No menu items!
HomeЭрүүл мэндКето болон Аткинсийн хоолны дэглэм ямар ялгаатай вэ?

Кето болон Аткинсийн хоолны дэглэм ямар ялгаатай вэ?

-

 Хүмүүс нүүрстөрөгч багатай хоолны дэглэмийн талаар ярихдаа кето tсвэл Аткинсийн хоолны дэглэмийг талаар ярьдаг.  Хамгийн нийтлэг, хүлээн зөвшөөрөгдсөн бага нүүрстөрөгч агуулдаг  хоолны дэглэмийн хувьд тэд хоорондоо маш адилхан. Хоёулаа нүүрс усны хэрэглээг эрс багасгадаг. Гэхдээ эдгээр хоолны дэглэмүүдийг барихын тулд эмч, хоолны мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь зүйтэй байдаг. Архаг өвчтэй, ялангуяа чихрийн шижин, гипертензийн өвчтэй өвчтөнүүд кето хоолны дэглэм барьж эхлэхээсээ өмнө заавал эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Кето хоолны дэглэм гэж юу вэ?

 Кето хоолны дэглэм нь нүүрс усны хэрэглээг багасгадаг. Өөх тосоо задлах үед “кетон бие” хэмээх нэгдэл үүсч энергийн эх үүсвэр болдог байна.
 Анх 1920-иод онд эпилепсийг эмчлэх зорилгоор бүтээгдсэн боловч саяхнаас жингээ хасах, илүү их калори зарцуулах, өлсөх мэдрэмжийг бууруулах, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэх мэт таргалалттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд туслах хоолны дэглэм хэмээн нэрлэгдэх болжээ.
Ердийн кето дэглэм нь 75% өөх тос, 20% уураг, 5% нүүрс уснаас бүрдэнэ. Тиймээс хоол хүнснээс авах нүүрсустөрөгчийн хэмжээгээ өдөрт 20-50 граммаар хязгаарладаг бөгөөд бага байх тусмаа сайн. Энэ нь хязгаарлагдмал хоолны дэглэм. Жишээлбэл, нэг ширхэг гадил жимсэнд 27 грамм, нэг аяга сүүнд 12 грамм нүүрс ус агуулагддаг.
Гэхдээ кето хоолны дэглэмийг баримталдаг хүмүүс өөх тос ихтэй загас, өндөг, цагаан идээ, мах, цөцгийн тос, тос, брокколи, бууцай гэх мэт нүүрс ус багатай ногоо их идэж болдог.

Аткинсийн хоолны дэглэм гэж юу вэ?

Кето хоолны дэглэмийн нэгэн адил Аткинсийн хоолны дэглэм нь нүүрс ус багатай хоолны дэглэмээр дамжуулан жин хасахад тусалдаг.

Кето ба аткинсийн хоолны дэглэмийн гол ялгаа

Кето болон Аткинсийн хоолны дэглэм хоёулаа нүүрс усыг багасгаж, жин хасахад тусалдаг ч хэд хэдэн ялгаа байдаг.

 Кето хоолны дэглэм нь нүүрс усны хэрэглээг бүхэлд нь хязгаарладаг бол Аткинсийн хоолны дэглэм нь үе шаттайгаар нэмэгдүүлдэг.

Дээр дурьдсанчлан ердийн кето хоолны дэглэм 75% өөх тос, 20% уураг, 5% нүүрс ус агуулдаг.
Өдөрт 2000 калори илчлэг хэрэглэдэг хүний ​​хувьд 50 грамм, заримдаа 20 граммаас бага нүүрс усыг хоол хүнснээс авах ёстой гэсэн үг юм.  Гол ялгаа нь Аткинсийн хоолны дэглэм нь кето хоолны дэглэмтэй адил нүүрс усны хэрэглээний хувьд хязгаарлагдмал биш юм.

Кето хоолны дэглэм нь өөх тосны хэрэглээг шаарддаг боловч Аткинсийн хоолны дэглэм нь уургийг илүүд үздэг

Бирмингемийн Алабамагийн Их Сургуулийн профессор Эми Мискимон Госсын хэлснээр Аткинсийн хоолны дэглэм нь өлсгөлөн мэдрэмжийг дарахын тулд уураг идэхийг зөвлөдөг бол кетоген хоолны дэглэм нь уургийн хэрэглээг хязгаарладаг. Аткинсийн хоолны дэглэмд  уургийн хэрэглээний яг тодорхой хувь хэмжээг заадаггүй.

Нөгөө талаас кето хоолны дэглэм нь өөх тосны хэрэглээг нэмэгдүүлэхийг шаарддаг бөгөөд авокадо, бяслаг, самар, тараг зэрэг хоолонд агуулагдах өөх тосноос өдөрт авах илчлэгийнхээ 60-75 хувийг авах ёстой.

Кето нь бүхэл хоолонд суурилсан бол Аткинс үүнийг дэмждэггүй

 Кето хоолны дэглэм нь цэвэршүүлсэн үр тарианы оронд үр тариа, лаазалсан, савласан зүйлээс илүү боловсруулаагүй хоол идэж, хадгалалтын бодисоос хол байхыг зөвлөдөг.   Харин Аткинсийн хоолны дэглэмд эдгээр хязгаарлалт байхгүй. Аткинс дэглэмийн компани нь тусгай, савласан хоол идэхийг уриалдаг.

Эх сурвалж: Insider

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд