No menu items!
HomeОнцлохХэрэв чихрийн шижинтэй бол дараах дэглэмийг бариарай

Хэрэв чихрийн шижинтэй бол дараах дэглэмийг бариарай

-

1. Өвчнөө хянах

Чихрийн шинжин өвчний талаар бүрэн ойлголттой болох. Өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх. Биыийн жингээ тогтмол байлгах. Цусан дахь сахараа хянах, эмчийн зөвлөсөн хэмжээг баримтлах, эмээ тогтмол уух.

2. Тамхинаас татгалзах

Тамхи татах нь 2-р хэв шинжийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал: Цусны эргэлт буурснаар хөлний шархлаа үүсэх ба энэ нь хүндэрвэл тухайн хэсгийг мэс заслын аргаар тайран авах эрсдэл үүсгэнэ.

3. Даралт болон бие дэх өөх тосны хэмжээгээ хянах

Цусны даралт өндөр байх нь судсанд аюултай. Мөн бие дэх өөх тосны хэмжээ өндөр байх нь чихрийн шижинтэй хүмүүст зүрxний шигдээс, харвалт гэх мэт амь насанд эрсдэлтэй өвчин үүсгэдэг.

Даралт болон өөх тосны хэмжээгээ бага байлгахын тулд эрүүл хооллох, тос багатай хүнс хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. Xэрэв шаардлагатай бол эмч эмийн эмчилгээ бичиж болно.

4. Эмчийн хяналтад тогтмол хамрагдах

Жилд 2-4 удаа чихрийн шижингийн эмчид болон нүдний эмчид хянуулж байх xэрэгтэй.

5. Вакцинжуулалтад хамрагдах

Чихрийн шижинтэй хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад өвчин амархан тусах магадлалтай. Иймд эмчийн зөвлөсний дагуу томуу, хатгаа, гепатит Б болон бусад шаардлагатай вакцинд тогтмол хамрагдах хэрэгтэй.

6. Шүдээ арчлах

Чихрийн шижин нь буйлны үрэвсэл үүсгэдэг. Өдөрт хамгийн багадаа 2 удаа фтортой оогоор шүдээ угаах, шүдний утас хэрэглэж цэвэрлэх, жилд 2-оос доошгүй удаа шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Хэрэв буйлнаас цус гарах, улайх, хавдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

7. Хөлөндөө анхаарах

Цусан дахь сахар өндөр байх нь цусны урсгалыг бууруулж энэ нь хөлний мэдрэлийг гэмтээдэг. Хэрэв үүнийг эмчлэхгүй орхивол шарх, цэврүү нь халдвар дамжих эрсдэл үүсгэнэ. Улмаар хөлөө алдах аюултай.

Хэрвээ танд хөлийн асуудал байгаа бол дараах зөвлөмжийг дагаад үзээрэй.

  • Өдөр бүр бүлээн усаар хөлөө угаана. Хэт удаан усанд дүрэхээс болгоомжлоорой. Энэ нь арьсыг хуурайшуулдаг.
  • Хөлийг ялангуяа хөлийн хуруунуудыг зөөлөн арчиж хатаана.
  • Хөлийн тавхай, өсгий болон шагайд чийгшүүлэх тос түрхэнэ. Хурууны завсар түрхэх хэрэггүй. Хэт их тос нь энэ хэсэгт нян үүсгэж болзошгүй.
  • Хөлөнд эвэр, цэврүү, улайлт, хавантай хэсэг байгаа эсэхийг өдөр бүр шалгаарай.
  • Хэрэв таны хөлөнд эдгэхгүй удаж байгаа шарх, өвдөлт байгаа бол эмчид хандаарай. Мөн хөлөнд буглаа, ил шарх байгаа бол нэн даруй эмчид үзүүлнэ.
  • Гэрт болон гадаа хөл нүцгэн явахгүй байх хэрэгтэй.

8. Өдөр бүр аспирин уух

Хэрэв танд чихрийн шижин болоод даралт өндөр, тамхи татдаг зэрэг зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан байдаг бол зүрхны шигдээс болон харвалтаас сэргийлж эмч аспирин зөвлөж болно. Хэрэв дээрх шалтгаан байхгүй бол аспирины зохистой хэрэглээг эмчээсээ тодруулаарай.

9. Согтууруулах ундаа хэрэглэдэг бол зохистой хэмжээг баримтлах

Согтууруулах ундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж эсвэл багасгадаг. Хэрэв та хэрэглэх шаардлагатай бол 24 цагт 1 удаад согтууруулах ундааны аль нэгийг (шар айраг 285мл, цагаан архи 30 мл, дарс 100мл) уухыг зөвшөөрдөг.

Алкохолын хэрэглээ нь инсулин хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг болохыг анхаараарай.

10. Стрессээ зохицуулах

Уурлаж бухимдахгүйн тулд хангалттай унтаж амрах, эерэг бодолтой байхыг хичээгээрэй.

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд