LOADING

Type to search

Хүмүүс

Алдартай зохиолчдын хүүхэд насыг харуулах гэрэл зургууд

Share

Алдартай зохиолчдын бага насны гэрэл зургуудыг хүргэж байна.

Жеймс Жойс

Ирландын зохиолч, авангардизмын төлөөлөгч тэрээр Дублин хотын их сургуулийг төгсөөд багшаар ажиллажээ. Их Британий колоний дарлалын эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцлийн явцад нь итгэл алдрахдаа Жойс 1904 онд Европ тивийг зорьжээ. Анагаах ухаан, хөгжмийг сонирхон судалж байв. 1907 онд “Цөөхүүл хөгжим” гэсэн уянгын шүлгийн түүвэр гаргасан. Түүний “Дүблинчүүд” (1914), “Зураач залуугийн хөрөг”, “Үлисс” романыг уншигчид андахгүй бизээ. Жойс өдөр тутмын ердийн аж байдал, хэрэг явдлыг ер бусын сонирхолтойгоор бичиж чаддаг зохиолч юм.

Жосеф Конрад

Польшид мэндэлсэн, Английн зохиолч. 20-иод нас хүртлээ англи хэлийг төгс эзэмшээгүй ч хожим англи хэлт утга зохиолын түүхэн дэх үргэлжилсэн үгийн нэрт мастерийн нэг болсон Конрадын жинхэнэ нэр нь Юзеф Теодор Конрад Коженёвский. Хамгийн алдартай бүтээл нь 1902 онд хэвлэгдсэн “Харанхуйн зүрх”, 1899 онд бичигдсэн “Ноён Жим” роман. Түүний зохиолоос сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн 10 гаруй бүтээл бий.

Жэк Лондон

Жек Лондон 1876 оны 1 сарын 12-ны өдөр Калифорниа мужийн Сан Франциско хотноо төржээ. Түүний аав Уиллъяам Чаней нь сэтгүүлч, хуульч мөн Америкийн одон орон судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан хүн байсан. Окландад бага сургуулиа төгсчээ. Лондон орос зохиолчдыг биширч, Максим Горькийн уран бүтээлийг үнэлдэг байв. Ленинийг нас барахаас хоёр хоногийн өмнө Надежда Крупская түүнд Лондоны “Амьдралыг хайрлах нь” өгүүллэгийг уншиж өгсөн байдаг.

Франц Кафка

XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч. Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд мэндэлсэн Франц Кафка гимнази сургуулийг төгсөөд 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэл сонирохдог байж. Тэрээр 1907 онд хувийн даатгалын компанид ажилд орж ажлынхаа дараа шөнөжин зохиол бүтээл дээрээ суудаг байсан гэдэг. Хэзээ ч гэрлэж байгаагүй Кафка хүүхэд насаа эцгийнхээ хатуу гарт өнгөрүүлж. Кафка 1917 онд ушгины сүреэ тусч дотны анд зохиолч Макс Броддоо өөрийн зохиол бүтээлийг шатаахыг хүссэн захидал илгээсэн юм. Хожмоо Өрнийн төдийгүй дэлхийн утга зохиолд модернимзийн оргил бүтээлийн нэгд тооцогдох бүтээлүүдийг Бонд устгасангүй. Кафкагийн дутуу үлдээсэн, зохиолын бүлгийн дараалал тодорхойгүй гар бичмэлийг эмхэтгэн олонд хүргэсэн.

Эрнст Хэмингуэй

Америкийн зохиолч, сэтгүүлч юм. 1954 онд «Өвгөн тэнгис хоёр» туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв.

Виржиниа Вүүлф

Виржиниа Вүүлф 1882 онд буюу 136 жилийн өмнө Кенсингтоны (Лондон, Англи) сэхээтэн гэр бүлд төржээ. 1925 онд гол бүтээлүүдийн нэг Mrs Dalloway романаараа дэлхийн I дайнаас хойшхи феминизм, сэтгэцийн өвчин, ижил хүйсийн бэлгийн чиг хандлагын асуудлыг хөндөв. 1928 онд Орландо роман, 1929 онд Өөрийн гэсэн өрөө эсээ зэрэг гол бүтээлүүдээ туурвисан байна.

Агата Кристи

Детектив зохиолч Агата Кристи 1890 онд Англид мэндэлжээ. Сайн ээж, сайн эхнэр байхыг мөрөөддөг байсан Агата Кристи нь Дэлхийн нэгдүгээр дайны дунд үед цэргийн онгоцны нисгэгч нөхрийгөө дагаж, дайны талбарт улаан загалмайн нийгэмлэгийн сувилагчаар ажиллав. Гучин зургаан насанд нь итгэж байсан нөхөр нь өөр амрагтай болж, улмаар салжээ. Хүн хирдхийн цочмоор детектив зохиол бичдэг ч өөрөө даруу, бүрэг бүсгүй байв.

Владимир Набаков

1917 онд тогтсон коммунист дэглэмд дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад, Европын хэд хэдэн хэл мэддэг Владимир Кембрижийн их сургуульд орж, францын уран зохиолыг судлахын зэрэгцээ эцгийнхээ нөлөөгөөр шавьж судлалаар оролдож, сүүлдээ судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна.

Набоков 1955 онд “Лолита” романаа хэвлүүлсэн байна. Уг роман түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан байдаг.

error: Content is protected !!