No menu items!
HomeЭрүүл мэндЦ.Болормаа: Аавууд хоёр хүнтэй харьцаж байна гэдэг утгаар жирэмсэн эхнэртэйгээ сайхан харьцах...

Ц.Болормаа: Аавууд хоёр хүнтэй харьцаж байна гэдэг утгаар жирэмсэн эхнэртэйгээ сайхан харьцах хэрэгтэй

-

“Эсэн мэнд амаржихуй” сэдвийн хүрээнд ЧДЭМН-ийн Нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч А. Ариунаа, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн их эмч Ц. Болормаа нар дараах зөвлөгөөг хүргэж байна.  

-Жирэмсний бэлтгэлийг хэрхэн хийх вэ?

А.А: Жирэмслэхийг төлөвлөсөн бол архаг хууч болон суурь өвчлөлүүдээ сайн эмчлэх хэрэгтэй. Мөн хорт зуршилтай бол түнийгээ болих хэрэгтэй. БЗДХӨ жирэмслэлтэд нөлөөлдөг тул халдвартай тохиолдолд түүнийгээ эмчлүүлсний дараа жирэмслэх ёстой.

– Жирэмслэхээс хэдий хугацааны өмнө бэлтгэл хийх ёстой вэ?

-Жирэмсэн болохоос нэг жилийн өмнө бэлтгэлээ хангасан нь дээр. 

-Хоёр дахь, гурав дахь төрөлт бол төрөлт хоорондын зай ямар байвал тохиромжтой вэ?

-Төрөлт хоорондын зай 2-3 жил байх нь тохиромжтой. Төрсөн эхийн бие хэвийн байдалдаа шилжихэд 3 жил зарцуулагддаг.

– Жирэмсэн болохыг төлөвлөсөн бол жилийн өмнөөс биеэ бэлдэж эхлэх хэрэгтэй гэлээ. Магадгүй архаг хууч өвчин нь удаан хугацаанд эмчлэгдэж байвал эмчилгээ дууссанаас хойш хэдий хугацаанд эмийн нөлөө илрэх вэ, Тухайлбал сүрьеэгийн эсрэг эм ууж байгаа тохиолдолд төрж болохгүй гэдэг

-Сүрьеэгийн эсрэг эм ууж байгаа тохиолдолд дор хаяж гурван жилийн хугацаанд жирэмслэхгүй байх хэрэгтэй. Сүрьеэгийн эм маш хоруу чанартай учраас эмийн нөлөөгөөр ургийн гажиг үүсэх магадлалтай байдаг.

Эрүүл хүүхэд төрүүлж, өсгөхийг төлөвлөж буй эцэг эхчүүд юун түрүүнд удамшлын ямар нэгэн өвчин эмгэг байгаа эсэхийг тодруулж шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байгаа мөн ойрын хугаацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дааврын бэлдмэлээ уухыг зогсоосноос 2-3 сарын дараа жирэмслэвэл зохимжтой. 2-3 сарын дараа өндгөвчний үйл ажиллагаа сэргэж, үр тогтох боломжтой болдог.

Төрөлт хоорондын зай хол байх нь дараагийн төрөлтөд бэлтгэхэд эрсдэл дагуулдаг уу.

Ц. Б: Жирэмслэлт хоорондын зай хол байх тусам дараагийн төрөлт явагдахад тухайн эх ямар нэгэн суурь өвчтэй болсон байдаг. Тиймээс хүндрэх магадлал өндөр. Маш сайн хяналтад байснаар жирэмсэн байхдаа хүндрэл байгатай байдаг.

Жирэмслэлтэд бие, сэтгэлээ бэлдэхээс гадна жирэмслэлтийн эхний гурван сард эмчийн хяналтад орж, жирэмсний үзлэгтээ тогтмол хамрагдаж байх нь эх өөрөө эрүүл, эрүүл хүүхэд төрүүлэхэд чухал үүрэгтэй.

-Жирэмсний хяналтдаа эрт орох нь ямар чухал ач холбогдолтой вэ?

Ц.Б: Нэг жишээ дурьдая. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн 27, 28 долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд үзлэг хийхэд ургийн амьдрах чадваргүй гажиг үүссэн тохиолдлууд цөөнгүй бий. Энэ тохиолдолд жирэмсний хяналтад хэр эрт орсон байна вэ гэдгийг шалгаж үзэхэд  хожуу хяналтад орсон байдаг. 22 долоо хоногоос хойшхийг төрөлт гэж үздэг. Төрөлтийн хугацаа руу орохоор эх сэтгэл зүйн хувьд гүн хямралд ордог. Төрөлтийн асуудлыг шийдсэн ч хүндрэл, эрсдэл тэр хэмжээгээр нэмэгддэг. Тиймээс эрт хяналтад орох нь маш чухал. Эмч хэвлийн эргэн тойрон, умайн өндрийг хэмжиж байгаа нь тухайн ээжийн төрөх хугацаа, ургийн байдал тохирч байна уу, эхийн хэвлий жирэмсний хугацаатайгаа тохирж байна уу, эхийн хэвлийд ургийн өсөлтийн саатлын хам шинж үүсч байна уу гэдгийг харьцуулж, оношлох зорилготой.

-Ургийн өсөлт хөгжилт явагдах дарааллын тухай ярьж өгөөч?

Ц. Б: Эр эм бэлгийн эс нийлсэн цагаас эсийн хуваагдалд ордог. Эхний долоо хоногт  эс хуваагдаж, хоёр дахь долоо хоногт нь эс үржиж, томорч ураг бүрэлдэнэ. 3-4 долоо хоногтойгоос ургийн зүрхний цохилт үүсч эхэлнэ. Цаашлаад 5-6 долоо хоногтойд нүдний ухархай, шүд, үе мөчнүүд, 7-8 долоо хоногтойд толгой болон биеийн хэлбэр мөчдийн харьцаанууд, 12-13 долоо хоногтойд бэлэг эрхтний хөгжил, 15-16 долоо хоногтойд мэдрэл, тархи нурууны баганы хөгжил үүсч эхэлдэг. Ургийн хөгжлөөс хамаараад ямар шинжилгээ яаж хийх вэ, гэдгийг шийддэг. Ургийн зүрхний цохилт үүсч эхэлснээс хойш ургийн зүрхний цохилт хэвийн байна уу, цөөн байна уу эсвэл олширсон байна уу гэдгийг хянадаг.

-27-28 хоногтой ургийн хөгжилд ямар үйл явц өрнөж байгаа вэ?

Ц.Б: Энэ үед ургийн жин 1,1 кг орчим, ургийн урт 32 см байх бөгөөд хөл гарын хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүд ЭХО-д мэдэгддэг. Гар хөлөө хэдэн удаа тэнийлгэж, хөдөлгөж байна вэ цээжний хөдөлгөөн, зүрхний цохилт, ураг орчмын шингэний хэмжээ ямар байгаа зэрэг бүхий л үзүүлэлтүүдийг харж болно. Гурван цаг тутам хянахад 10-аас дээш хөдөлгөөн хийж байвал ургийн хөдөлгөөн хэвийн байна гэж үздэг.

-Жирэмсэн үед аавууд юун дээр анхаарах ётой вэ?

Ц. Б: Жирэмсэн эмэгтэйчүүдийн жаахан зүйлд баярлаж, туних байдалд эрчүүд маань дасан зоицохгүйгээс болж гэр бүлийн маргаан үүсгэх жишээтэй. Аав болж буй эрчүүдэд тусгайлан зөвлөгөө өгөх газар байхгүй ч ЭХЭМҮТ-ийн Эмэгтэйчүүдийн клиникийн Нөхөн үржихүйн поликлиникийн танхимд өдөр бүр эх баригч ажиллаж, аавуудаас асууж тодруулах зүйл байвал зөвлөгөө, сургалтад хамруулж байгаа.

Хэвлийдээ бойжиж байгаа урагт эхийн сэтгэлзүй маш их нөлөөлдөг. Эх инээхэд дагаж инээдэг, уйлахад дагаж уйлдаг. Тиймээс аавуудын хувьд хоёр хүнтэй харьцаж байна гэдэг утгаар эхнэртэйгээ харьцаасай. Хэвлийд ураг бойжиж байгаа 9 сарын хугацаанд эхийн сэтгэл зүйд өөрчлөлт гардаг учраас энэ хугацаанд эхнэртээ болон хэвлиййд нь бойжиж байгаа үрдээ бие сэтгэлээ зориулаасай гэж хүсч байна.

-Жирэмсэн үеийн бэлгийн харилцааны тухай ярихгүй юу, жирэмсэн үедээ огт бэлгийн харилцаанд орж болохгүй гэж боддог хүмүүс байдаг.  

Ц. Б: Залуучуудад зөвлөж хэлэхэд жирэмсэн үед бэлгийн харьцааг хорихгүй. Гэхдээ ямар тохиолдолд болохгүй вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Нуруу хөших, бие сульдах шинж тэмдгүүд илэрч байвал болохгүй. Тийм учраас эхнэр, нөхөр хоёр ийм төрлийн сургалтад сууж байх хэрэгтэй. Зулбах, дутуу төрөх, эрсдэл өндөртэй тохиолдолд бэлгийн харилцаанд орохүй. Сүүлийн гурван сарын хугацаанд бэлгийн харилцаанд орсон тохиолддолд ус цагаас эрт гарах, эхэс ховхрох, төрөх үйл ажиллагаа эхлэх хүндрэлүүд байдаг учир төрөлтийн сүүлийн саруудад аль болох татгалзах хэрэгтэй.

-Витаминуудын тайлбаруудыг уншихаар жирэмслэхийг төлөвлөж буй, жирэмсэн, төрсний дараах эхчүүд хэрэглэнэ гэсэн байдаг. Энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?

-Витамин хэрэглэснээр жирэмсэн эхчүүдэд муу үр дагавартай гэсэн зүйл байхгүй. Витамин хэрэглээнээс болоод ураг хэт томордог гэх өрөөсгөл ойлголт байдаг. Судалгаагаар энэ нь үгүйсгэгдсэн. АНУ-ын судлаачид 100 ээжийг судлагаанд хамруулсан бөгөөд тэдний 50 нь фолийн хчүил хэрэглэсэн, 50 нь хэрэглээгүй. Төрсний дараа хүүхдүүдийг 14, 15 нас хүртэл ажигласан бөгөөд фолийн хүчил хэрэглэж байсан эхээс төрсөн хүүхэд нийгэмших чадвар болон өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр байсан гэдэг судалгааны дүгнэлт гарсан. Хэвлий дэх ураг томрохын хэрээр жирэмсний сүүлийн 3 сард биеийн эргэлдэж байгаа цусны хэмжээ 2 дахин нэмэгддэг. Тиймээс жирэмсний хугацаанд төмрийн бэлдмэл хэрэглэх нь чухал. Цус байгадалттай эхээс цус багадалттай хүүхэд төрнө.

-Витаминыг төртлөө хэрэглэх ёстой юу, төрөхөөс хэдэн сарын өмнө уухаа зогсоох хэрэгтэй юу?

-Төртлөө хэрэглэхэд ямар нэгэн муу үр дагавар байхгүй.

-Жирэмсэн үеийн хоолны дэглэм, хооллолтын талаар ярихгүй юу?

– ЭХЭМҮТ-д 2013 онд 11055 эх төрсөн. Дөрвөн кг-аас дээш жинтэй 118 тохиолдол буюу 13,8 хувь, таван кг жинтэй төрсөн тохиолдол 21 буюу 0,2 хувийг эзэлж байлаа. Ураг том байх нь хагалгаагаар төрөх тоог нэмэгдүүлнэ. Ксерова хагалгаагаар төрөх нь төрөлт хоорондын зайнд нөлөөлдөг. Сүүлийн үед гэр бүл төлөвлөлтдөө хэт их анхаарсны улмаас ээжүүд маань биеэ бодолгүй ойрхон зайтай ксерова хагалаагаар төрөх тохиолдолд ихсэж байгаа.

Жирэмсэн үеийн хоололтын талаар?

-Зөв зохистой хооллолт нь жирэмсэн эхийн эрүүл мэнд болон ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг. Зөв хооллолт нь жирэмсний явцад үүс болох хүдрэлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Жирэмсэн эх хоногт 350-400 гр нүүрс ус, хэрэглэх ёстой бөгөөд энэ хэрэглээг эслэгээр баялаг, хөх тариа, хивэг, бүхэл үрийн талх, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хангаж болох юм.

Сүү цагаан идээ бол кальцийн эх үүсвэр. Тэр дундаа аарцанд кальци хамгийн ихээр агуулагддаг. Ураг эхээсээ кальцаа авч байдаг учраас эх кальцийн хэмжээгээ алдаж байдаг. Тиймээс нэмэлтээр кальциа нөхөж авах шаардлагатай. Кальцаа нөхөхийн тулд сүү, тараг хэрэглэхээс гадна аарц, ээдэм хэрэглэх нь зүйтэй. Ээдмийг кальцийн баяжмал гэж нэрлэдэг.

Үзмийг ихэвчлэн хаван хөөх замаар хэрэглэдэг. Үзмийг усанд хийж буцалгахгүйгээр хандалж уух нь илүү үр дүнтэй. Дулааны боловсруулалтад оруулснаар үзмэнд агуулагдах бодисууд алдагддаг. Үзмэнд Бор хэмээх элемент агуулагддаг бөгөөд энэ нь кальцийн шимэгдэлтийг сайжруулдаг. Тиймээс үзэм, аарц хоёрыг хослуулан хэрэглэж болно. Аарцыг буцалгаж биш дангаар нь идвэл илүү тохиромжтой.

Эмч нар жирэмсэн эхчүүдэд фолийн хүчил уухыг зөвлөдөг. Гэтэл цэцэгт байцай нь фолийн хүчил их хэмжээгээр агуулдаг байна. Фолийн хүчил нь цус багадалтаас сэргийлдэг тул хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Мөн мах, махан бүтээгдэхүүн чухал. Мах нь төмөр болон уургийн эх  үүсвэр. Уураг дутагдах юм бол дархлаа суларна. Тиймээс хүүхдийнхээ эд эсийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй уураг ихээр агуулсан хоол хүнс  хэрэглэх шаардлагатай.

Жирэмсэн ээжүүдэд амин дэмийн хэрэглээ маш чухал. Жимс хүсний ногоо нь амин дэмээр хангаад зогсохгүй эслэгээр ихээр агуулдаг. Эслэг ихтэй хүнс хэрэглэх нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Арвайн гурил, хүсний хивэг зэрэг нь өтгөн хаталтаас сэргийлэхэд тустай.

-Жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?

– Жирэмсэн эхчүүд гэдсээ базлаж өвдөхөөр эм уугаад зүгээр болох байх гээд нэг, хоёр өдөр гэртээ хэвтдэг. Гэтэл энэ үед яаралтай эмнэлэгт хандах шаарлагатай. Эмчид үзүүлснээр дутуу төрөх, зулбах эрсдэл хэдэн хувь байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой бөгөөд  ээжүүд маань хожуу эмнэлэгт хандсанаар зулбах эрсдэл нэмэгддэг. Жирэмснйи эрт болон хожуу үед шалтгаан тодорхойгүй халуурах юм бол заавал эмчид хандаж шалтгааныг тодруулах шаардлагатай. Мөн 22-36 долоо хоногтой үед ус гарвал дутуу төрөх эрсдэл маш өндөр байдаг. Ус гарах нь олон янзын шалтгаантай. Эдгээр хүндрэлүүд гарсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

-Төрсний дараа ямар дэглэм барих вэ?

-Гол анхаарах зүйл нь хөхөнд сүү орох. Эхчүүд маань төрсний дараа шууд л хөхөнд сүү орох мэтээр ойлгодог. Гэтэл төрсний дараа умай агших, дааврын өөрчлөлтүүд бий болох зэрэг процессуд явагддаг. Ангир уураг нь амин дэм ихээр агуулсан, дархлааны дааврууд агуулсан байдаг тул 24 цагийн дотор хүүхэддээ амлуулснаар хүүхэд насан туршийнхаа дархлааг олж авдаг.

Өөрөөрөө төрсөн ч хагалгаагаар төрсөн ч хярзангийн оёдолтой төрдөг. Энэхүү шархыг бактерийн эсрэг савангаар угааж, эхний долоо хоногтоо боолтыг өдөр бүр хийлгэнэ. Дараагийн долоо хоногоос боолтыг өнжиж хийлгэх бөгөөд 14 хоногийн дотор шарх бүрэн эдгэрсэн тохиолдолд боолт хийлгэх шаардлагагүй.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд