No menu items!
HomeХөтөчМах бэлтгэж, хүргэдэг газрууд

Мах бэлтгэж, хүргэдэг газрууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа мах бэлтгэж, хүргэдэг газруудыг танилцуулж байна. Та эрүүл, баталгаатай махыг гэртээ хүргүүлэн авах боломжтой.

Ару дана ХХК

АРУ-ДАНА компани нь өдөр бүр шинэ, махыг хэрэглэгчийн гарт үйлдвэрийн үнээр хүргэдэг байна. Мөн нас бие гүйцсэн хямд, чанартай малыг хэрэглэгчийн захиалгын дагуу ХАЛАЛ аргаар янзалж, толгой шийрийг хуйхлаад, гэдсийг нь цэвэрлээд хотын төвд хүргэж өгч үйлчилдэг ажээ. Адууны каз, хартаг бэлтгэдэг байна.

Buyant organic

“Buyant organic”ньбайгалийн, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр юм. Та авсан махнаасаа хүссэн хэмжээгээрээ хоолонд хийхэд бэлэн байдлаар хэрчүүлж, татах буюу машиндуулж авч болно.Мөн хонины бүтэн гулууз мах захиалсан тохиолдолд үнэгүй хүргэж өгдөг байна.

Талын монгол

Талын монгол нь Монгол орны эрүүл хөрсөнд ургасан жимс, буудайн гаралтай хүнс болон бэлчээрийн малын мах, сүүн бүтээгдэхүүнийг байгалийн шимт бодисыг нь алдагдуулахгүйгээр боловсруулсан органик хүнсний брэнд юм. Таны захиалсан бэлэн бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор, малчны хотноос захиалсан бүтээгдэхүүнийг сар бүрийн 5, 20-ны өдрүүдэд багтаан хүргэж өгнө.

Шилмэл Мах

Тус компани нь цэвэр орчинд, технологийн дагуу үхэр болон хонины мах байнга бэлтгэж, хүнсний захын үнээр нийлүүлдэг байна.Үүнд, Гуляш, хавирга /кальби/, машиндсан мах, хонь, үхрийн зорсон мах, бүтэн хонины эвдсэн мах гэх мэтээр 10 кг-с дээш Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэж өгдөг байна.

Траст трейд

“Траст Трейд” ХХК нь 2000 онд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагджээ. Одоогоор нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэн гаргадаг байна. Та олон улсын стандартаар баталгаажсан, бүх төрлийн амтат мах махан бүтээгдэхүүнээ сонгож гэртээ хүргүүлэн хэрэглэх боломжтой.

Богц

Хонины шинэ махаа гэртээ хүргүүлээд аваарай. Эвдэж жижиглэсэн мах, уламжлалт аргаар гэдсийг цэвэрлэж, чанахад бэлэн болгосон, толгой, өвчүүг хуйхалснаар таны гэрт хүргэж өгнө. Тус компани нт зөвхөн бүтэн хонины махыг хүргэж өгөх үйлчилгээтэй

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд