No menu items!
HomeUncategorizedИнтроверт хүмүүсийн экстровертүүдээс ялгарах давуу талууд

Интроверт хүмүүсийн экстровертүүдээс ялгарах давуу талууд

-

Заримдаа дотогшоо зан чанартай байх нь сул тал мэт санагдаж болох юм. Экстровертүүд бүх цаг үед баяр баясалтай, зугаатай байж чаддаг бөгөөд тэдний нийтэч, анхаарал татдаг зан чанарууд нь  ихэвчлэн албан тушаал ахих, алдар хүндийг олж авах боломжийг олгодог.

Харин дотогшоо хүмүүс чимээгүй ажиглалтыг илүүд үздэг нь заримдаа  амжилтад нь саад болох тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч интровертууд амжилтанд хүрэх магадлал экстровертүүдээс дутахааргүй гэдгийг харуулсан алдартай хүмүүс их. Тухайлбал, Ж.К. Роулинг, Стивен Спилберг, Марк Цукерберг нар.

Интроверт хүмүүсийн давуу талууд

1. Интроверт хүмүүс ярихаасаа өмнө боддог

Интроверт хүмүүсийг оролцоогүй гэдгээр нь шүүмжилж болох боловч тэдний тусламж үргэлж хэрэг болдог.  Интровертууд өөрсдийн орон зайг үнэлдэг тул байгалиасаа бусдын үзэл бодлыг хүндэтгэх хандлагатай байдаг. Тэд ихэнхдээ биеэ даасан, ерөнхийдөө бусадтай харилцахдаа илүү эелдэг, анхааралтай хандах хандлагатай байдаг. Тэд ярихаасаа өмнө эргэцүүлдэг бол экстроверт хүмүүс хамгийн түрүүнд санаанд орж ирсэн зүйлээ ярьж өөрсдийгөө илэрхийлдэг.

2. Интровертүүд бүтээлч сэтгэхүй өндөртэй

Экстровертүүд зонхилох чиг хандлагыг дагах хандлагатай байдаг бол интроверт хүмүүс чиг хандлагын нөлөөнд бага автдаг, өөрийн гэсэн сонголттой байдаг. Тэд ойлгомжгүй, ер бусын эсвэл өвөрмөц, сонин зүйл рүү л татагдаж магадгүй юм. Альберт Эйнштейн нэгэнтээ “Чимээгүй амьдрал, нэгэн хэвийн байдал, ганцаардал нь бүтээлч сэтгэлгээг өдөөдөг” гэж хэлсэн байдаг.

3. Интроверт хүмүүс ухаалаг байдаг

Дотогшоо хүмүүс шийдвэр гаргахаасаа өмнө бодож, аливаа асуудалд болгоомжтой хандаж, сайтар тунгаах хандлагатай байдаг. Энэхүү шүүмжлэлт сэтгэлгээ нь асуудлыг шийдвэрлэх, бусдыг үнэлэх үнэлэмж гэх мэт зүйлсийн хувьд илүү их давуу тал болж өгдөг байна. Тэд аливаа зүйлсийг ажиглахад илүү их цаг зарцуулдаг тул амьдралын янз бүрийн үйл явдлууд, түүний дотор хүний ​​сэтгэл зүй, зан чанарын хувьд илүү гүнзгий ойлголттой, нарийн мэдрэмжтэй байдаг. Тэд  шийдвэр гаргахдаа зөв эргэцүүлэн боддог тул хожим харамсахгүй байх хамгийн сайн арга замыг сонгож чаддаг.

4. Интроверт хүмүүс сайн сонсогч

“Чимээгүй хүмүүс” нь бусдын санаа бодлыг сонсож, мэдэрч сайн сонсогч байж чаддаг.  Ярилцаж байгаа хүнийхээ илэрхийлэх гэж байгаа мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг анхааралтай ажиглаж магадгүй юм. Тэд бусдын нууцыг хадгалах чадвартай байдаг.

5. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар өндөр

Тэд өөрсдийгөө тусгаарлаж,  даалгавар эсвэл зорилгоо биелүүлэхийн тулд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх өндөр чадвартай байдаг. Аливаа саад бэрхшээл гараагүй тохиолдолд удаан хугацааны туршид судалгаа хийх эсвэл бичих гэх мэт ганцаарчилсан үйл ажиллагаанд ивэхитэй. Хүмүүсийн анхаарлыг татах, өрсөлдөөнд дургүй. Төвлөрөх чадвар нь ихэвчлэн сонирхолтой чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэгтэй болох боломжийг олгодог.

6. Бусадтай бат бөх харилцааг тогтоодог

Интровертүүд харилцааны чанарыг тооноос илүүд үздэг. Тэд өөрсдийн ертөнцөд хэнийг оруулах вэ гэдэг дээр тун нухацтай ханддаг тул харилцаагаа эрхэмлэн дээдлэх болно. Утга учиртай, гүн гүнзгий харилцааг бий болгохыг илүүд үздэг. Үүний үр дүнд өөрсдийгөө итгэлтэй, үнэнч хүмүүсээр хүрээлүүлэх чадвартай байдаг.

7. Өөрийн гэсэн үзэл бодолтой ямар нэгэн зүйлээс хараат бус байдаг

Экстровертүүд нь багаар ажиллах, багийн тоглогч байхыг илүүд үздэг бол интровертүүд бие даасан байдлыг хамгийн дээд хэмжээнд байлгах амьдралын хэв маягийг төлөвшүүлэх хандлагатай байдаг. Боломжтой бол тэд бие даан ажиллахыг илүүд үздэг. Бусдаас хараат байхыг үзэн яддаг бөгөөд бэрхшээлийг зөвхөн өөрсдийнхөө чадвараар даван туулж, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг.

8. Интровертүүд сайн удирдагч болж чаддаг

  Жинхэнэ удирдагч бол экстроверт байх ёстой гэсэн ойлголт бидний амьдралд давамгайлдаг. Харин АНУ-ын Уортоны бизнесийн сургуулийн судлаач Адам Грант “Интровертүүд сайн удирдагч болж чаддаг” гэжээ.Учир нь тэд ажилчдаа сайн сонсож, тэдний санал хүсэлтийг харгалзан өөрийн төслийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломж олгодог байна.

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд