No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнНурууны өвдөлт намдаах дасгалууд

Нурууны өвдөлт намдаах дасгалууд

-

Удаан хугацаанд суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн нуруу өвдөх нь элбэг. Нэг байрлалд удаан хугацаагаар суух нь бидний биед төсөөлж байснаас илүү сөрөг нөлөө учруулдаг бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог нь нурууны архаг өвдөлт юм. Өвдөлтийг намдааж, нуруугаа эмчлэхийн тулд дасгал хийх боломжтой боловч хүн бүрт тогтмол дасгал хийх цаг зав гаргадаггүй. Гэхдээ дасгал нь нурууны өвдөлтийг намдаах болон нурууны ямар нэгэн өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.

Энэхүү байрлал нь нурууны булчинг сулруулж, хурцадмал байдлыг арилгах болно. Дээш харан хэвтээд хоёр өвдгөө нийлүүлэн нугалж, цээжин хэсгээ хөдөлөлгүйгээр бэлхүүсээрээ эргүүлнэ. Энэ байрлалдаа 2-3 минут байлгаад нөгөө тал руугаа шилжинэ.

“кобра” эсвэл “сфинкс” гэж нэрлэгддэг энэхүү байрлал нь нурууны булчинг дэмжиж, өвдөлтийг намдаадаг. Доош харан хэвтээд хоёр гараа 90 градус нугалан тулна. Мөрөө  суллаж, толгойгоо дээш өргөн хүзүүгээ сунгана. Энэ байрлалыг 1- 2 минут барин,  4-5 удаа давтана.

Дээш харан хэвтээд, баруун хөлийн өвдгөө нугалан цээж рүүгээ татна. Нөгөө хөлөө шулуун байлгана. Хэдэн секундын турш бариад 3-4 удаа давтана.
Үнийг хийснээр биеийн жин нуруунд төвлөрч, чангарсан булчингуудад шаардлагатай массажийг өгөх болно.

Энэхүү байрлалын дасгал нь таны гуя, ташаа болон  нурууны хурцадмал байдлыг багасгадаг.
Дээш харан хэвтэж, баруун хөлөө нугалан зүүн өвдөгний дээгүүр тавиад зүүн хөлөө цээж рүүгээ чиглүүлж үзээрэй. Хэдэн минутын турш бариад дараа нь эсрэг талдаа шилжинэ.

2017 онд хийсэн судалгаагаар нурууны өвдөлтийг намдаахад энэхүү дасгал нь  хамгийн үр дүнтэй болохыг тогтоожээ. Удаан хугацаанд сууж ажилладаг хүмүүс энэ дасгалыг хийхэд үр дүнтэй.

Энэхүү байрлал нь нурууны өвдөлтийг таталцлын хуулийг ашиглан эмчлэхэд тусалдаг дэр ашиглаж болно.
Хөлөө жийн газар сууж, толгойгоо бөхийлгөн өвгөндөө хүргэхийг хичээнэ. Энэхүү сунгалтын дасгал нь нурууны булчинг сунгаж тайвшруулна.

Хангалттай хэмжээнд сунаж чадахгүй байгаа бол өөр нэгэн арга бий.

Ихэвчлэн “хүүхдийн поз” гэж нэрлэдэг энэхүү байрлал нь таны нуруунд очих даралтыг бууруулж, тайвшрахад тусалдаг.  

Нурууны өвчнөөс салахын тулд та ихэвчлэн юу хийдэг вэ?

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд