No menu items!
HomeОнцлохНарийнтах өвчний үед илрэх шинж тэмдгүүд

Нарийнтах өвчний үед илрэх шинж тэмдгүүд

-

Монголчуудын дунд улаан хоолойн болон ходоодны хавдар түгээмэл тохиолдох өвчний тоонд ордог. Тиймээс энэ удаагийн дугаартаа нарийнтах буюу улаан хоолойн хорт хавдрын талаарх мэдээллийг хүргэж байна.

Улаан хоолой (залгиур хоолой) нь ходоод гэдэсний замын хэсэг юм. Идсэн хоол, хүнс улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог.

Улаан хоолойн хана нь булчингийн давхаргуудтай. Эдгээр нь хоол хүнсийг ходоод руу ороход агшдаг. Улаан хоолой ба ходоодны хоорондын уулзвар дээр булчингийн зузаан, цагариг багц байдаг. Түүнийг сулрахад хоол хүнс доош ордог. Гэхдээ хэвийн үед чангардаг бөгөөд хоол болон хүчлийг улаан хоолой руу эргэн ороход саад болж хавхлагийн үүргийг гүйцэтгэнэ.

Улаан хоолой болон ходоодны хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс

-Ялзарч хөгцөрсөн хүнс­ний бүтээгдэхүүн

Ялзарч, хөгцөрсөн хүнс­ний бүтээгдэхүүний шар, хөх өнгөтэй бактери нь хортой бодис бөгөөд өмөн үү үүсгэх томоохон шалтгаан болдог байна. Иймээс хөгцөрсөн хүнсний зүйлийг яасан ч хэрэглэж болохгүйг мэргэжилт­нүүд зөвлөж байна.

-Утсан, даршилсан, нөө­шил­­сөн хүнсний бүтээг­дэхүүн

Давс ихтэй хоол хүнс хэрэглэх нь хорд хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бол жимс ногоо их хэрэглэвэл эрсдлийг бууруулдаг гэж үздэг. Утсан, өндөр халуунд шарсан, тосонд хайрсан хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэвэл сайн.

-Тамхи

Улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод, нойр булчирхай, савны хорт хавдар үүсэхэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол тамхи татах. Тамхи татахад хүний амны хөндий гэмтэж эхлэх бөгөөд улмаар судас нарийсч, цус өтгөрснөөс эрхтэн, системүүдэд өөрчлөлт ордог байна. Учир нь тамхинд 4000 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг аж.

-Архи, спиртийн байн­гын хэрэглээ

Судалгаагаар сог­тууруулах ундаа хэрэглэх үед нүүр нь улайдаг хүмүүс улаан хоолойн өмөнтэй болох өндөр эрсдэлтэйг харуулсан байна. Учир нь тэр хүмүүст альдегид дегидрогеназ гэсэн хоёр фермент дутагдалтай бай­даг.

-Таргалалт

Жин нэмэх нь нэлээд тооны өв­чинг үүсэх шалтгаан болдог. Гэхдээ одоогоор хорт хавдрыг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэдэг ч яг тогтоогдоогүй байна.

-Халуун хар цай

Сүүлийн үеийн нэгэн судал­гаагаар хэт халуун хар цай уух нь эрсдэлийг нэмэгдүүлдгийг илрүүлсэн байдаг.

-Удамшил

Илрэх шинж тэмдэг

Хавдрын эрт үед шинж тэмдэг бүдэг илэрдэг байна. Гэхдээ биеийн эрүүл мэндэд доорх өөрчлөлтүүд гарна.

-Хоолонд дургүй болно.

-Хоол залгихад горойж, аюулхайн ард тээглэх мэт шинж илэрнэ.

-Өвчүүний ард өвдөнө.

-Өтгөн хар гарна.

-Ходоодны гарах хэсэгт хавдар байвал идсэн зүйлээрээ бөөлжих, аюулхайд цанхайх, хүнд оргих, цатгалдах шинжүүд илэрнэ.

-Ховор тохиолдолд цустай зүйлээр бөөлжинө.

-Ямарч шалтгаангүй тур­на.

-Ядрах зэрэг шинж тэмдгүүд нь хорт хавдрын хожуу үед илэрнэ.

Оношилгоо, эмчилгээ

Эрт шатандаа онош­логдсон хавдар эмчлэгдэх боломж өндөртэй. Харин хавдар томрох, тархах тусам эмчилгээ төгс болох боломж буурдаг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд өв­чин даамжирсан үедээ оношлогддог. Гэсэн хэдий ч эмчилгээ хийснээр хавдрын өсөлтийг удаашруулж чаддаг байна.

Улаан хоолойн зарим хавдрыг эрт эмчилвэл эдгэрдэг. Эмч нар “эдгэрсэн” гэсэн үгээс илүү “намжсан” гэсэн үгийг түлхүү хэрэглэдэг. Намжих гэдэг нь эмчилгээний дараа хавдрын шинж илрэхгүй байхыг хэлнэ. Хэрэв өвчтөн “намжмал үед” байгаа бол эдгэрсэн байж ч болно. Гэхдээ зарим тохиолдолд хавдар хэдэн сар, жилийн дараа эргэн гарч ирдэг.

Мэс засал

Хавдрыг авах боломжтой байж болно. Хэрэв улаан хоолойг бүхэлд нь авах бол мэс заслын эмч гэдэсний хэсгийг шинэ “хиймэл” улаан хоолой болгохоор ашиглаж болно. Мэс заслын үеэр улаан хоолойн эргэн тойрны зарим тунгалгийн булчирхайнд ямар нэгэн хавдар үсэрхийлсэн эсэхийг шалгахаар нэгэн зэрэг авдаг. Хавдар их даамжирч, түүнийг авах боломжгүй үед ч гэсэн өвчний шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх зорилготой мэс заслын зарим аргыг хэрэглэсээр байгаа.

Химийн эмчилгээ

Химийн эмчилгээ гэдэг нь хавдрын эсүүдийг устгадаг буюу олшрохыг зогсоодог хавдрын эсрэг эмийг ашигладаг эмчилгээ юм. Химийн эмчилгээг мэс засал юм уу туяа эмчилгээнд нэмж хийдэг аж.

Туяа эмчилгээ

Туяа эмчилгээ гэдэг нь цацраг идэвхт өндөр энергитэй туяаг хавдрын эд рүү чиглүүлэн эмчлэхийг хэлнэ. Энэ нь хавдрын эсүүдийг устгадаг буюу хавдрын эсүүдийн олшрол­тыг зогсоодог.

-Гадаад туяа эмчилгээ. Энэ үед хавдар руу чиглэсэн цацраг идэвх нь багажаас гардаг. (Энэ нь олон төрлийн хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг туяа эмчилгээний түгээмэл хэлбэр юм)

-Дотоод туяа эмчилгээ (брахитерапи). Энэ эмчилгээний үед жижиг цацраг идэвхт суулгацыг богино хугацаагаар хорт хавдрын ойр байрлуулж, дараа нь авдаг.

Мөн хавдрын эсүүдийг устгахаар бага хүчдэлтэй лазерыг гэрэлд мэдрэг эм­тэй хослуулан хэрэглэдэг Фотодинамик гэгдэх шинэ эмчилгээ гарчээ. Их Британид энэ эмчилгээг одоог хүртэл зөвхөн тусгай мэргэжсэн цөөхөн эмнэлгүүдэд хийж байна. Уг эмчилгээг улаан хоолойн зал­гихад саад учирсан зовиурыг багас­гахаар түгээмэл хэрэглэх болсон байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд