No menu items!
HomeUncategorizedЯпончуудын хувьд олон нийтийн газар унтах нь хөдөлмөрч байдлын шинж

Япончуудын хувьд олон нийтийн газар унтах нь хөдөлмөрч байдлын шинж

-

 Ихэнх улс оронд ажил дээрээ унтах нь таагүй зүйл бөгөөд  магадгүй ажлаасаа халагдахад хүргэж болзошгүй юм.

Гэхдээ Японд албан тасалгаандаа нойрмоглох нь түгээмэл бөгөөд энэ нь ажиллах соёлтой холбоотой байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь хичээнгүй байдлын нарийн шинж тэмдэг гэж үздэг. Ядарч туйлдатлаа ажиллахыг “инемури” гэж нэрлэдэг байна.  Үүнийг ихэвчлэн “жижүүрт унтах” гэж орчуулдаг боловч Кембриж, Downing коллежийн Япон судлалын ахлах багш Брижит Стегер энэ талаар ном бичсэн бөгөөд үүнийг “sleeping while present буюу одоо унтах” гэж орчуулах нь илүү оновчтой байх болно гэжээ. “Инемури” нь цагаан захтай мэргэжлийн ахмад ажилтнуудын дунд хамгийн элбэг тохиолддог гэж Доктор Стегер хэлэв. Аль ч хүйсийн хүмүүс “инемури”-д өртдөг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд олон нийтийн газар унтвал шүүмжлэлд өртөх нь их байдаг.

“Инемури” нь хамгийн багадаа 1000 жилийн турш уламжлагдан ирсэн бөгөөд зөвхөн ажлын байран дээр унтахаар хязгаарлагдахгүй. Ядартлаа ажилласасн хүмүүс их дэлгүүр, кафе, зоогийн газар эсвэл хотын хөл хөдөлгөөн ихтэй газрууд, явган хүний зам дээр ч тухтай нойрсдог.

Олон нийтийн газар унтах нь ялангуяа хөл хөдөлгөөн ихтэй автобус, метро, галт тэрэгнүүдэд ихэвчлэн зонхилдог. Эдгээр нь нэг ёсондоо унтлагын өрөө болж хувирдаг байна. Энэ нь Японд гэмт хэргийн гаралт маш бага түвшинд байдагтай холбоотой. “Хэрэв та галт тэргэнд унтаж байгаа бол хэн нэгэн таныг дээрэмдэхийг оролдох магадлал бага” гэж Харвардын их сургуулийн профессор Теодор С.Бестор хэлэв.

Японд олон нийтийн газар унтах нь түгээмэл байдаг нэг шалтгаан бол хүмүүс гэртээ маш бага  цаг унтаж амардаг. 2015 онд Японы засгийн газрын хийсэн судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 39.5 хувь нь өдөрт зургаагаас бага цаг унтдаг болохыг тогтоожээ.

Профессор Бестор “Инемури”-ийн бичигдээгүй дүрэм бол “орон зайн хэм хэмжээг зөрчихгүйгээр” гүн нойрсох явдал юм хэмээв.

Гэрэл зурачин Jaszczuk шөнийн цагаар ганган костюм өмссөн эрчүүд Токиогийн гудамжинд унтаж байхыг анзаарсан байна. Тэрээр Business Insider-д Токио хотод амьдарч байх үедээ нэгэн  өвөрмөц үзэгдлийг анзаарч эхэлсэн тухайгаа ярьсан бөгөөд “Сайхан хувцасласан эрчүүд болон гудамжны ялгаа миний анхаарлыг татсан” гэжээ. 2008 оноос хойш гудамж талбай, олон нийтийн газар унтаж байгаа бизнесмэнүүдийн зургийг авч эхэлсэн байна.

Түүний зургууд дээр зарим хүмүүс хотын вандан сандал, метроны буудал, шатан дээр зарим нь харин хаа ч хамаагүй зогсоогоороо унтаж байгаа харагддаг.

Шөнийн цагаар зураг дарахад гэрэлтүүлэг хэрэгтэй болдог. Тэрээр дугуй унан хотын гудамжаар зураг дарах аялалаа эхэлж, гартаа жижигхэн чийдэн барьж явдаг болсон. Чийдэнгээ унтаж буй хүмүүс рүү тусгахад тэд сэрдэггүй байна. Тэрбээр ойролцоох галт тэрэгний зогсоол, караоке баарыг сайтар судалж, хэсэг хугацаанд судалгаа хийсний дараа аль чиглэлд явах нь хамгийн тохиромжтой болохыг олж мэдсэн. Токиогийн Шинжүкү, Шимбаши дүүргүүд тэр дундаа бизнес, худалдаа, зугаа цэнгээний газрууд элбэгтэй газрууд ажлын ачааллаасаа болон гүн нойронд автах ажилчдаар дүүрэн байсан гэж тэр хэллээ. Хоёр жил гаруй хугацаанд шөнө бүр унтаж буй ажилчдын зургийг дарж, зургуудаа нэгтгэн 2018 онд “High Fashiom” ном болгон хэвлүүлжээ.

Гудамжинд унтаж буй хүмүүсийн хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс, эрх баригчид ч түүнд асуудал үүсгэдэггүй байна. Гэрэл зурагчин бизнесмэнүүд ингэж ажлын өдрүүдэд гудамжинд унтаж байгаа нь ажлын соёлын үзэгдэл гэж дүгнэв. Тэр ажигласан өвөрмөц үзэгдлээ Японы хэт их ачаалалтай ажилладаг соёлын шинж тэмдэг гэж хэлсэн. Хэт их ачаалалтай ажиллах соёл Японд маш хүчтэй байх тул “хөлсний ажилчид” гэж нэрлэгддэг бизнесмэнүүд ачааллаа дийлээгүйгээс болж нас барсан тохиолдол ч байдаг аж. Тэр ч байтугай энэ үзэгдлийг “кароши” гэж нэрлэдэг. Энэ нь “хэт их ачаалалтай ажилласны улмаас үхэлд хүрэх” гэж орчуулагддаг байна.

2016 онд 10,000 япон ажилчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 20 гаруй хувь нь сард хамгийн багадаа 80 цагаар илүү ажилладаг гэсэн байна. Японд олон нийтийн газар нойрмоглох, унтахыг магтан сайшаадаг бөгөөд энэ нь ажилтан өөрийгөө ядарч туйлдтал хөдөлмөрлөсөн гэсэн үг юм.

Jaszczuk Business Insider-д өгсөн ярилцлагадаа “Урт хугацааны ажлын цагийн дараа зарим ажилчид хамт олонтойгоо ууж суух, архидан согтуурах бичигдээгүй дүрэмтэй байдаг. Ажлаа тараад бааранд орох нь  нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг. Хэт их уусны эцэст гэртээ харих сүүлчийн метро, галт тэргэнд сууж чадаагүй зарим ажилчид хотын төвд гацаж үлддэг. Гэхдээ тэд шинэ өдөр эхлэхэд зүгээр л босоод офис руугаа алхдаг гэж сонссон” гэжээ.

“Эрэгтэйчүүд бол ажлын соёлын бүтээгдэхүүн. Эдгээр эрчүүд Японы орчин үеийн амьдрах соёлын хохирогчид юм” гэж Jaszczuk Business Insider сэтгүүлд ярьжээ.

Тэд бие махбодийн хувьд хэт их ачаалалтай, олон цагаар ажилласны үр дагаварт сэтгэл гутралд өртдөг байна. Тэдний царай үргэлж ядарсан шинжтэй байдаг.

Гэхдээ энэхүү олон цагаар ажиллах соёл нь шинэ зүйл биш юм. “Кароши” үзэгдэл буюу “хэт их ажилтай холбоотой нас баралт”-ыг тодорхойлоход ашигладаг хэллэг нь 1950-аад оны эхээр буюу Дэлхийн 2-р дайны дараах үеэс эхлэлтэй.

Эдийн засгаа сэргээн босгохоор шийдсэн тэр үеийн ерөнхий сайд Шигеру Ёшида томоохон корпорацуудад хандаж ажилдаа илүү их цаг заваа зориулж буй ажилчидаа урамшуулахыг үүрэг болгов. Японы эдийн засаг өдгөө дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа тул уг төлөвлөгөө тодорхой хэмжээнд хэрэгжиж, үр дүнгээ өгсөн.

Гэхдээ хүсээгүй гаж нөлөө нь стресс, ядаргааны хүнд дарамтаас үүдэлтэй өвчин болон нас баралт.

Цус харвалт, зүрхний шигдээс нь Японы ажилчдын хувьд илүү түгээмэл болсон. Хэдэн арван жилийн дараа “кароши”-тай холбоотой нас баралтууд нэмэгдсээр байна. 2013 онд  31 настай Мива Садо хэмээх сэтгүүлч нэг сарын хугацаанд 159 цагаар илүү ажилласан гэсэн мэдээлэл гарсны дараа нас баржээ. Түүний үхлийн шалтгаан нь “кароши” болох нь тогтоогдсон. Ажилчдын нас баралтын шалтгааныг “кароши” гэж тогтооход ажил олгогч корпорацууд торгууль төлөхөөс өөр аргагүй болдог бөгөөд Садог нас барсны дараа ажил олгогч нь 5000 долларын торгууль төлжээ.

Японы засгийн газраас ажилчид нь “кароши”-тай холбоотой шалтгаанаар нас барсан тохиолдолд ажил олгогчдод торгууль ногдуулахаас гадна ажил амьдралын тэнцвэрийг нэмэгдүүлэх талаар зарим арга хэмжээ авсаар байна.

Эх сурвалж: Business Insider

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд