No menu items!
HomeЯрилцлагаГ.Цэвэлмаа: Эрүүл бие, саруул ухаан харилцан шүтэлцэж байж хүн гэдэг мөн чанар...

Г.Цэвэлмаа: Эрүүл бие, саруул ухаан харилцан шүтэлцэж байж хүн гэдэг мөн чанар тодорхойлогдоно

-

“Амжилттай боловсрол” ТББ-ын хөтөлбөрийн менежер Г.Цэвэлмаагийн “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.   

Танай байгууллага хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн олон сурах бичиг, ном хэвлэсэн байна. Та байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?

-“Амжилттай боловсрол” ТББ 2001 онд “Долоон болдог” нэртэй сургалтын төв байсан. Бид нар 2003 оноос  эхлээд “Хүн байхын учир” хөтөлбөрийг боловсруулаад 93-р сургуулийн хүүхдүүдэд тусгай хичээл болгон заасан. Харин 2007 оноос хэлээд БСШУЯ-аас батлагдсан сургалтын модулийг дагуу орон даяар ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүдэд сургалт, лекцээ зохион байгуулсан.

-“Хүн байхын учир” хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулаач?

20-р зууны үед хөгжилд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийг тухайн улсын газар нутаг нь том байх, газар нутгийн баялаг их, далайд гарцтай юу, үгүй юу гэх мэтээр авч үздэг байсан. Гэтэл 21-р зуунд хүний хөгжлийг чухалчилж байна. Хүн нь хөгжсөн улс орон илүү сайн хөгждөг гэдгийг дэлхийн практик харуулж байна. Өндөр боловсролтой хүн гэхээр олон дээд сургууль төгссөн, хэл мэддэг, алгебр их сайн сурах ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр хүн хөгжсөн байна гэдгийг үүгээр шалгахаа байсан. Тухайн хүний амьдрал, боловсролын чанараар тодорхойлдог болсон. Боловсрол гэдгийг амьдрах арга ухаан, ур дүй гэдэг талаас нь авч үзвэл олон талын мэдлэг, хүмүүстэй зохицох харилцаа, мэдрэмж, авхаалж самбаа, бүтээлч байдал, зүтгэл, төлөвшлийг хэлж байгаа юм. Боловсролтой хүн гэж зөвхөн оюуны хөгжилтэйг биш төлөвшилтэй, засахуйн ухаанд суралцсан хүнийг хэлнэ. Техникийн ухааны доктор н.Лхагва гуайн “Бид өөрсдийгөө хэн бэ, юу болох талаар зөв тодорхойлж чадаагүй тохиолдолд хүмүүн заяаны ямар ч асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн байдаг. Эрүүл бие, саруул ухаан харилцан шүтэлцэж байж хүн гэдэг мөн чанар тодорхойлогдоно. Гэтэл бид энэ хүний оюун ухаанд илүү их анхаарал тавиад эрүүл мэнд, сэтгэлийг орхигдуулснаас болоод хүн мөн чанараараа төлөвших явц нь зөрчилдөөнтэй болоод байна. Бид хүүхдийг багаас нь аз жаргалтай, төлөвшилтэй, зөв хүн болгох арга ухаанд сургах үүднээс “Хүн байхын учир” хөтөлбөрийг боловсруулсан.

Та бүхэн Монгол Улс нэг л болохгүй байна. Бүгд яриад байдаг, гэтэл хөгжихгүй байна гэдгийг харсан болоод энэ хөтөлбөрийг боловсруулсан байх?

 Тийм. Яг энэ чиглэлд Монгол хүн боловсролтой байна уу, үгүй юу? Гэдэг асуудал байна.  ЕБС-д энэ төрлийн хичээл ордог. Гэтэл эцсийн үр дүнд хүүхдүүд энэ арга барилд суралцаж чадахгүй байна. Бид арга зүйн хувьд асуудал байна гэж харсан. “Эрүүл монгол хүүхэд” аян зохион байгуулагдсан. Үүнд хамрагдсан хүүхдүүдийн 74 хувь нь ямар нэг өвчлөлтэй гэж гарсан. Маш их хичээл үзсэн, эцсийн үр дүнд ийм олон хүүхэд эрүүл мэндээ хамгаалж чадаагүй байна. Бид сэдэв, агуулга хөөгөөд үзүүлээд л явдаг юм байна. Үүнийг хүүхдэд дадал, хэвшил болгож суулгахгүй байдал нь эргээд амьдрал д ийм асуудал бий болгодог юм биш биз. Ингээд бид бага боловсролд зориулсан “Хүн болох багаасаа” номыг гаргасан. Энэ үзүүлээд өнгөрдөг агуулга биш. Хүүхдийг оролцоонд нь тулгуурлаж зөв хэвшил, зан чанартай болгох вэ гэдгийг анхаарсан.

-Ахлах, дунд ангийн хүүхдүүдэд хичээл орохдоо онол, практикийг хослуулдаг гэсэн. Та энэ талаараа танилцуулаач?

– “Хүн болох багаасаа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа сургалтууд маань хүүхдээ яаж багаас нь зөв хэвшилтэй, зан чанартай болгох вэ гэдгийг заадаг. Хүүхэд амьдралынхаа явцад заавал эзэмших ёстой дадал гэж байдаг.  Эдгээрээс нэгдүгээр ангид ямар хэвшлийг суулгах ёстойг номд заасан байгаа. Дэгээр дамжуулан хүүхдэд мэдлэг, хандлагыг бий болгодог. Нэг үйлийг олон дахин давтаад байвал автоматаар хийгддэг болно. Үүний дараа яагаад бид үүнийг хийх ёстой вэ гэдэг утга учрыг тайлбарлах хэрэгтэй. Дараа нь бусдадаа нөлөөлж эхэлнэ. Аав ээждээ хэлдэг болно. Ингэж хүүхэд багаасаа өөрийгөө зөв дадалтай болгохоос гадна бусдыг зөв дадалд сургана.

-Тэгвэл дунд ангийн хүүхдүүдийг ямар дадалд сургахийг илүү эрмэлзэж байна вэ?

– Багаасаа зөв хэвшил, зан чанартай болсон хүүхдийг дунд ангид нь ороход би хэн бэ?, надад ямар хүч нөөц байгаа, бүгдийг нь ашиглаж чаддаг юм уу? гэдгийг ухааруулна. Тэгэхээр амьдрал, практикт нь үүнийг гаргаж ирдэг. Зөв амьдралын найман мөрийг тус бүрээр нь өнөөдрийн амьдрал практиктай нь уялдуулаад авч үзсэн байгаа. Мөнгөгүй хүн биш, мөрөөдөлгүй, зорилго тэмүүлэлгүй хүн ядуу байдаг. Тэгэхээр хүүхэд багаасаа өөрийн зорилгоо тодорхойлохыг  сургаж, дэвтэр гаргаж хөтлүүлдэг. Хүүхдэд дэлхийн амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг ярьж өгдөг. Тэр амжилтын төлөө уйгагүй зүтгэж, тэр амжилтын эзэн болсон түүхийг хүүхдэд үзүүлдэг.

-Сайн үйлийн ахлах ангид зориулагддаг хичээлийн талаар ярина уу?

-Багаасаа зөв хэвшил, зан чанартай болсон хүүхдүүд өөрөө бие дааж нийгэмд бэлтгэх вэ гэдэс талаас нь илүү хичээллэдэг. Анги, сургууль, нийгэмд сайн үйл хийлгэх замаар сайн хүн болгож төлөвшүүлэх ажлаа ийм системтэйгээр явуулдаг юм. Үүнийг хийхдээ чамд байгаа хамгийн сайн талууд юу байна, мөн засаж сайжруулах юу байна гээд хүүхдээр жагсаалт бичүүлдэг. Ингээд хүүхдүүд төлөвлөгөө гаргана. Манай хөтөлбөрийн хүрээнд бизнесийн бүлэг байгуулсан. Хүүхдүүд хувьцаат компани байгуулж бүтэн сарын турш ажилласан. Тэгээд үүнийхээ дарга, гишүүд сонгохоо хүүхэд өөрсдөө хийдэг. Тухайлбал, захирал ямар байх ёстой талаар шинжүүдийг гаргаж ирнэ. Ингээд анги хамт олон дотроос энэ шинжийг агуулсан хүнийг нэр дэвшүүлээд сонгоно. Ингээд хүүхдүүд үйл ажиллагаанд орж эхлээд, юу хийвэл ашиг орлоготой байх вэ гэдгээ тодорхойлдог. Бодит амьдрал  дээр тохиолддог санхүүгийн асуудлыг хүүхэд эрдэм мэдлэг эзэмших явцдаа зохицуулж сурдаг.

-Энэ сургалтуудын онол гэхээс илүү практик нь хүний амьдралд дадал болох зөв арга байна. Та бүхэн бусадтай энэ зүйлээ яаж хуваалцаж байна вэ?

-2007 оноос “Хүн байхын учир” хөтөлбөрийг сургуулийн багш нарын захиалгаар, сургалтын модулийг БСШУЯ-аас баталгаажүүлсан. Тэгээд орон даяар заах эрхийг багш нарт өгдөг. Хүүхдийг үнэхээр өөрчилнө гэвэл ээж аавд энэ тухай ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд гэдэг субъектэд ээж аав, багш нар ижил үйлчилгээтэй байж хөгжил төлөвшил бүрдэнэ. Тийм учраас ээж аав нарт энэ сургалтаа хийдэг болсон.

Эх сурвалж: “Хүн байхын учир” нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд