No menu items!
HomeХүмүүс96 насандаа амжилтад хүрсэн Iris Apfel-ийн 10 сургамж

96 насандаа амжилтад хүрсэн Iris Apfel-ийн 10 сургамж

-

Нью-Йоркийн Куинст өссөн Iris Apfel айлын ганц хүүхэд байв.  Тэр Нью Йоркийн Брүүклин дэх өвөөгийндөө байнга очдог байв. Тэдний дөрвөн охин нь буяны ажилд зориулж оёдол хийдэг байсан тул эмээ нь Apfel-ийг их хэмжээний даавууны үлдэгдлээр тоглохыг зөвшөөрдөг байж.

“Би нэг цүнхийг нээгээд дараа нь нөгөө цүнхийг нээлээ. Миний харсан зүйл миний нүдийг баясгасан юм. Янз бүрийн өнгө, хээ угалз бүхий янз бүрийн хэлбэр, хэмжээтэй үлдэгдэл даавуун материалууд байсан” хэмээв. Өдгөө 96 настай Апфел ” Iris Apfel: Санамсаргүй дүрс” хэмээх шинэ номоо худалдаанд гаргасан.

Өвөө, эмээгийндээ зочлох бүрдээ зургаан ширхэг даавууны үлдэгдэлтэй гэртээ харьдаг байж. “Бүтэц, өнгө, хээ угалзандаа автсан би бүхэл бүтэн үдшийг ингэж зугаацуулдаг байлаа. Эргээд харахад нүдэнд туссан даавуугаар тоглосноор даавуун материалыг ихээр сонирхох болсон” гэж Апфел бичжээ.

 Апфел эклектик хэв маягаараа алдартай болсон. Тэрээр 2005 оны 9-р сарын 13-аас 2006 оны 1-р сарын 22-ны хооронд Metropolitan Урлагийн Музей дэх үзэсгэлэнгийн гол сэдэв болсон тод өнгө, том хэмжээтэй шил, үнэт эдлэлийн хослолын загварыг бүтээсэн юм. Апфел 84 настайдаа загварын шоугаа нээв.

“Апфел бол загвар, нэхмэл эдлэл, интерьер дизайны ертөнц дэх хамгийн сэргэлэн нэгэн бөгөөд өнгөрсөн 40 жилийн хугацаанд тэрээр загварын чиг хандлагыг өөрийн гэсэн хэв маяг, уран сэтгэмж, бас бусдаас өвөрмөц байдлаар төлөвшүүлсэн юм.  “Метрополитаны урлагийн музейн зүгээс Апфелийн тухай “Түүний өвөрмөц байдал нь ихэвчлэн өндөр ба нам модыг хольж, Dolce & Gabbana гүрвэлийн өмдтэй 19-р зууны үеийн сүм хийдийг хослуулахад” оршдог гэжээ.

Апфелийг мөн л алдартай болоход нөлөөлсөн нэг зүйл нь түүний шинэ номтой  хамт гаргасан Барби хүүхэлдэй юм. 2018 оны намар Mattel компани “Styled By Iris Apfel” нэртэй хоёр барби гаргасан бөгөөд эдгээрийг худалдаж авах боломжтой гэж тоглоом үйлдвэрлэгчдийн зүгээс мэдээлжээ.

“Iris Apfel Барбигийн өвөрмөц төрх нь өөрийн өвөрмөц үзэл бодол, бизнес эрхлэлт, бие даасан байдлыг агуулсан байдаг.

Тэрбээр 1950 онд талийгаач нөхөр Карл Апфелийн хамт олон улсын зах зээлд даавуу нийлүүлэгё “Old World Weavers” компанийг ажиллуулдаг байжээ. Тухайн үед гэрлээд удаагүй байсан бөгөөд тэд 68 жил ханилсан байна. 1992 он хүртэл Old World Weavers-ийг эзэмшсэн бөгөөд тухайн үед тэд Харри Трумэнээс Билл Клинтон хүртэл Цагаан ордны есөн захиргаанд ажиллаж байв.

Цагаан ордонд ажиллаж байх хугацаандаа Апфел “Даавууны тэргүүн хатагтай”, “Даавууны хатагтай” хочтой болжээ.

Тэд Европ руу жилд хоёр удаа аялж, АНУ-д байхгүй даавууг авч ирдэг бөгөөд Нью Йоркийн Манхэттэн дэх Зүүн 57-р гудамжинд байрлах 17, 18, 19-р зууны үеийн ховор даавууны цуглуулга бүхий үзэсгэлэнгийн танхимтай байв.

Анх даавуу үйлдвэрлэж байсан түүний загварын карьер сүүлийн жилүүдэд өссөн. “Гоо сайхан, загварын анхны томоохон ажлаа ерэн настайдаа эхлүүлсэн” гэж Апфел номондоо дурджээ. Тэрээр 2011 оны өвөл MAC косметиксийн нүүр будалтын цуглуулгыг боловсруулсан. “Би бол гоо сайхны томоохон компанит ажлыг зохион байгуулж байсан хамгийн хөгшин хүн юм” гэж тэр хэлэв.

Мөн 2011 онд Апфел Home Shopping Network дээр дэбютээ хийсэн. Энэхүү үйл ажиллагааг “Рара Авис” гэж нэрлэдэг бөгөөд үүнд бүх төрлийн өнгө өнгийн, үнэт эдлэл багтдаг.

2014 онд Апфелийн амьдралын тухай баримтат кино гарсан. Энгийнээр “Iris” гэж нэрлэдэг бөгөөд энэ киног алдарт баримтат кино зохиолч Альберт Майслес бүтээсэн бөгөөд 2017 онд “Эмми” шагналд нэр дэвшжээ.

Хурц, тод өнгийн загварыг сонирхдоггүй байсан ч Апфелийн амжилтад хэрхэн хүрсэн тухай унших нь зүйтэй болов уу. Апфел амжилтанд хүрсэн 10 алхамыг шинэ номондоо дурдсан болно.

Нас бол ердөө л тоо

“Би өөрийнхөө насыг хэзээ ч боддоггүй. Магадгүй энэ бол тийз. Би үүнийг хэзээ ч боддоггүй – энэ бол өнгөрөх бодол юм. Энэ бол зүгээр л тоо. … ажил миний хувьд маш чухал болохыг олж мэдсэн. Би хийдэг зүйлдээ дуртай бөгөөд үүндээ бүх зүрх сэтгэлээ зориулдаг ” гэж тэр хэлэв.

Бүтэлгүйтэж болно гэхдээ шантарч болохгүй. Та хөгшрөх дургүй байж магадгүй, гэхдээ өөр сонголт нь бий юу. Бид бүгд л байгалийн жамыг дагадаг. Гэхдээ гол нь та яг одоо энд байна.

Таныг амжилтад хүргэсэн хамтрагчаа бүү март

“Түүнийг бүх хүмүүс түүнийг үнэхээр дөлгөөн хүн байсныг мэддэг” гэж Апфел 2015 онд 100 насандаа таалал төгссөн нөхөр Карлын тухай бичжээ. “Түүний хошигнол, өгөөмөр сэтгэл нь домог байсан. Бид бараг бүх зүйлийг хамтдаа хийсэн. Түүний урам зориг, дэмжлэг энэ номыг боломжтой болгосон. Тэр намайг амжилтад хүрэх үндэс суурийг тавьж өгсөн, тэр намайг баярлахад надаас илүү баярладаг.  Би түүнийг галзууртлаа санаж байна. Сайхан нойрсоорой, хонгорхон ханхүү минь” хэмээжээ.

Зүрх сэтгэлийг чинь юу татаж байна түүнд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуул

“Хүмүүс миний нэрийг мэднэ, миний царайг танина гэж хэзээ ч бодож байгаагүй. Загварын шүтээн гэж дуудна гэж хэзээ ч бодож байгаагүй. Музейд миний хувцас, хэрэгслийн үзэсгэлэн гарна гэж,  ерээд онд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн нүүр царай болно гэж хэзээ ч бодож байгаагүй …. ” гэж Апфел бичжээ. “Би хэзээ ч юу ч хүлээж байгаагүй. Би зүгээр л таалагдсан зүйлээ мэдэрч, үүнийгээ л хийдэг. Хэрэв ямар нэг зүйл сэтгэл хөдөлгөм, сонирхолтой сонсогдож байвал би үүнийг хийчихээд дараа нь санаа зовдог шүү дээ. Шинэ зүйл хийхэд маш их эрч хүч шаардагддаг. Аливаа зүйлийг бий болгох, ур чадвар эзэмшиж сурах, айдсаа даван туулахад маш их ядардаг. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаараа явахыг илүүд үздэг. Энэ нь хамаагүй хялбар байж ч мэдэх юм. Гэхдээ энэ нь тийм ч сонирхолтой биш”

“Залуу хэвээр үлдэхийн тулд залуу сэтгэлгээтэй байх хэрэгтэй”

“Хэрэв та залуу хэвээр үлдэхийг хүсч байвал залуу сэтгэх хэрэгтэй. Гайхамшиг, хошин байдал, сониуч зантай байх нь миний эрүүл байгаагийн үндэс юм” гэж тэр хэлэв. “Тэд таныг залуу, хүүхэд шиг, шинэ хүмүүс, шинэ зүйлд нээлттэй, өөр адал явдалд бэлэн байлгах боломжийг олгодог. Би хэзээ ч хөгшин хүүхэн байхыг хүсдэггүй. Дэлхийн хамгийн хөгшин өсвөр насны хүүхэд гэж өөрийгөө зарласан рекордыг би эзэмшдэг бөгөөд энэ хэвээр хадгалах бодолтой байна”

Өөрийн үзэл бодлоо баттай хамгаал

“Би хэзээ ч бусдад нийцүүлж амьдрахыг хичээгээгүй. Би босогч болох эсвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйлийг хийх гэж ч замаасаа гараагүй. Сэтгэл хангалуун байхын тулд өөрийн гэсэн үзэл бодолтой хүн байх ёстой” гэж тэр хэлэв.

“Хэрэв та бүх хүмүүст бүх зүйлд нийцүүлж, бусдад таалагдах гэж амьдардаг бол эцэст нь та хэн ч биш болно” гэж хэлдэг. “Миний хувцаслалт “өөр” эсвэл “хазгай” байж болно, гэхдээ энэ нь миний хувьд санаа зовох асуудал биш юм. Би бусдын анхаарлыг татах гэж хувцасладаггүй. Би өөртөө зориулж хувцасладаг. Бусдын адил хувцаслахгүй бол та бусад шиг сэтгэх шаардлагагүй болно”

Мөнгөөр амжилтыг худалдаж авдаггүй

“Хэрэв аз жаргалтай, хайраа олсон, сайн хүмүүсээр хүрээлэгдсэн, дуртай зүйлээ хийж, бусдад буцааж өгдөг бол энэ нь амжилтанд хүрснийг шинж. Сүнсээ хүртэл зарж борлуулах нь үнэ цэнэтэй зүйл биш юм” гэж Апфел хэлэв.

 Стиль бол мөнгө зарцуулах гэсэн үг биш юм

“Стиль бол үнэтэй хувцас өмсөхийг хэлдэггүй. Та их мөнгөтэй ч огт стильгүй байж болно. Та хамгийн сүүлийн үеийн кутюр хувцас өмсөж, арван мянган долларын үнэтэй гутал өмсөөд, есөн хүнд ганган гацуур шиг харагдаж болно “гэж тэр бичжээ. “Таны өмсдөг зүйл чухал биш харин хэрхэн өмсдөг вэ? “Загварлаг байхыг хичээвэл ямар нэгэн зүйлд баригдсан юм шиг эвгүй харагдана. Ганган харагдахын тулд биеэ барьж байгаа бол бүх зүйлийг орхи гэж хэлье. Сайхан хувцасласнаас аз жаргалтай байх нь дээр”

Алхам алхмаар урагшил

“Чи хичээхгүй л бол бүтэлгүйтдэг” гэж Апфел хэлэв.
“Би эмэгтэй хүн болохоор ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй гэж хэзээ ч бодож байгаагүй. Би даавууны бизнес эрхлэхийг хүсч байсан тул яаж үүнийг хийхээ л тооцоолов. Хэрэв би дэлхийн хэмжээний нэхмэлчдийг төрүүлэх талаар хэтэрхий их бодсон бол мөрөөдлөө биелүүлэхгүй байсан байх. Заримдаа төсөөлж суухын оронд жижиг алхам ч болтугай хийх хэрэгтэй. Би ерэн хэдэн жилийн турш энэ философийг амьдрах, хувцаслахдаа хэрэглэсэн бөгөөд энэ нь намайг хэзээ ч буруу тийш чиглүүлээгүй юм”

 Өөрөөсөө залуу мэт жүжиглэх хэрэггүй

“Үрчлээнд буруу зүйл байхгүй. Таны нас ахих тусам олон насаар залуу харагдахыг хичээх нь тэнэг хэрэг бөгөөд та хэнийг ч хуурахгүй. Далан таван нас хүрээд нүүрний арьсаа татуулахад хэн ч чамайг гучин настай гэж боддоггүй” гэж тэр хэлэв.

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд