LOADING

Type to search

Дэлхий Онцлох

Д витамин коронавирусын эрсдлийг 54 хувь хүртэл бууруулдаг

Share

АНУ-ын Бостоны их сургуулийн эрдэмтэд хүний ​​биед Д аминдэм хангалттай хэмжээнд байх нь коронавирусний халдвар авсан үед үүсэх сөрөг үр дагаврын эрсдлийг бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай “Bostonherald” сайтад мэдээлжээ.

Бостоны Их сургуулийн Анагаахын сургуулийн анагаах ухаан, физиологи, биофизикийн профессор Др. Майкл Холик “Гайхамшигт эмийг хүлээхээ боль. Бас вакцин ч хүлээх хэрэггүй. Маш энгийн буюу Д витамины хэрэглээгээр коронавирусын эрсдлийг 54 хувь бууруулах боломжтой” гэжээ.

Холик болон түүний хамт ажиллагсад 50 мужийн 190,000 гаруй америкчуудын цусны дээжийг судалж үзэхэд Д аминдэмийн дутагдалтай хүмүүс COVID-ийн халдварын түвшин өндөр байгааг тогтоожээ.

Д витамины хэмжээ ихсэх тусам коронавирусаар өвчлөх эрсдэл буурсаар байсан байна.

Судлаачид 235 өвчтнийг эмнэлэгт хэвтэх үед нь цусны дээж авч, сийвэн дэх Д аминдэмийн хэмжээг тодорхойлжээ. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь коронавирусний халдварын хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй эмнэлэгт ирсэн бол 32.8 хувьд нь Д аминдэмийн хэмжээ хангалттай байсан байна. 40 хүртэлх насны хүмүүсийн дунд нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй боловч 40-өөс дээш настай өвчтөнүүдийн 16.3 хувь нь халдварын улмаас нас баржээ. 40 ба түүнээс дээш насны 206 хүнээс нас барсан хүмүүсийн ердөө 9.7 хувийнх нь биед Д аминдэм (миллилитр тутамд дор хаяж 30 нано грамм) хангалттай хэмжээнд байсан бол 20 хувьд нь Д аминдэмийн хэмжээ 30 нг/мл-ээс бага байсан байна. Үүнээс гадна, 40-өөс дээш настай нас барсан хүмүүсийн дөнгөж 6.3 хувийнх нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ 40 нг/мл болон түүнээс дээш байжээ.

“Д аминдэм хангалттай хэмжээнд байх нь халдварын улмаас үүсэх хүндрэлүүд, улмаар “COVID-19”-өөр нас барах эрсдлийг бууруулж болохыг энэхүү судалгаа шууд нотолж байна” гэж Майкл Холик онцлон ярьсан байна.

Д аминдэмийн архаг дутагдал нь “COVID-19”-ийн хамгийн хүнд хэлбэрүүдээр өвчлөх магадлалыг 15 орчим хувиар нэмэгдүүлдэг гэж Америкийн эмч нар тавдугаар сард мэдээлж байжээ. Дублиний Тринити коллежийн эрдэмтэд мөн коранавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд Д аминдэм чухал ач холбогдолтой болохыг судалгаандаа онцолсон байна.  

error: Content is protected !!