтой. Эмчилгээг гэрээр хийх, эм ууж эдгээх боломжтой.

НҮДНИЙ ХАРШИЛ

Нүдний харшлаас болж, нүд загатнах нь түгээмэл. Биед маш тухгүй мэдрэмж төрүүлдэг учраас өдөр тутмын амьдралд маш сөргөөр нөлөөлж, цухалдуу ууртай болдог. Нүд загатнаж, ус гүйлгэнэснээр юмс ч бүрэлзэж харагддаг.Нүдний харшлыг эдгээхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юун түрүүнд харшил юунаас болсныг олж мэдэх, түүнийг арилгах юм. Мөн цэцгийн тоос хүртээлт идэвхтэй үед гэрээс гарахгүй байх, эсвэл өдрийн хамгийн идэвхтэй цагаар нь гадуур гарахаас зайлсхийх гэх мэт арга хэрэглэж болно. Цонхоо хааж, агаар шүүгчдээ сайн чанарын шүүлтүүр тавих зэргээр нүдний харшлыг сэдрээгч хүчин зүйлсийг намдаах боломжтой.

ЗОВХИНЫ ИРМЭГ ОРЧМЫН ҮРЭВСЭЛТ ӨВЧЛӨЛ

Блефаритис гэдэг нь нүд улайх, зовхи хавагнах өвчнийг хэлнэ. Хэрвээ блефаритис туссан бол өглөө сэрээд л шууд анзаарах боломжтой. Энэ үед таны дэрэн дээр нүднээс тань ямар нэг ширхлэг унасан эсвэл сормуусанд чинь наалдсан байна. Энэ өвчлөл бүх насныханд тохиолдох бөгөөд нүүр, нүдний арчилгаагаа сулруулахад блефаритис тохиох нь бий. Тиймээс өөрийн хувийн ариун цэвэртээ анхаарах нь чухал билээ.

НҮДНИЙ ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛИЙН ҮРЭВСЭЛ

Нүдний эвэрлэг бүрхэвчийн гадаргуу гэмтсэн, ямар нэг онгорхой шарх үүсэхийг хэлнэ. Харааны контакт линз зүүдэг хүмүүст түгээмэл тохиолдох ба ялангуяа шөнөөр зүүдэг хүмүүст нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл үүсэх магадлал өндөр байдаг. Ийм өвчлөл авсан тохиолдолд гэрэлд маш мэдрэг болж, нүд улайж, хүчтэй өвдөлт мэдэрнэ. Зарим тохиолдолд тийм ч хүчтэй өвдөхгүй ч тасралтгүй загатнадаг.

ТРИХИАЗ БУЮУ СОРМУУС БУРУУ УРГАХ

Нүдний сормуус буруу тийш чиглэх, ургах тохиолдол байдаг. Үүнийг анагаах ухаанд трихиаз гэж нэрлэдэг. Зарим тохиолдол нь бараг мэдэгдэхгүй, та толинд хараад ч анзаарахгүй. Гэхдээ сормуус хатуу учраас нүдээ цавчих, нүдээ хөдөлгөх бүрд яг зүүгээр хатгах мэт өвтгөдөг. Ингэснээр нүдний хагас бөмбөгөр хэлбэртэй гадаргуу болох эвэрлэг бүрхэвчийг ноцтой гэмтээх магадлалтай. Эмчлэхдээ сормуусыг угаар нь зулгааж авах, эсвэл зөвхөн хатгаж өвтгөөд байгаа сормуусыг зулгааж авна. Сормуус 2-3 сарын дараа буцаад ургачихна.

Нүд загатнах нь өөр ямар зовуурууд үүсгэдэг вэ?

Харшлын урвалын үед илрэх нэмэлт шинж тэмдгүүд:

  • Нулимс гоожих
  • Нүдний судасны улаалт
  • Зовхи хавдах
  • Харахад хэцүү болох эсвэл нүдний хараа бүрэлзэх
  • Нүдээ нээх чадваргүй болтол хавдах
  • Амьсгалын замын бөглөрөл үүсэх
  • Найтаах, нус гоожих

Таны нүд юунаас болоод загатнаад байна вэ?

Таны нүдний гадаргуу аллергентай харьцах үед харшлын урвал үүсдэг. Урвал нь гистаминыг ялгаруулж, загатнах, улаалт, нулимс гарах шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Ийм тохиолдолд загатнасан нүдээ үрэх нь маш буруу юм.  Нүдээ нухах үед та улам их гистамин ялгаруулж, шинж тэмдгүүдийг хүндрүүлдэг төдийгүй нүдний гадаргууг гэмтээж магадгүй юм.

Нүд загатнах нь нүдний янз бүрийн эмгэгээс үүдэлтэй байж болно. Хуурайшилттй нүд нь тааламжгүй байдал, цочрол үүсгэдэг. Бактерийн болон арьсны эмгэгээс үүдэлтэй нүдний халдварт бус өвчин болох блефарит нь нүд загатнах шалтгаан болдог.

Нүд загатнах зовуурыг  хэрхэн зөв оношлох вэ?

Блефарит өвчний үед зовхи нь хуурайшиж, хайрст, загатнах шинжтэй болдог. Мөн сормуус унадаг. Заримдаа сормуус нь буцаж ургахдаа буруу хэлбэртэй ургадаг бөгөөд үүнийг трихиаз гэж нэрлэдэг. Энэ нь нүд цочроох магадлалтай. Зарим хүмүүс контакт линзний уусмалаас харшилтай байдаг тул улаалт, таагүй байдал, загатнах, үрэвслийг үүсгэдэг. Ихэнх контакт линзний уусмалд агуулагддаг хамгаалалтын бодис болох Thimerosal нь харшил үүсгэх гол буруутан нь байдаг.

Хэрэв та аль хэдийн харшилтай гэж оношлогдсон бол таны нүд загатнах шалтгаан нь харшил гэж хэлж болох юм. Бусад өвчний нэгэн адил харшил нь нас ахих тусам үүсдэг. Хэрэв та урьд өмнө хэзээ ч харшилтай байгаагүй боловч зарим үнэр, хоол хүнс эсвэл жилийн зарим үед өвчний шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол эмчид хандах хэрэгтэй.

Ерөнхийдөө та нүдний талаар нүдний эмчтэй уулзах боловч зарим тохиолдолд арьсны эсвэл харшлын эмчид хандах хэрэгтэй. Эдгээр мэргэжилтнүүдийн аль нь ч таны нүд загатнах шалтгааныг тодорхойлоход тусална. Та яг юунаас үүдэлтэй харшлаад байгаагаа мэдэхийн тулд дараах шинжилгээнүүд хэрэг болно.

  • Харшлын арьсны сорил
  • Харшлын цусны шинжилгээ
  • Хүнсний харшлын сорил
  • Биеийн үзлэг

Нүдний эмч нь харшлын коньюнктивит өвчнөөр өвчилсөн эсэхийг шалгана. Таны эмч шинж тэмдгүүд, өвчний түүх, хоолны дэглэм, амьдралын хэв маягийн талаар асуулт асуух болно.

Нүд загатнахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Харшлын улмаас нүд загатнахаас урьдчилан сэргийлэх нь маш энгийн. Та харшил үүсгэгчээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв харшил үүсгэгчээс зайлсхийх боломжгүй бол нүдний дусаалга, амны хөндийн антигистамин, ариутгагч бодис зэрэг урьдчилан сэргийлэх аргуудын талаар эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй.

Нүдний загатнах шинж тэмдэг илэрдэг блефарит зэрэг нүдний эмгэгийг ажиглахын тулд нүдний эмчид тогтмол очиж үзүүлээрэй. Химийн бодисын эргэн тойронд ажиллахдаа хамгаалалтын нүдний шил зүү. Хэрэв та контакт линз эсвэл линзний уусмалаас харшилтай байж магадгүй гэж бодож байгаа бол асуудлын талаар нүдний эмчтэйгээ ярилцаарай. Мөн дотор болон гадаа нүд загатнахаас урьдчилан сэргийлэх эдгээр зөвлөмжийг үзээрэй.

Дотор орчинд анхаарах зүйлс:

  • Тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноосыг багасгахын тулд байнга тоосоо соруулж байгаарай.
  • Гаднах харшил үүсгэгчдийг багасгахын тулд цонхоо хаалттай байлга.
  • Гэрийн тэжээвэр амьтдыг унтлагын өрөө эсвэл их хугацаа өнгөрүүлдэг өрөөнөөс (том өрөө, г.м) хол байлга.
  • Гэр доторх харшил үүсгэгчийг багасгахын тулд агааржуулагчаа ажиллуулаад агаар шүүгч, агаарын сувгаа цэвэр байлгаарай.
  • Агааржуулалт багатай эсвэл огт агааргүй өрөөнд тамхи татахаас зайлсхий.

Гадаад орчинд анхаарах зүйлс:

  • Тоосонцрын тоог шалгаж байгаарай. Тоосонцрын тоо нь өглөөний 05.00-10.00 цагийн хооронд хамгийн өндөр байдаг.
  • Хувцсаа гадаа биш, хатаагчаар хатаана уу. Учир нь гадна орчны харшил үүсгэгч нь таны хувцасны даавуунд наалддаг.
  • Хөдөө аяллаар явах, зуслангийнхаа зэрлэгийг зулгаах, ургац хураалтад явах бол өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Нүүрний маск, бээлий өмсөөрэй.
  • Үс, арьсанд наалдсан харшил үүсгэгч бодисыг угаахын тулд гадна орчноос орж ирээд шүршүүрт ороорой.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна, ямар бүтээгдэхүүн нь танд хамгийн сайн тохирч болох талаар нүдний эмчээс зөвлөгөө аваарай.

Нүд загатнах шинж тэмдэг хэр удаан үргэлжилэх вэ?

Харшлын гаралтай нүдний салстын үрэвслээс үүдэлтэй нүд загатнах шинж тэмдгийг харшил үүсгэгчийг арилгах замаар арилгаж болох боловч харшлын урвал дахин давтагдах магадлалтай. Зовхи хавдсан тохиолдолд хорин дөрвөн цагийн дотор хавдар ихээр буурч, дөчин найман цагийн дараа хавагнах шинж тэмдэг илрэхгүй байдаг.

Хэрэв таны нүд загатнах үедээ өвдвөл эсвэл өдөр ирэх тусам улам бүр дордвол, эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Бусад хэвийн нөхцөлд нүд загатнах зовиурыг гэрийн нөхцөлд эмчилж болно. Дараах гэрийн нөхцөлд ашиглах боломжтой аргууд нүд загатнах зовиурыг хяналтандаа авахад чинь тусална.

Эх сурвалж: https://monfatrade.mn/

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд