No menu items!
HomeЭрүүл мэндХөхний суулгацаа авахуулсан эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ

Хөхний суулгацаа авахуулсан эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ

-

Хөхний суулгацаас болж удаан хугацаанд шаналсан нэгэн эмэгтэйн түүх

 Лаура Миранда зүүн хөх нь нэг л биш байгааг анзаарав. Түүний хөхний хэлбэр өөрчлөгдсөн байна. Ямар нэгэн өөрчлөлт анзаарахаасаа хоёр хоногийн өмнө тэрээр анхны маммографийн шинжилгээгээ хийлгэсэн (хөхний хорт хавдар нь удамшдаг тул). Тэр 22 настайдаа сайхан хөхтэй харагдахын тулд имплант суулгажээ.

Анх хүндээр өвчилж, шалтгааныг нь тогтооход хэцүү байсан бөгөөд түүний хувьд тэвчихийн аргагүй зүйл нь илрэх шинж тэмдгүүд байв.  

Миранда хэдэн долоо хоногоор архаг ядаргаанд орж, бие нь өвдөж эхэлсэн. “Би бизнесээ эхлүүлж, маш олон цагаар ажиллаж байсан тул өвчний шинж тэмдгүүдээ үүнтэй холбосон” гэж тэр хэлэв. Түүний бие тэр улам дордсоор эцэст хэвтрийн эмчилгээ хийлгэв.  “2017 онд би тархины хүчтэй өвдөлт, танин мэдэхүйн бууралттай тулгарч байсан. Би бүтээлээ бичих, төвлөрөх нь бараг боломжгүй зүйл байсан. Ажлаа хийх бүртээ зүүрмэглэж, маш их ядарсан тул дасгал хийж чадахгүй байсан болохоор жин нэмж, сэтгэцийн эрүүл мэнд маань үнэхээр муу байсан” хэмээв.

  Тэрээр эмнэлэгт үзүүлж, зүрх судасны эмч, эндокринологич зэрэг олон эмчид хандсан ч цусны даралт ихтэй гэдгээс бусад шинжилгээ бүгд хэвийн гарсан байна. Яг тэр үед эгч нь түүнд хөхний суулгацын өвчнөөр өвчилсөн загвар өмсөгч бүсгүйн яриа бүхий бичлэгийг илгээжээ. Байдал өөрөөр эргэсэн байна. Тухайн шинж тэмдгүүд тохирч байсан тул тэр эрүүл мэндийн ямар асуудалтай тулгарснаа ойлгосон байна.

Гүүгл дээр хайлт хийж, Фейсбүүк дэх “Николл Хөхний Суулгац Өвчин ба Эдгэрэл” хэмээх группт нэгдэв. Тус группийг ажиллуулдаг админ нь Миранда шиг шинж тэмдгүүдээр олон жил шаналж, 2013 онд имплантаа мэс заслын аргаар авахуулжээ. Суулгацыг хоёуланг нь, мөн тэдгээрийн эргэн тойронд байгаа сорвины эдийн капсулыг мэс заслын аргаар авдаг.

“Би хөхний суулгацын өвчний талаар хэзээ ч сонсож байгаагүй бөгөөд надад нэг ч эмч энэ талаар дурдаж байгаагүй” гэж Миранда хэлсэн байна.

Жилд ойролцоогоор 400,000 эмэгтэй хөхний суулгац (имплант) хийлгэдэг.  100 мянга гаруй нь хөхний хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа нөхөн сэргээх зорилгоор, үлдсэн 300,000 нь гоо сайхны зорилгоор хийлгэдэг. “Эдгээр эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь үр дүнд нь сэтгэл хангалуун байдаг бөгөөд эрүүл мэндийн асуудалтай тулгардаггүй” гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж Анагаах ухааны Northwell сургуулийн мэс заслын клиникийн профессор Алан Матарассо хэлэв. Тэрээр  Америкийн хуванцар мэс засалчдын нийгэмлэгийн (ASPS) ерөнхийлөгч байсан.

Гоо сайхны нийгэмлэгийн жил тутмын статистик мэдээнээс үзэхэд 2006 оноос хойш АНУ-д гоо сайхны мэс заслын номер нэг мэс засал байсан хөх томруулах мэс засал 2018-2019 онуудад 14.9 хувиар буурчээ. Харин нөхөн үржихүйн хагалгаа тэр жилдээ 34.4 хувиар өссөн байна.


Эдгээр статистик тоо нь хөхний суулгац (имплант) нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж болзошгүйд ихээр анхаарч байгаагийн үр дүн байж магадгүй юм. Хөхний суулгацын өвчний (эсвэл BII) талаархи ихэнх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан тарааж байна.  

“Эмэгтэйчүүд хөхний суулгацтай холбоотой асуудлаар 90-ээд оноос хойш гомдол гаргасан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх боломжийг олгосон” гэж Эрүүл Мэндийн Судалгааны Үндэсний Төв, Хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх сангийн ерөнхийлөгч, доктор Диана Зукерман хэлжээ.

Бас нэгэн жишээ дурьдахад:

АНУ-ын армийн хошууч, фитнесийн тамирчин Жейд Рут мөн олон нийтийн сүлжээний ачаар BII буюу хөхний суулгацын өвчнөөр шаналж байгаагаа мэджээ. Тэрээр долоон жилийн өмнө фитнесс дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр биеэ илүү пропорциональ харагдуулж, тайзан дээр илүү амжилт үзүүлэх зорилгоор имплант суулгасан байсан. Удалгүй BII-ийн шинж тэмдгүүд илэрчээ. Шинж тэмдгүүд даамжирсаар тахир дутуу болжээ.

Тэрээр “Хэрэв би хөхний суулгац хийлгэхээсээ өмнө эрсдлийг мэдэж байсан бол зуун хувь үгүй гэж хэлэх байсан” гэжээ.

“Түүний ой санамж маш муудаж, нойргүйдэлд хүрсэн байна. Эмч нар түүнд үе мөчний өвчин намдаах, нойрсуулах  хоёр эмийг өгсөн бөгөөд ой санамж муудах нь сэтгэл түгшүүртэй холбоотой гэж үзсэн байна.
Root өөрийн түүхээ Instagram дээрээ хуваалцсан бөгөөд найз нь (BII-ийн талаар өөрийн туршлагатай байсан) BII өвчлөлийн талаар судлахыг зөвлөжээ.  Ингээд тэрээр гурван долоо хоногийн дараа хөхний суулгацаа авахуулах мэс засал хийлгэсэн.

BII буюу хөхний суулгацын өвчний үед харилцан адилгүй шинж тэмдэг илрэх боловч дараах нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: хөл ирвэгнэх, цочрох, үе мөч болон булчин өвдөх, үс унах, ой санамж муудах, танин мэдэхүйн асуудал, хараа муудах, нүд хуурайших, архаг ядаргаа, хөхний өвдөлт, тууралт, хоолонд мэдрэмтгий байдал, халуурах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг.

Хөхний суулгац нь яагаад зарим эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн асуудал үүсгэдэг, зарим нь яагаад зүгээр байдгийн талаар нарийн судалгаа байдаггүй. “Эдгээр шинж тэмдгүүд нь аутоиммун өвчтэй хүмүүст ч тохиолдож болно” гэж Доктор Матарассо хэлжээ. Зарим судлаачид аутоиммун өвчтэй эсвэл гэр бүлийн гишүүд нь уг өвчнөөр өвчилж байсан түүхтэй эмэгтэйчүүд суулгац хийлгэх нь  асуудалтай байж магадгүй гэж таамаглаж байна.

FDA 2019 оны 7-р сард тодорхой төрлийн бүтэцтэй хөхний суулгацыг энэ төрлийн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн эргүүлэн татсан боловч олон эмэгтэйчүүд энэ өвчний талаар хэвээр байна.

Эх сурвалж: womenshealthmag.com

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд