No menu items!
HomeUncategorizedЦагдаа таны бичиг баримтыг шалгах эрхтэй юу

Цагдаа таны бичиг баримтыг шалгах эрхтэй юу

-

2020 оны 09 сарын 15-ны өдөр нэгэн иргэн фэйсбүүк хаягтаа цагдаа нар өөрт нь шаардлага тавьж байгаа нь зүй бус байна гэх бичлэг оруулсан.

Энэ асуудлаар зарим иргэн “цагдаа шаардлага тавьж, бичиг баримт шалгаж болно. Иргэн хүн шаардсаных нь дагуу бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй” гэж цагдаагийн алба хаагчдыг дэмжиж байв. Харин “цагдаа хүний эрх зөрчиж байна” гэж үзэж байгаа иргэд ч байв.

Юун түрүүнд тухайн этгээд нь үнэхээр цагдаагийн алба хаагч мөн болохыг бататган мэдэхийн тулд тус этгээдийн албан тушаал, цол, нэрийг асуун, албаны үнэмлэхээ үзүүлэхийг асуух буюу шаардах хэрэгтэй

Тэгвэл, энэ асуудал танд тохиолдвол та яах ёстой вэ? Цагдаа иргэн таныг “сэжигтэй харагдаж байна” гээд бичиг баримтыг тань шалгах шаардлага тавьж, улмаар саатуулж болох уу?

Хэрвээ тодорхой нэг эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудал байвал энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах нь байна. Харин тодорхой нэг эрүүгийн хэрэгтэй шууд холбоогүй боловч, аливаа хэрэг, зөрчил, үйл ажиллагаатай холбоотой цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан байна.

Цагдаагийн алба хаагчийн тухай хуулийн дагуу бол цагдаагийн алба хаагч нь хүний бичиг баримтыг шалгах эрх хэмжээтэй байдаг байна. Үндэслэл бүхий сэжиг байна гэж үзээд Цагдаагийн албаны тухай хуулийн 25.1-д заасан 10-н үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэний бичиг баримтыг шалгахаар шаардлага тавих эрхтэй.

Гэсэн хэдий ч цагдаагийн алба хаагч ийнхүү ажил үүргээ гүйцэтгэхэд, иргэний бичиг баримтыг шалгахаар шаардлага тавихад тус алба хаагчид тавигддаг шаардлагууд бас байна. Үүнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага” гэж хуульчилжээ.

09 сарын 15-ны өдөр болсон дээрх тохиолдлын бичлэгээс харвал тус цагдаагийн алба хаагч нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22.4, 22.5, 22.6-д заасан заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

22.4.Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.

22.5.Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

22.6.Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ.

Тухайлбал, 22.4-т заасны дагуу хүнлэг бус хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосныг зөрчиж, 22.5-д заасны дагуу хүндэтгэлтэй хандаж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүргээ биелүүлэлгүй, 22.6-д заасны дагуу үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан байж болзошгүй байна.

Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй

Учир нь, тухайн бичлэгийг үзэхэд бичлэг хийж буй иргэнтэй “дээрэнгүй” хандаж, ямар нэгэн тайлбар хэлэлгүй “сэжигтэй” харагдаж байна гээд цагдаагийн алба хаагчид хамтран тухайн иргэн рүү “давшилж” байгаа нь харагдаж байв. Мэдээж тухайн бичлэгийн өмнө ба дараа юу болсныг дэргэд нь байгаагүй та бид мэдэх боломжгүй боловч тухайн бичлэгээс харагдаж буй цагдаа нарын харилцааны байдал нь тэд дээрх үүргээ зөрчсөн байна гэж үзэхэд хүргэж байна.

Тэгвэл иргэн та ийм тохиолдолд орвол яах ёстой вэ?

Мэдээж, нэгэнт цагдаагийн алба хаагчид таны бичиг баримтыг шалгах эрх хэмжээ байх тул та аливаа эсэргүүцэл үзүүлэлгүйгээр өөрийн бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, юун түрүүнд тухайн этгээд нь үнэхээр цагдаагийн алба хаагч мөн болохыг бататган мэдэхийн тулд тус этгээдийн албан тушаал, цол, нэрийг асуун, албаны үнэмлэхээ үзүүлэхийг асуух буюу шаардах хэрэгтэй.

Улмаар, тус цагдаагийн алба хаагч ямар үндэслэл, шалтгааны улмаас тухайн арга хэмжээ авч байгааг танд хэлэх нь тухайн цагдаагийн алба хаагчийн хүлээсэн үүрэг болохыг хэлж, үндэслэл, шалтгааныг асууж мэдэх эрх танд бий.

Эрх зүйч Б.Мягмардорж

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд