No menu items!
HomeХүмүүсД.Пүрэвсүрэн: Өөрийгөө болон хүүхдийн ирээдүйг баталгаатай болгоогүй бол жирэмслэлтээс хамгаалаач

Д.Пүрэвсүрэн: Өөрийгөө болон хүүхдийн ирээдүйг баталгаатай болгоогүй бол жирэмслэлтээс хамгаалаач

-

Хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой хэргүүд гарч байгаатай холбогдуулан олны танил хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Өнөөдөр топ модел Д.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудсандаа “Манай монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярицгаадаг. Хоол хүнс хүүхдээ дагаад зүгээр гэрийн хаалгаар ороод ирдэг зүйл огт биш.

Олон хүүхэдтэй болох тусам би өөрийн биеэр хүүхэд тус бүрд ямар их анхаарал, халамж, цаг, хоол хүнс, хувцас хэрэгсэл, эрүүл мэндэд нь хэрэгтэй эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэх зүйлүүд, цэцэрлэгийн болон сургуулийн боловсрол, түүнд хэрэгтэй хүчин зүйлүүд /нэмэлт хичээл, хөгжүүлэх дугуйлан/, хамгийн чухал зүйл бол хүүхэд тус бүртэй харьцаж сэтгэл зүйг ойлгох, ярилцах цаг хугацаа зав зай хэрэгтэй гэдгийг ухаарч мэдэрч байна. Би заримдаа гэрээсээ бараг гарахгүй байхад 24 цаг надад багаддаг.

Нөхөртэйгээ хамтдаа бүх ажил үүргээ хуваалцаж, зохицуулалт хийж сайн аав ээж байх үүргээ ухамсартайгаар биелүүлж байна.

Залуучууд ялангуяа охид эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд хүүхэд гэдэг ертөнц бол зүгээр л чи ямар ч төлөвлөгөө бодлогогүйгээр “Өө яанаа жирэмсэн болчихож. Заза гаргачихая” гэдэг зүйл огтоос биш ээ.

Чи ээж болоход бэлэн биш бол, дахин төрөхөд бэлэн биш бол, өмнөө тавьсан зорилодоо хараахан хүрээгүй хийх зүйлүүд маш их байгаа бол битгий яараач ээ.

Өөрийгөө болон хүүхдийн ирээдүйг баталгаатай, найдвартай болгоогүй бол жирэмслэлтээс хамгаалаач /маш олон арга замууд байгаа шүү дээ/. Үерхэж нөхөрлөж болно, биенээ сайн таньж мэдэж судлаач.

Чамайг тухгүй айдастай байлгадаг, чиний хүсээгүй нөхцлийг зоригтой хаяж сураач. Хүүхэд гэдэг ариун ерөнцийг битгий уландаа гишгээч” хэмээн бичжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд