No menu items!
HomeЗөвлөгөөЖингээ хасахыг хүсвэл унтахаасаа өмнө эдгээр 7 зүйлийг хийгээрэй

Жингээ хасахыг хүсвэл унтахаасаа өмнө эдгээр 7 зүйлийг хийгээрэй

-

Шөнийн турш таны бие 300-400 калориор шатдаг! Энэ нь таны нэг цагийн турш зарцуулдаг энергийн хэмжээтэй бараг тэнцүү юм. Мэргэжилтнүүд сайн унтаж амрах нь биеийн тамирын дасгал хийхтэй адил жин хасахад хувь нэмрээ оруулдаг хэмээн баталж байна. Хэрэв та үүнийг ажил хэрэг болгохыг хүсч байвал нойрондоо бодисын солилцоог идэвхжүүлдэг тодорхой зуршлыг баримтлах нь чухал юм.

Хамгийн бага хүчин чармайлтаар жингээ хасахыг хүсч байвал танд хэрэгтэй байж болох хэдэн зөвлөмжийг энд оруулав.

1. Унтлагын өрөөний темпратур

Мэргэжилтнүүд метаболизмыг нэмэгдүүлэхийн тулд унтлагын өрөөнийхөө температурыг шөнийн цагаар 18°C (64.4°F) байлгахыг зөвлөж байна. Судалгаанаас харахад сэрүүн орчин нь терморегуляци хийх үүрэгтэй өөхний эсийг идэвхжүүлдэг. Хүйтэн өрөөнд унтах эсвэл нүцгэн унтах үед таны бие дулааныг хадгалахын тулд илүү их энерги шатааж эхэлдэг.

2. Усан үзмийн шүүсийг бага багаар уугаарай

Усан үзмийн шүүс нь ресвератрол хэмээх тусгай бодисын ачаар илчлэгийг шатаахад тусалдаг. Энэ нь муу цагаан өөхийг шаргал өөх болгон хувиргадаг. Таныг унтаж байх үед, таны бие шаргал өөхийг дулаацах зорилгоор ашигладаг. Тиймээс унтахаасаа өмнө нэг аяга усан үзмийн шүүс уух нь илүүдэл өөх тосноос салахад туслана. Шаардлагагүй элсэн чихэр хэрэглэхээс зайлсхийхийн тулд жүүсээ шинээр нь уугайрай.

3. Өглөө ижил цагт босч байх

Зохицуулалтгүй унтах хуваарь нь хэт их жин нэмэхэд нөлөөлдөг гэж судалгаанд дурджээ. Ер нь мелатонин даавар л хэзээ орондоо орохыг хэлж өгдөг. Энэ нь илчлэгийг шатаахад тусалдаг шаргал өөхний эсийг идэвхжүүлэхэд тусалдаг.

Хэрэв таны дэглэм зөрж байвал та мелатониныг үйлдвэрлэхэд саад учруулж,  нойргүйдэх болно. Үүний үр дүнд танд өглөө ядарсан мэдрэмж төрж, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд илчлэг ихтэй зууш идэхийг хүсч магадгүй юм. Хэрэв та үүнээс зайлсхийхийг хүсвэл өдөр бүр нэг цагт сэрээрэй.

4. Шөнийн цагаар утас хэрэглэхгүй байх

Тогтворгүй дэглэм нь мелатонины нийлэгжилтийг алдагдуулдаг цорын ганц зүйл биш юм. Утас, төхөөрөмжнүүдийн хэт их гэрэл нь бидний зөв унтаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан юм. Ухаалаг гар утасны цэнхэр туяа мелатонины нийлэгжилтийг удаашруулдаг нь батлагдсан. Тиймээс унтахын тулд илүү удаан хугацаа шаардах бөгөөд ядарч сэрэх болно. Унтахаасаа өмнө 2 цагийн өмнө утас хэрэгслээс зайлсхийж, дэлгэцийг нь шөнийн горимд оруулаарай.

5. Уураг идэх

Хэрэв та үүнийг зөв хийвэл унтахаасаа өмнө зууш идэхэд буруудах зүйлгүй. Цэвэр сүүний тараг, өөх тос багатай гэрийн бяслаг, цацагт хяруулын мах, самрын тос зэрэг уургаар баялаг хоол хүнсийг сонгоорой. Эдгээр нь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлж, булчин нэмэхэд тусална.

6. Эсэргүүцэл сайжруулах бэлтгэл хий

Унтахаасаа өмнө стрессээ тайлж, бодисын солилцоогоо нэмэгдүүлэх хамгийн сайн арга бол биеийн тамирын дасгал юм. Кардио болон аэробикийн дасгалууд хоёулаа үр дүнтэй болох нь батлагдсан боловч эсэргүүцэл сайн үзүүлэх дасгал нь өөхийг шатаахад тусалдаг.

Усанд сэлэх эсвэл хүндийн өргөлт нь хамгийн сайн шийдэл байж болох юм. Тэд таныг хэтэрхий их ачаалалтай болгодоггүй, гэхдээ калори илчлэгийг шатаахад тусална.

7. Ургамлын гаралтай цай уух

Зарим төрлийн цай нь шөнийн цагаар жингээ хасахад тусална. Бид танд нэг шөнийн дотор ид шидийн үр дүн амладаг эргэлзээтэй цайны тухай яриагүй юм шүү. Байгалийн гаралтай ургамлын цай нь таны эрүүл мэндийг янз бүрээр сайжруулж, бүр чийрэгжүүлж чаддаг. Шанцай нь үрэвсэлтэй тэмцэж, өглөө нь гэдэс дүүрэхээс сэргийлдэг. Peppermint нь хоолны дуршлыг бууруулж, элдэв зууш идэхээс зайлсхийхэд тусалдаг. Chamomile нь хоол боловсруулах чадварыг сайжруулж, таны мэдрэлийг тайвшруулна.

Эдгээр зүйлийг эхлүүлэх нь туранхай болоход тань туслах болно, гэхдээ та өдрийн турш дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллохгүй л бол гайхамшгийг авчрахгүй. Эдгээр хүчин зүйлсийн аль нь таныг хамгийн их гайхшруулсан талаар сэтгэгдлээ хэлээрэй.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд