LOADING

Type to search

Uncategorized

Японд шинэхэн аавуудыг хүүхэд асрагчийн сургалтанд хамруулдаг

Share

 Японд гурван гэрлэлт тутмын нэг нь гэр бүл салалтаар төгсдөг гэсэн тооцоо байх бөгөөд эцэг хүний гэр бүл дэх үүрэг оролцоо нь зөрчилдөөний нийтлэг шалтгаан болдог байна.

Өнгөрсөн жилүүдэд японд эцэг хүний гол үүрэг нь ажилдаа үнэнчээр зүтгэж, гэр бүлийн санхүүгийн аюулгүй байдлыг хангахын тулд олон цагаар ажиллах гэж үздэг байв. “Ажилдаа тууштай хандах нь эр зоригийн апотеозыг илэрхийлж байсан” гэж Ханна Вассалло антропологийн судалгаандаа дурьджээ.

1980-аад оны үед эрэгтэй хүн ажлын бус цагаар хүүхдүүдтэйгээ харьцахдаа 40-өөс бага минутын хугацаа зарцуулдаг байсан бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүлээрээ хооллох үе байв. Зарим эрчүүд эхнэрийнхээ туслалцаагүйгээр цай чанаж, хувцас хунараа ч олж чаддаггүй гэсэн нэгэн ажиглалтын судалгаа байдаг.

Эдгээр хандлага нь ямар сөрөг үр дагавар авчирсан гэдгийг хэлэх шаардлагагүй биз. Төрсний дараа эмэгтэйчүүдэд карьераа үргэлжлүүлэх нь хэцүү болдог тул олон эмэгтэйчүүд гэрлэлтээс татгалзах хандлагатай болжээ. Үүний үр дүнд хожуу гэрлэлт, ганц бие амьдралын хэв маяг бий болж Японд төрөлт багассан байна. 1980-аад оны үед хүүхдүүдийн амиа хорлох явдал ихэсч зарим нь үүнийг эцгийн дэмжлэг, хайр халамж дутагдаж байгаатай холбон тайлбарлаж байв. 2002 онд тус улсад аав болсон эрчүүдийн ердөө 0.33% нь ажлаасаа чөлөө авсан байна. 2008 оны нэг судалгаагаар эрчүүдийн гуравны нэг нь хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг илүүд үздэг гэж мэдэгдсэн боловч тэд ажлаасаа эрт харихыг дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэж санаа зовдог гэжээ.

2010 оноос Японы Эрүүл Мэндийн Яам Ikumen төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжиснээс хойш сайн эцэг байх тухай энэхүү ойлголт улам бүр хүчээ авч байна. Хөдөлгөөний нэг үндэс нь ганц бие эрчүүдэд чиглэсэн семинар болох Ikumen анги юм.

Ikumen төслийн цаад санаа нь эрчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой компанит ажил байв. Энэ нь гэр бүлийн асуудлаас алслагдсан, ажил хийдэг аавын хуучин хэвшмэл ойлголтоос эрс ялгаатай. Гэр бүлийн орчин дахь жендэрийн тэгш байдлын талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил байна уу эсвэл эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ихэнх үүргийг гүйцэтгэсээр байх уу гэдгийг илэрхийлдэг. Ингэснээр эрчүүдийн ажил, амьдралын тэнцвэрийг алдагдуулахгүй байхад ихээхэн чухал нөлөө үзүүлсэн.

Энэ ангид живх солих, нярай хүүхдийг усанд оруулах мөн эхнэртээ юу хэлэх ёсгүй талаар хичээл заадаг.

 Багш нь сургалтанд хамрагдсан эрчүүдэд нялх хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа эсэхийг эхнэрээсээ асуухгүй байхыг анхааруулсан бөгөөд үүний оронд өөрөө хийх ёстой гэв.  Дараа нь живх солих дасгал хийж, нярай хүүхдийг усанд оруулах зэрэг бэлтгэл ажлуудыг заадаг. Ikumen ангиуд сургалтаа эцэг болох гэж буй болон ганц бие эрчүүдэд чиглүүлэхийг зорьдог.

Ikumen хичээл нь дэлхийн өнцөг булан бүрт эцэг эх болох гэж буй хүмүүс хамрагддаг жирэмсний өмнөх сургалттай төстэй боловч эрчүүдийн ажил, гэр бүлийн тэнцвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгддэгээрээ онцлог юм.

Хүний зан үйлийн талаарх нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд нялх хүүхдэд хайртай, нялх хүүхдийг өхөөрддөг эрчүүдэд илүү их татагддаг гэжээ.

error: Content is protected !!