No menu items!
HomeХоол, шим тэжээлЭрдэс, витамин дутагдаж буйг илтгэх шинжүүд

Эрдэс, витамин дутагдаж буйг илтгэх шинжүүд

-

Хүний биеийн жингийн 2-3% нь эрдэс бодис байдаг. Ийм хэмжээний эрдэсийг бид хоол хүнс, уух шингэнээрээ дамжуулан биедээ хуримтлуулж байж эд эрхтний бүх л үүрэг, үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байдаг. Хэрэв та анзаарсан бол бие махбод эрдэсийн дутагдалд маш мэдрэмтгий бөгөөд үүнээс үүдэн нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд илэрч эхэлдэг.

Хөлийн тавхай, ул өвдөх

Хөлийн тавхай, ул өвдөж, алхах гишгэхэд хүндрэлтэй болсоор байгаа бол таны биед нэн шаардлагатай В12 витамин дутагдаж байж болох юм. Тус витамин нь загас, тахиа, сүү, цагаан идээнд түлхүү агуулагддаг билээ. Мөн аль болох тайван байж, өөрийгөө стресстүүлэхээс болгоомжлоорой.

Үс, хумс хэврэгшиж, хугарч гэмтэх: 

Эдгээр шинж нь В амин дэм, кальци дутагдалтайг харуулж байдаг. Магадгүй танд эдгээр шинж байгаад, эрдэсээ нөхөлгүй энэ хэвээр үргэлжилбэл амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт зэрэг эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаараарай.

Амнаас эвгүй үнэр гарах

Хэрвээ хичнээн ам, шүдээ угаасан ч таны амнаас таагүй үнэр үнэртэж, өөрт зовиуртай байгаа бол та шүдний эрүүл ахуйг эмчид харуулахаас гадна В3 витаминыг хүнсэндээ хэрэглээрэй. Энэхүү витамин нь мах, загас, наран цэцгийн үр, шош зэрэгт ихээр агуулагддаг. 

Хөлийн шөрмөс болон зовхи татах: 

Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж байдаг. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаагаар хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг бүр л батлагдаж байдаг.

Шарх удаан эдгэх

Аливаа шарх бэртэл удаан эдгэж байгаа нь таны биеийн эсэргүүцэл муу байгааг илтгэдэг. Тиймээс танд юун түрүүнд С витамин хэрэгтэй. Хоол хүнсэндээ цитрусын төрлийн жимс жимсгэнэ, нэмэлт витаминыг хэрэглэж болох юм.

Батга гарах, арьс хуурайших, булчин сулрах, сандрамтгай болох, арьсан дээр янз бүрийн жижиг ургацаг гарах, нөсөө үүсэх, ам цангах зэрэг нь кали дутагдсаны шинж байж болдог.

Хөдөлгөөн удааширна

Биеийн хөдөлгөөн удааширч, үе мөч гацах, алхах, гүйх зэрэгт хүндрэл учирч байгаа бол танд Е, В12 витамин дутагдаж байж болох юм. Тиймээс аль болох уураглаг хоол хүнс, мах, самар, үр тариа, өндөг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Сэтгэл түгших, мартамхай болох, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, шуугианд хэт мэдрэмтгий болох нь магни дутагдсанаас үүдэн бидэнд мэдрэгдэж болох шинжүүд юм.

Нүдний хараа муудах

Нүдний хараа мэдэгдэхүйц муудаж, хүний царай танихгүй байх, аливаа зүйлийг маш бүүдгэр харж байгаа бол танд А витамин дутагдаж байна. Мөн Д витаминаас болж ийнхүү ижил шинж тэмдэг илэрч болно. Тиймээс та хоол хүнсэндээ лууван, төмс, өндөг, олон төрлийн жимс ногоог сайтар хэрэглэж, нүдний дасгалыг хийж хэвшээрэй. 

Ил үүссэн шарх удаан эдгэх, үс салаалах, хумсанд цагаан толбо үүсэх: Энэ нь цинк дутагдсаны шинж байж болдог.

Хоолонд дургүй болох, яс янгинаж өвдөх, ядарч сульдах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх: Эдгээр нь мөн л Фосфор дутагдсаны шинж байх магадлалтай юм.

Хумс хугарах, арьс цайх, өтгөн хатах, хэл хорсох, цус багадах: төмөр дутагдвал эдгээр шинжүүд мөн илэрч болдог.

Гэтэл аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй шим тэжээлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар бодисын солилцоонд ордог байгалийн хуультай шүү дээ. Бодисын солилцоонд үдсэн шим бодис, аминдэм, эрдэс бодис, ус хамгийн чухал үүрэгтэй. Эдгээрээс бидний энэ удаад онцолж байгаа, биед зохимжит хэмжээгээр байх ёстой эрдэс бодисыг жагсаавал төмөр, кальци, магни, натри, иод, цайр,селен, зэс, фтор зэрэг юм.

Тиймээс хоол хүнснийхээ эрдэсийг тооцоолж ямар бүтээгдэхүүнд аль эрдэс нь ямар хэмжээгээр агуулагддаг вэ гэдгийг анхаарч сурах нь бидний эрүүл мэндийн боловсролын дараагийн алхам юм. Сүүлийн үед хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ эрдэсжүүлж аминдэмээр баялаг болгох нь элбэг болсон нь сайшаалтай. Гэхдээ мэдээж байгалиас заяасан эрдэсийн агууламжтай хүнс бүх цаг үед хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Энэ усанд ч гэсэн хамааралтай сэдэв юм. Усыг зүгээр нэг хоосон шингэн биш орц найрлага, ашиг тусаараа харилцан ялгаатай гэдгийг шинжлэх ухаан бидэнд нотолдог шүү дээ. Тухайлбал байгалийн эрдэст ус болох хужирт усанд л гэхэд дээрх эрдэсүүдийн 5 нь хүний биед тохирсон хамгийн зохимжит хэмжээгээрээ агуулагддаг нь дэлхийд ховорт тооцогдох амьд ус гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн байдаг.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд