No menu items!
HomeЗөвлөгөөХараагаа улам муутгахгүй байх аргууд

Хараагаа улам муутгахгүй байх аргууд

-

Сүүлийн үед нүдний хараа муудаад байгаа. Нүдний шил зүүхгүй бол үнэхээр болохгүй байна гэж хэлэх хүмүүс их байгаа.

Самбар дээр бичигдсэн үсэг нь харагдахгүй, компьютер дээр удаан суусны дараа нүд бүрэлзээд сүүмийчихдэг. Яавал хараагаа сайжруулах вэ? нүдний харааг муудахаас хамгаалах ямар арга байна вэ? гэж санаа зовж байгаа хүмүүстэй зориулан нүдний харааг муудахаас сэргийлэх 2 аргыг танилцуулъя. Ухаалаг утас, компьютер нэвтэрсэн цахим нийгэмд нүдний хараа муудах нь зөвхөн хувь хүний асуудал биш нийгмийн асуудал болж байна.

Тиймээс хувь хүн бүр хараа муудахаас сэргийлэх, хараагаа хамгаалах аргыг мэдэж байхгүй бол болохгүй.

Хараа муудах шалтгаан

Үндсэн гол шалтгаан нь ойроос удаан харах юм. Бид ажил дээрээ компьютер ард удаан сууж ширтэж хариад гэртээ очоод л гар утсаараа оролдож удаан цагийг өнгөрөөдөг.
Ухаалаг утастай хир удаан цагаар үерхэж байгаагаа хүмүүс анзаардаггүй. Орондоо хэвтэхдээ ч гэсэн утсаа харж , сошиал ертөнцөөр аялдаг шүү дээ. Хэвтэж байгаад ойрын зайнаас удаан ширтэх нь хараанд маш муу нөлөөтэй юм.

Нүдний хараагаа муутгахгүйн тулд бид яах ёстой вэ?

Мэдээжийн зөвлөгөө санагдах байх ч гэлээ шалтгааныг нь арилгах хэрэгтэй.
Энэ бол ойрын зайнаас удаан харахгүй байх. Зайлшгүй удаан ширтэх шаардлагатай тохиолдолд нүдэндээ амралт өгч байх хэрэгтэй.
Компьютерийн урд суугаад удаан ширтэж байгаа түр амраад өрөөндөө холхих, нүдний дасгалуудыг хийх, түр нүдээ аниад амрах гэх мэт нүдээ дэлгэцээс холдуулж амраах хэрэгтэй.

Нүдний ядаргаагаас сэргийлж амраах 2 аргыг танилцуулъя.

Халуун бүлээн алчуураар нүдэндээ жин тавих

Ингэхэд нүдний эргэн тойрны булчин суларч, цусны эргэлт нь сайжирлаг байна.

Холыг ширтэх

Ойрын зайнаас удаан ширтсэн нүдээ амраах дасгал юм.

Хотжилт ихэссэнтэй холбоотойгоор нүд эрээлжилсэн олон барилга байгууламжийг харсаар холын хараа муутангууд, нүдний шилтнүүдээр дүүрсээр байгаа.

Хөдөө газрын хүмүүсийн дунд нүдний шилтэй хүнийг олоорой гэвэл хуруу дарам цөөн байдаг.

Ялгаа нь тэд уудам тэнгэрийг харж, голын мяралзааг ширтэж , хараагаа алсын алсад бэлчээдэгт байгаа юм.

Тиймээс хараагаа хамгаалахыг хүсэж байгаа бол холыг ширтээрэй.

Бясалгал болгож нэг сумаар 2 туулай биш ээ нилээн хэдэн туулайг агнах боломжтой.

Нилээд хэдэн туулай гэдэг нь дээр нь нэмэгдээд бодол цэгцэрч, уужим сэтгэлтэй болж, өөртөөгөө ярих цагийг бий болгох юм.

Мөнгө ,хүч , бусдын дэмжлэг шаардлагагүй уламжлалт 2 аргыг өдөр тутамдаа хэрэгжүүлсэнээр хараа муудахаас сэргийлж чадах юм.

Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.

Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.

Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.

Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.

Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.

Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

Нүдний массаж

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж, иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана

Хотын нүдний шилтнүүдийн бүлгэмд нэгдэж орохгүй байхыг хүсье. Хараагаа хайрлан хамгаалъя.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд