LOADING

Type to search

Онцлох Хөтөч

Өвөрмөц хэв маяг бүхий кофе шопууд

Share

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа өвөрмөц шийдэл бүхий кофе шопуудыг танилцуулж байна.

Уг кофе шоп нь Төвд хэв маяг, уламжлалыг шингээсэн бөгөөд дизайны шийдэл нь музейн үзмэр, ганданд байгаа мэт тайван сэтгэгдэл төрүүлэх бөгөөд “Жем молл”-ийн дөрвөн давхарт нээгдэж байна. Албан ёсоор үйлчлүүлэгчдээ авч хараахан эхлээгүй.

Ziferflat

Кофегоо захиалаад энэхүү кофе шопын номын сангийн ховор хуучны номуудаас хүссэн номоо уншиж, хичээл хийж, найзуудтайгаа төрөл бүрийн хөлөгт тоглоомуудаар хамтдаа тоглож , гаднаас хоолоо авчраад, эсвэл захиалан идэж, зохион байгуулагдаж буй гар урлалын сургалт, төрөл бүрийн лекц, амьд хөгжмийн тоглолт, клубуудын уулзалтууд гээд л хүссэн аль ч арга хэмжээнд оролцох боломжтой юм.

Хаяг: Өргөө 2 кино театрын эсрэг тал, Монголын залуучуудын холбоо гурван давхарт

“Юнайтед кафе” Coffee and breakfast

Дизайны шийдэл нь өвөрмөц бөгөөд өөрийн сонсох дуртай хөгжмөө тавиулах боломжтой.

Хаяг: Баруун 4 зам Гранд плазагийн зүүн талд

“1000 хот” кофе шоп

Пянз сонсонгоо халуун кофeгоо уугаад, олуулаа биш ганцаараа суух боломжтой.

Хаяг: Peace Mall-ийн хоёр давхарт

Mongol ger, coffee and souvenir shop

Монгол гэр шиг тохижилттой, музей шиг кофе шоп. Кофе нь хямд, суухад тухтай, дуу чимээ багатай. Дэргэдээ зүймэл урлалын дэлгүүртэй.

Хаяг: “Өгөөж” ХХК-ийн эсрэг талд

Хоёр хэмжээст кофе шоп

Кофег сандал дээр биш газар суугаад уух өвөрмөц шийдлийг бий болгосон. Мөн кофе уунгаа кино үзэх боломжтой.

Хаяг: Хүүхдийн 100, Наран молл-с хойш яваад 11-р сургуулийн зүүн талд

error: Content is protected !!