No menu items!
HomeХоол, шим тэжээлУнтахынхаа өмнө сүү уух нь ямар ашиг тустай вэ?

Унтахынхаа өмнө сүү уух нь ямар ашиг тустай вэ?

-

Сүү бол шим тэжээлийн маш сайн эх үүсвэр бөгөөд таны ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн унтахаасаа өмнө уувал ашиг тусаа илүү үзүүлнэ. Жишээлбэл, энэ нь таныг хурдан унтахад тусалж, шөнө дунд сэрэлгүй тайван унтаж, жин хасахад түлхэц болно!

Сүү нь таны унтах чанарыг сайжруулах нэгдлүүдтэй байдаг

Хүмүүс, амьтдын талаар хийсэн хэд хэдэн судалгаагаар сүү уух нь илүү сайн унтаж амрах боломжийг олгодог нь батлагдсан. Сүү нь триптофан ба мелатонин агуулдаг тул таныг хурдан унтахад тусална. Триптофан нь серотониныг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр таны сэтгэл санааг дээшлүүлж, тайвшрахад тусалдаг төдийгүй мелатонины урьдач үүрэг гүйцэтгэдэг.

Мелатонин нь таны өдөр тутмын хэмнэлийг зохицуулахад тусалдаг бөгөөд унтах бэлтгэлийг хангадаг. Судалгаанаас харахад мелатонин, триптофаны нэмэлт тэжээл уух нь сэтгэлийн түгшүүр, хямралыг бууруулдаг болохыг тогтоожээ.

Сүү бол уургийн гайхалтай эх үүсвэр юм

Хэрэв та унтахаасаа өмнө оройн хоол идсэн бол шөнөжингөө асуудал гарч болзошгүй юм. Та өлссөн үедээ унтахаасаа өмнө сүү ууж үзээрэй.

Унтахаасаа өмнө сүү уух нь сэтгэлзүйд нөлөөлнө

Унтахаасаа өмнө сүү уух нь тодорхой хэмжээгээр  таныг амраах болно. Өөр нэг онолоор бүлээн сүү нь хүүхэд байсныг сануулж, сайхан дурсамжийг сэргээж, тайвшруулах нөлөө үзүүлдэг гэжээ.

Энэ нь жингээ хасахад тусална

Хэрэв та унтахдаа сүү ууж хэвшвэл жин хасахад тусална. Нойрны чанар муу байх нь  жин нэмэхэд хүргэж болзошгүй. Сүү нь тэжээллэг уураг агуулдаг тул шөнийн цагт идэх хөнгөн зуушийг сайн орлодог.

Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлэх боломжтой

Сүү нь казеин ба шар сүүний уураг агуулдаг. Орой казеин ба шар сүүний уураг хэрэглэвэл нэг шөнийн дотор булчингийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаа харуулсан байна.

Анхааруулга: Гэсэн хэдий ч энэ нь лактозтой байдаг. Сүү хэрэглэсэн зарим тохиолдолд гэдэс дүүрэх, хий гарах, гэдэс базлах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Та унтахаасаа өмнө сүү уудаг уу? Энэ нь таныг унтахад тусалдаг уу?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд