LOADING

Type to search

Зөвлөгөө

Турмерик–Эрүүл мэндийг хамгаалагч полифенол

Share

Б.Булган (АШУҮИС -ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ны магистр)

Сүүлийн жилүүдэд (Sistematic review) системт тойм судалгааны арга шинжлэх ухаанд нэвтэрсэн билээ. Үүний ачаар судлаачдын хийсэн судалгааг харьцуулж үр дүнг үзэх боломж нээгдэж байгаа юм. Уг судалгаагаар Күркүмин гэх бодисын хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар олон улсын эрдэмтэд, судлаачдын судалгааг, хоол боловсруулах эрхтэн системд ямар ач тустай зэргийг судлахыг гол зорилгоо болгов.

ТУРМЕРИК–ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАГЧ ГАЙХАМШИГТ ПОЛИФЕНОЛ

Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, эм хамгаалах, сэтгэл гутралын эсрэг, өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй13.

Энэ ургамал нь хүн төрөлхтөнд ихээхэн танигдсан бөгөөд Е100 гэдгээс эхлэн турмерик гэх мэтээр олон янзаар нэрлэгддэг. Мөн күркүмины ханд, карриний ханд диферуолоилметан, Цзянь Хуан, 1,7-бис-{3-метокси-4-гидроксипенил}-1,6-гептадиен-3,5-дион гэж нэрлэх нь ч бий. Күркүмины төрөлд Турмерикийн үндсэнд агуулагдах күркүминоид ба дизметоксикүркүмин, бис-диметоксикүркүмин ч хамаарагдана.

Турмерикийн үндсэнд күркүминоид агуулагдах учир өнгө нь шар байдаг. Күркүмин нь диарилгептаноид юм. Энэ күркүминоид нь өмнөд азид алдартай Турмерик гэдэг (Япончууд укон-ukon, англичууд индиан сафрон-indian saffron, лалын орнуудад голдуу халди-haldi гэдэг), амтлагч бөгөөд цагаан гааны овогт хамаарагдана ( Curcuma longa) .

Күркүминий полифенолын өвөрмөц нэгдлээс тогтсон молекул бүтэцтэй тул үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэх ба зарим төрлийн хорт хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Учир нь куркумины хорт хавдрын эсрэг үйлдэл нь хангалттай судлагдсан байна. Турмерик нь зарим нэг хоолны амтлагчийн адил инсулинд мэдрэг байдлыг сайжруулах, хоолны дуршил бууруулна. Учир нь күркүмин эргэх зарчмаар инсулины ялгарал ба идэвхийг бууруулдаг. Мөн күркүмин нь инсулины анаболик эффектийг нэмэгдүүлснээр эсийн инсулинд мэдрэг чанар нэмэгддэг. Турмерик нь амттан болон өөх тостой хоолонд дурлах байдлыг бууруулдаг тул эрүүлээр жин хасахад тустай байдаг8. Амьтан дээр хийгдсэн янз бүрийн, олон удаагийн судалгаагаар турмерик нь жин хасах үйлдэлтэй байна. Америкийн эрдэмтдийн хулгана дээр хийсэн судалгаанаас харахад күркүмин нь цусан дахь холестрины хэмжээ, элэгний өөхийг багасгадаг. Хүнсэнд күркүмин хэрэглэхэд өөхөн эдийн бичил судасны нягтралыг дарангуйлснаар судасжилт багасч өөхний хэмжээ буурсан байна. Судалгааны дүнд ангиогенезийн процесс ба өөхний эсэд липид хуримтлагдах үйл явцын дүнд өөхөн эд нэмэгддэг ажээ.

ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ БА АНТИОКСИДАНТ ИДЭВХ

Күркүмин нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, гуурсан хоолойн багтраа болон бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой. Энэтхэг турмерикт агуулагдах күркүмин нь маш хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хүний бие махбодид простогландины нөлөөгөөр циклооксигенеза1 (ЦОГ-1) ба циклооксигенеза2 (ЦОГ-2) идэвхижиж үрэвсэл явагдана. ЦОГ-1 нь бие махбодид чухал үүрэгтэй бөгөөд цус бүлэгнэлтийг хангах бол ЦОГ-2 нь зөвхөн үрэвсэлтэй холбоотой. Аспирин нь дээрх ферментийг хоёуланг нь хориглодог бол Күркүмин зөвхөн ЦОГ-2 ферментийг хориглодог. Иймд турмерик нь бие махбодийн чухал үйл явцыг хориглохгүйгээр үрэвслийг намдаах боломжийг олгож байна.

“Drug Research” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлаас үзэхэд күркүминий үйлдлийн шинж чанар аспиринийхтай төстэй байв (Тромбоцитын эсрэг болон простациклин модулирующий эффект). Түүний үйлдэл нь хүчтэй тул цус бүлэгнэлтийн эсрэг бусад эмийн бэлдмэлтэй Күркүминийг хэрэглэх нь хяналтгүй цус алдалтанд хүргэнэ12. Турмерикийн идэвхит нэгдэл нь күркүмин хэдий ч зарим эрдэмтэд үрэвслийн эсрэг үйлдлийг өөр нэгдлүүд үзүүлдэг хэмээн үздэг. Мөн күркүмин нь өөх тосны солилцооны алдагдалтай холбоотойгоор цусны сийвэн дэх холестрины хэмжээг бууруулдаг статины бүлгийн бэлдмэлтэй адил үйлдэл үзүүлдэг байна13. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул аутоиммуны өвчний ялангуяа Грейвсийн өвчин, Хашимотогийн өвчин зэрэг эмчилгээнд үнэтэй хувь нэмэр үзүүлж болох юм. Гэвч судалгаанаас үзэхэд IL-1 бета, IL-6, IL-12, TNF-альфа ба NF-kappaB зэрэг цитокины зохицуулах замаар аутоиммуны өвчнийг эмчилнэ6. Өөр нэгэн судалгаагаар хүний дархлааны CD4+ эсийг зохицуулах чадварыг судалсан судалгааны дүн нь турмерикийг цаашид эмчилгээнд хэрэглэж болох ирээдүй байгааг нотолсон7 юм.

ŸМэс заслын дараа үрэвслийн эсрэг бэлдмэл фенилбутазон ба күркүмин хэрэглүүлэхэд күркүмин хэрэглэсэн хүмүүсийн үрэвсэл маш сайн намдсан байна9.

ŸХодоодны шархлаа, үрэвсэл, диспепсийн үед күркүмин хэрэглүүлэхэд 1-2 долоо хоногийн дараа өвдөлт болон бусад шинж тэмдгүүд арилж байна10.

ŸГэдэсний цочролын хам шинжтэй хүмүүст күркүмин хэрэглүүлэхэд дөрвөн долоо хоногийн дараагаас өвчний хам шинжийн 53-60 хувь, өвдөлтийн шинж тэмдэг 22-25 хувь тус тус буурсан байна11.

ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ

Өнгөрсөн жилүүдэд уг амтлагчийн хавдрын эсрэг үйлдлийн идэвхийг судалсан 240 гаруй эрдэм шинжилгээний судалгаа хийгдсэн байна. Күркүминий хорт хавдрын зарим хэлбэрийн эсрэг үйлдлийг нь ашиглан үр дүнтэй эмийн хэлбэр гарган авах судалгаа эрчимжиж in vitro орчинд хийгдсэн судалгаагаар күркүмин хавдрын эсийг апоптоз болгож байсан бөгөөд эрүүл эсэд эс хордуулах нөлөө үзүүлээгүй юм. Бэлдмэлийн эмнэл зүйн судалгаагаар күркүмин нь хөхний булчирхайг даавар хамааралт өвчний хэлбэрүүдээс хамгаалах үйлдэлтэй байсан бөгөөд хөхний булчирхайн хавдрын эстрогены рецепторгүй эсэд апоптоз үүсгэх чадвартай байсан. Турмерикийн күркүмин нь хавдрын эсэд нөлөөлөхөөс гадна хавдрын түргэн өсөлтийг нөхцөлдүүлэгч митохондрийг гэмтээж эсийн өөрийгөө устгах үйл явцыг дэмждэг. Судалгааны дүнгээр күркүмин нь NF-KB хэмээгдэх үрэвслийн медиатор цитокины үйлдлийг сулруулж бүдүүн гэдсэнд полип (ургацаг) үүсэх процессыг удаашруулна. Энэ үед күркүмин нь хавдрын эсийн өсөлтийг зогсоож юуны түрүүнд хавдар үүсэхээс сэргийлнэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад Cancer stem cell /хавдрын үүдэл эсийг устгах чадвартайг тогтоосон байна.Үүнд:

1. CSC /Cancer stem cell/-ийн нөхөн төлжилтөнд сөргөөр нөлөөлөх

2. Хавдрын мРНХ-г эрүүл эсийн мРНХ-ээс салгах үйлдэл үзүүлэх

3. Хавдрыг эсэд шууд нөлөөлөх ба химийн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл хими эмчилгээний гаж нөлөөг багасгадаг6. Күркүмин нь гэдэс, давсаг, уушги, тархи, яс, хөх, улаан хоолойны хавдар зэргээс урьдчилан сэргийлэх чадвартай бөгөөд хавдрын удамшлын мэдээлэл хуулбарлагчид болох /NF-kB, STAT3, β-catenin, AP-1/, өсөлтийн уургууд /EGF, PDGF, VEGF/, хавдрын ферментүүд /ЦОГ-2, INOS, MMPs/, үрэвслийн цитокинууд /TNF, MCP,IL-1, IL-6 гэх мэт хавдрын эсүүдээс ялгардаг био идэвхит бодисуудын үйлдлийг дарангуйлж, устгах үйлчилгээтэй.14

Олон 10 жилийн турш хавдартай өвчтөнүүд дээр явуулсан судалгааны үр дүнгээс харахад күркүмин нь аюултай гаж нөлөөгүй ба өдөр тутам хэрэглэж болохыг баталсан билээ15. Гэвч күркүминий судалгаа нь амьтан дээр болон in-vitro орчинд хийгдсэн ба хүн дээр хийгдсэн судалгаанаас хавдартай хүмүүст хийсэн судалгаагаар хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илрээгүй нь батлагдсан байдаг..

НЕЙРОПРОТЕКТОР (МЭДРЭЛ ХАМГААЛАХ) ҮЙЛДЭЛ:

Амьтан дээр хийгдсэн энэ судалгааны дүнгээс үзвэл күркүмин нь гэмтлийн дараах стрессын болон сэтгэцийн хямралтай хүмүүст эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Хантерийн коллежийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар гэмтлийн дараа үүсдэг драматик дурсамжийг устгах боломжтой нь батлагдсан.Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар “хулгана дээр хийгдсэн туршилтаар күркүминээр хооллосоны дараа өвчний кодлогдсон дурсамж арилж байсан” тул гэмтлийн дараах стрессын хямралын үед хэрэглэх күркүмин эмчилгээний туршилтын схем боловсруулан туршихаар бэлтгэж байна. “Journal of Af­fective Disorders” сэтгүүлийн 2014 оны зургадугаар сарын хэвлэлтэд сэтгэл гутралын үед күркүмин эмчилгээ плацебо бүлгээс илүү үр дүнтэй байсныг дурьдсан байна. 2013 оны эмнэл зүйн судалгаагаар күркүмин нь сэтгэл гутралын үед флуоксетин, имипрамин зэрэг бэлдмэлээс илүү үр дүнтэй байснаас гадна гаж нөлөө илрээгүй. Күркүминий сэтгэл гутралын эсрэг үйлдэл моноаминоксидазаг дарангуйлах үйлдлээр нөхцөлдөнө. Күркүмин тархины нейротроп хүчин зүйлийн түвшинг нэмэгдүүлдэг тул тархины зарим эмгэг, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг удаашруулдаг. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн (2011) судалгаагаар Альцгеймерийн өвчтэй хүмүүст күркүмин хэрэглүүлэхэд сайжрал ажиглагдаж байсан.

Күркүминий хамгийн сайн судлагдсан эмийн үйлдлүүд гэвэл,

ŸСтатины эсрэг үйлдэл

ŸҮрэвслийн эсрэг дааврын бэлдмэл

ŸСэтгэл гутралын эсрэг

ŸЦус шингэлэх

ŸХорт хавдрын эсрэг хими эмчилгээний

ŸЦусан дахь сахарын хэмжээг бууруулах

-Альцгеймерийн эсрэг үйлдэл

ŸАрхины шалтгаант мэдрэлийн эсийн гэмтлээс сэргийлэх

ŸЭлэгний эсийн нөхөн төлжилтийг сэргээх

ŸХөгшрөлтийн эсрэг

ЭНЭТХЭГ ТУРМЕРИК ДЭХ КҮРКҮМИНИЙ ШИМЭГДЭЛТ

Күркүминийг шимэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга (2000 дахин) бол түүнийг чидун жимсний тос (күркүмин нь тосонд уусдаг нэгдэл) ба нунтаг хар чинжүүтэй (өөрийн хүссэн хэмжээгээр) хамт хэрэглэх юм. Хар чинжүүнд агуулагдах пиперин нь күркүминтэй нэгдсэнээр гэдэсний хана, элгэнд сульфатжих үйл явцыг хориглоно.

Күркүминий гаж нөлөө: Дээрх судалгааны адил гурван сарын хугацаанд 12 гр күркүмин хэрэглэхэд ямар нэг гаж нөлөө илрээгүй. Гэвч күркүминий 1 халбагаас хэтрүүлэн хэрэглэхэд бие махбодийн эсийн нэвчүүлэх чанарыг тооцож үзэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Жишээ нь эмнэл зүйн нэг судалгаагаар хүнсний нэмэлт хэлбэрээр күркүминийг 2-12 гр-аар хэрэглэхэд дотор муухайрах, гүйлгэх шинж илэрч байсан. Күркүминий ганц, ноцтой гаж нөлөө нь цус шингэлэх учир мэс засал хийлгэхийн өмнө болон дараа нь хэрэглэж болохгүй. Маш их тунгаар болон урт хугацаанд хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болзошгүй. Ноцтой хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоодны шарх үүсэх, цөсний хүүдийн эмгэгийн үед биеийн байдал муудаж болзошгүй.

НОМ ЗҮЙ:

1. Prucksunand C, Indrasukhsri B, Leethochawalit M, Hungspreugs K. Phase II clinical trial on effect of the long turmeric (Curcuma longa Linn) on healing of peptic ulcer. South­east Asian J Trop Med Public Health 2001;32:208-215.

2. Bundy R, Walker AF, Middleton RW, Booth J. Turmeric extract may improve irritable bowel syndrome symptomology in otherwise healthy adults: a pilot study. J Altern Comple­ment Med 2004;10:1015-1018

3. Department of Health and Nutrition sciences, Montclair State University, University Hall 4190, L Normal Av., Montclair, NJ 07043, USA Electronic address; Liya@mail. Mont­clair.edu.com

4. Drug Metabolism and Phar­macokinetics, Novartist Institute for Biomedical Research, Novartis Phar­maceutical corporation, East Hanover, NJ 07936, USA. Electronic address: tao-4.zhang@novartis.com

5. Department of Physics and Astronomy, Mc Master University, Hamilton, Ontario L8S 4M1,Canada

6. Curcumin Blocks Cytokine-Me­diated NF-κB Activation and Proinflam­matory Gene Expression by Inhibiting Inhibitory Factor I-κB Kinase Activity Christian Jobin, Cynthia A. Bradham, Maria Pia Russo, Booker Juma, Acha­ran S. Narula, David A. Brenner and R. Balfour Sartor J Immunol September 15, 1999, 163 (6) 3474-3483;

7. Curcumin inhibits Th1 cy­tokine profile in CD4+ T cells by sup­pressing interleukin-12 production in macrophages, September 1999,DOI: 10.1038/sj.bjp.0702803

8. Inflammatory links between obesity and metabolic disease Carey N. Lumeng1,2 and Alan R. Saltiel2,3,4

9. Satoskar RR, Shah SJ, Shenoy SG. Evaluation of anti-inflammatory property of curcumin (diferuloyl meth­ane) in patients with postoperative inflammation. Int J Clin Pharmacol Ther Toxicol1986;24:651-654.

10. Prucksunand C, Indrasukhsri B, Leethochawalit M, Hungspreugs K. Phase II clinical trial on effect of the long turmeric (Curcuma longa Linn) on healing of peptic ulcer. South­east Asian J Trop Med Public Health 2001;32:208-215.) .

11. Bundy R, Walker AF, Middle­ton RW, Booth J. Turmeric extract may improve irritable bowel syndrome symptomology in otherwise healthy adults: a pilot study. J Altern Comple­ment Med 2004;10:1015-1018.

12. Anti-inflammatory Properties of Curcumin, a Major Constituent of Curcuma longa: A Review of Preclinical and Clinical Research Julie S. Jurenka, MT(ASCP)

13. Curcumin as a potential can­didate for treating hyperlipidemia: A review of cellular and metabolic mech­anisms Yunes Panahi, Yasin Ahmadi, Manouchehr Teymouri, Thomas P. Johnston, Amirhossein Sahebkar: 21 December 2016, OI: 10.1002/jcp.25756

14. Curcumin in various cancers. School of Life Sciences, College of Natural Sciences, Kyungpook National University, Daegu 702-701, Korea; Department of Nuclear Medicine, Kyungpook National University Hos­pital, Daegu, 700-721, Korea

15. Therapeutic Roles of Curcum­in; Lessons learned from clinical trials. Subash C. Gupta, Sridevi Patchva, Bharat B. Aggarwal, PMC3535097, AAPS J. 2013 Jan; 15(1): 195–218.

error: Content is protected !!