LOADING

Type to search

Хүмүүс

“Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх тусмаа илүү нууцлаг байдаг”

Share

Улсын Драмын Эрдмийн театраар 22 жил овоглож, олон арван жүжгийн гол хийгээд туслах дүр бүтээсэн МУГЖ У.Уранчимэг өдгөө дэлгэцийн олон сайхан уран бүтээл хийж буй. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа түүнийг онцоллоо.

Буруу замаар орж, эргээд нүгэлт амьдралаасаа ховхорч чадахгүй зөрчилдөж яваа эмгэнэлт хувь заяатай бүсгүйн тухай өгүүлдэг “Бүсгүй завилгаа” киног та санаж байна уу? Энэ кино 1993 онд гарч байсан. Манай булангийн энэ удаад онцолж буй хүний анхны дэлгэцийн бүтээл юм. Өдгөө олон сайхан киноны гол дүрийг бүтээж, үзэгчдийн хүртээл болгосоор байгаа хүн бол МУГЖ У.Уранчимэг. Тэрээр гуравдугаар ангид байхдаа хүүхдийн жүжиг анх үзэж, үүнээсээ хойш ийм л  хүн болно гэж бодох болжээ. Түүний аав ээж урлагийн хүмүүс биш. Гэхдээ урлагт хайртай хүмүүс байдаг аж. У.Уранчимэг гавьяат 1972 оны 9-р сарын 21 төржээ. Өдгөө 48 настай.

Тэрээр бага байхдаа дүү нартайгаа  хамт “Гурван Урнаа ” хэмээх хамтлаг байгуулан  дуулдаг байв.Түүний дүү У.Уранцэцэг нь дэлхийд  томоохон театруудад дуулдаг мэргэжлийн дуучин болсон. Харин гавьяат жүжигчин У.Уранчимэг дуулах дуртай байсан ч жүжигчин болохоор шийджээ. Сонирхуулахад тухайн үед сонсдог байсан “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой” зэрэг дууг эгч дүү гурав дуулдаг байж.

Тэрээр эхээс наймуулаа бөгөөд айлын дундах хүүхэд нь. Жүжигчин У.Уранчимэг дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч  СУИС-д орон 1998 онд  жүжигчний ангийг төгссөн байна. Тэрээр энэ тухайгаа “Театрт 18 настай анх хөл тавьж, орой нь өлгүүрчин хийнгээ өдөр нь суралцаж байлаа. Ингээд хоёр жилийн дараа дагалдан жүжигчнээр Ардын жүжигчин Мэндбаяр эгчийн шавиар хуваарилагдсан. Ингээд театртаа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилласан. Мэргэжлийн жүжигчин гээд хүнд үзүүлж харуулах юмгүй байсан болоод ч тэрүү элдэв хэл ам гарч, мэргэжлийн жүжигчин  гэсэн диплом авахын тулд СУИС-д дөрвөн жил суралцсан. Миний хань ч намайг дэмжсэн л дээ. Ингээд найман жил зарцуулсны эцэст мэргэжлийн жүжигчин болчихоод театртаа эргэн ирсэн” хэмээжээ.

Тэрээр Улсын Драмын Эрдмийн театрт 20 гаран жил ажиллахдаа  Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная,  Ф.Шиллер “Хар санааjujigchin хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари,   А.Себастян “Нэргүй од” – Мона,   В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг олон сайхан уран бүтээлд тогложээ.

Тэрээр “Гэгээн муза” наадмаас  шилдэг дүрийн  шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. “Гэгээн муза”-ийн шилдэг эмэгтэй гол дүрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира, мөн  шилдэг туслах дүрийн шагналыг  “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээгийн дүрээр авч байсан юм.

Мөн тэрээр найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит шилдэг дүрийн шагналыг А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Зареячная, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр хоёр удаа хүртсэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “ Жүжигчин бүрт мөрөөдлийн дүр бий В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдад тоглохыг хүсэж байсан. Харин би түүндээ тоглосондоо баяртай байна” гэжээ.

МУГЖ У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшнд захиралаар ажилладаг.  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа.

Тэрээр “Миний нууц” кинонд Хандмаа хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Энэхүү дүрийг бүтээхийн тулд сэтгэлзүйн хувьд ч, бие мах бодийн хувьд ч өөрийгөө асар их бэлтгэсэн гэдэг. Олон хүмүүс түүнийн наснаасаа залуу, сайхан харагддаг хэмээдэг. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би бодохдоо эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх тусмаа илүү нууцлаг байдаг гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Гэхдээ урлагийн хүний бүх зүйл нууцлаг байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар ил гардаг” гэжээ.

Түүний нөхөр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Г.Цоггэрэл. У.Уранчимэг нөхрөө МУГЗ цолоор энгэрээ мялаахад нь баяр хүргэж, “Жүжигчин болох чин хүсэлтэй охин шалгалтандаа унасан ч театрын студид сонсогчоор сурангаа орой нь үзэгчдийн танхимд үйлчлэгч хийж зогсдог байлаа… СУИС-ийн жүжигчний ангийн оюутнууд тэр үед их туулайчилж жүжиг үзнэ… Нэг удаагийн үзвэрээр танхим дүүрэн хүнтэй, суух суудал цөөхөн байхад би нэг том “туулай” барьж заалнаас хөөж гаргалаа… Хожим тэр том “туулай” миний нөхөр болно гэдгийг хэн мэдэх билээ.

25 жил өнгөрчээ… Энэ бүхий л хугацаанд жүжигчин эмэгтэйн хань нь байж, адилхан мэргэжилтэй байсан ч зөвхөн наддаа итгэж, зах зээлийн хүнд хэцүү үед цалин бага, хоёр залуу хосод хэн нэг нь хүсэл мөрөөдлөө орхих мөч тулгарахад “Чи минь чаднаа… Хонгор нь амьдралаа авч явъя даа” хэмээн дурлаж эзэмшсэн мэргэжлээсээ миний төлөө татгалзаж чадсан миний хайрт хань МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор энгэрээ мялаалаа” хэмээж байжээ.

Тэд Ц.Анударь хэмээх нэг охинтой. Ц.Анударийн хувьд өдгөө 24 настай.Тэрээр багаасаа  усан спортоор хичээллэсэн бөгөөд Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.

error: Content is protected !!