No menu items!
HomeХүмүүсМонголын хамгийн амжилттай яваа залуу эрэгтэй жүжигчид

Монголын хамгийн амжилттай яваа залуу эрэгтэй жүжигчид

-

Монголын хамгийн амжилттай яваа залуу эрэгтэй жүжигчдийг танилцуулж байна.

“Эмоци” Продакшны үүсгэн байгуулагч С. Тэмүүжин

 “Boomtown”хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдоход ихээхэн нөлөө үзүүлсэн. “Эмоци” Продакшны үүсгэн байгуулагч тэрээр тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ бүтээсэн шилдэг залуу жүжигчдийн нэг юм. Оюутан байхаасаа “Х-Түц” продакшнд харьяалагдаж ирсэн ч 2013 онд “Эмоци” продакшныг үүсгэн байгуулсан юм.

Жүжигчин Б. Барслхагва

40 мянгатад өсч, Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн . Багаасаа л жүжигчин болох хүсэлтэй байсан бөгөөд Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Оюутан байхдаа “С1” телевизэд хөтлөгчөөр ажилладаг байж. “Single ladies”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код”, “247 градус” зэрэг кинонд туслах дүрд тоглож байсан. 2015 онд “Маш нууц” киноны Лувсан гэж байлдагчийн дүрийг бүтээсэн. Мөн “37-р Точка” киноны Лутийн дүрийг бүтээсэн билээ.

“Фантастик” продакшны жүжигчин М. Баярбат

Анх Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Хэцүү анги” олон ангит кинонд Тэнүүний дүрийг бүтээж олонд танигдсан.Оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн “Boomtown” хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Түүнчлэн түүний хамгийн сүүлд тоглосон “37-р точка” киноны Ялалтын дүрийг бүтээсэн билээ.

Жүжигчин О. Амгаланбаатар

Жүжигчин, загвар өмсөгч, хөтлөгч гээд олон ч салбарт хүч үзэж яваа тэрээр Олон улсын худалдааны эдийн засагч, маркетингийн мэргэжилтэй. Анх “Учиртай гурав” киногоор чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулсан. “Содура”, “Нүдэн сондор” зэрэг кинонуудад гол дүрийг бүтээсэн.

Жүжигчин У.Цогтбаяр (Цогтоо)

Дарханы “DBS” тв-ийн “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан бөгөөд сургуулиа төгсөөд жүжигчний мэргэжлээр суралцсан. “Эмоци” продакшн үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажилласан. +17 инээдмийн цуврал гарснаас хойш Жижгээ, Цогтоо хоёрыг хүмүүс андахгүй болсон билээ.

“Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ

2009 оноос “Маск” продакшинд ажиллах болсон. Оюутан байхдаа тус продакшинд бүжигчнээр орж байсан бөгөөд сургуулиа төгссөний дараа жүжигчнээр ажиллах болсон. СУИС-д орохдоо ангийнхаа хамгийн жижигхэн нь байсан тул бүтэн нэрээр нь дуудахаас илүүтэй Жижгээ гэж дууддаг байжээ. Жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоо нар хамтран “Bad Angel”,“Өндгөн толгойт” зэрэг уран бүтээлээ гаргасан билээ.

Жүжигчин Ж. Алтаншагай

“Миний ах атаман”, “Маш нууц” зэрэг уран бүтээлүүдэд шийдэмгий, хурц залуугийн дүрийг бүтээж олны анхааралд орсон жүжигчин тэрээр Хэнтий аймгийн Жаргалхаант суманд төрсөн. СУИС-ийн жүжигчний ангийг 2008 онд МУСГЗ С.Сугар багшийн удирдлаганд төгссөн. Хүүхэд байхаасаа л урлагт их сонирхолтой, уран уншлага уншдаг байсан. Тамираа, Баяраа, Батсайхан нартай нэгдэн “Fantastic” продакшныг үүсгэн байгуулсан. Тус продакшны анхны уран бүтээл бол “Дурсамж төгсгөл үгүй” гэж Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулсан уран сайхны кино бөгөөд түүнээс хойш “Аз жаргалын шок” “Амингоо”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “37-р точка” зэрэг кино хийсэн байна.

Жүжигчин /СТА/ Э. Мөнхтөр

2001 онд СУИС-д элсэн орж, 2005 онд хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн. “А cappella” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан тэрээр олон кинонд гол дүр бүтээсэн чадварлаг жүжигчин. “Хайрын рекорд”, “Сэтгэлийн аргамж”, “Амьдралын амт”, “Сайн уу амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Хайр”, “Аюултай харилцаа” зэрэг кинонуудын гол дүрийг бүтээсэн.

Жүжигчин Б.Шинэбаяр

СУИС-ийг төгсөн, “Хязгааргүй”, “Аав”, “Учрал”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон тэрээр УДЭТ-ын жүжигчин билээ. Тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээсэн. 2016 онд “Гэгээн Муза”, ОХУ-д зохион байгуулдаг “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан.

Жүжигчин Э.Одбаяр

Шинэ үе продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр “18 нас би чамд хайртай” “Үргээлэг” “Зүрхний хилэн” зэрэг сүүлд гарч буй дэлгэцийн уран бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээгээд буй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд