No menu items!
HomeХүмүүс“Амьдрал нулимсанд дургүй” киноны Катя буюу жүжигчин Вера Алентова

“Амьдрал нулимсанд дургүй” киноны Катя буюу жүжигчин Вера Алентова

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүрийн жүжигчин Вера Алентоваг онцолж байна.

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тэдний нэг төлөөлөл бол “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино бөгөөд тус бүтээл 1980 оны 2 сард анх дэлгэцнээ гарч байжээ. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан энэхүү бүтээл “Оскар”-ын шилдэг гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж байжээ.

Тус киноны гол дүрийн эмэгтэйг сонгох гэж мөн л олон хүнийг шалгаж. “Мосфильм”-ын удирдлага Меньшовт Анастасия Вертинская, Жанна Болотова, Ирина Купченко, Валентин Телечкина нарыг санал болгосон байна. Ингээд өөр бас хэдэн жүжигчнийг шалгаж байсаар Вера Алентоваг сонгожээ. Вера Алентова театр киноны олон дүрд тоглосон хэдий ч “Амьдрал нулимсанд дургүй” киноны Катя Тихомировагийн дүр нь хамгийн алдартай, үзэгч олны хайрыг татсан хэвээрээ байгаа билээ.

Вера Алентова 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод жүжигчин Валентин Михайлович Быков (1917-1946), Ирина Николаевна Алентова (1917-1988) нарын гэр бүлд төржээ. Жүжигчний өвөө Томскийн их сургуулийг төгсөж, эмчээр ажиллаж байсан бол эмээ нь Бестужевын курс төгссөн аж. Верагийн аав нь дөнгөж дөрвөн настай байхад нь нас барж, ээж нь түүнийг Украин руу авч явсан байна.

1960 онд Вера ээж Ирина Алентовагийн хамт А.Пушкиний нэрэмжит Орскийн улсын драмын театрын группт элсэж, ажилласан бөгөөд “Иркутскийн түүх” жүжигт Майягийн дүрээр анхны тоглолтондоо оролцсон байна. 1961 онд тэрээр Москвад ирж, Москвагийн Урлагийн Театрын Сургуульд элсэн оров. 1965 онд амжилттай суралцаж төгсөөд Москвагийн Пушкины нэрэмжит Драмын театрын жүжигчнээр ажиллажээ.Урлагийн сургуульд сурч байх үедээ Вера нөхөртэйгөө танилцсан байна.

Түүний нөхрийг Владимир Меньшов гэдэг. Жүжигчин маань мөн л Катя Тихомирова буюу кино дүрийнхээ адилаар Москвад өөрийн гэсэн толгой хорогдох байртай болтлоо, нийтийн дотуур байран дахь амьдралын бүхий л саад бэрхшээлийг тултлаа мэдэрч байжээ. Тэдний хурим нь ч гэсэн киноны Антонина, Николай хоёрынх шиг болсон гэдэг.

1969 онд тэдний охин Юлия нь төржээ. Алентова охиноо найман сартай болтол нь тээн, тайзнаа гарч тоглосоор, улмаар хүүхдээ  төрүүлснийхээ дараа удалгүй тэр дороо ажилдаа эргэн орсон байна. Мөнгө цаасны хэрэгцээ улам ихээр шаардагдах болсон тул жүжигчин бүсгүй маань сардаа 30 жүжигт тоглох болж. Харин нөхөр нь тэр үедээ ВГИК-т суралцаж байсан ч, шөнийн цагаар ачигчын ажил хийж хэд гурван төгрөг олдог байжээ.

Залуу гэр бүл амьдрахын сорилт шалгуур бүхий мөнгө санхүүгүй, тав тухгүй, хүнд бэрх, эмх цэгцгүй ахуйн байдлыг тэвчиж дийлсэнгүй, охиноо 3 настайд нь салцгаажээ. Үнэндээ бол тус тусдаа 4 жил амьдарсан ч, дараа нь өөрсдийнхөө алдаа оноог ойлгож ухаарснаар дахин нийлсэн байна.

Харин 2009 оноос хойш тэрээр нөхөр Владимир Меньшовын хамт ВГИК-ийн жүжигчний болон найруулагчийн семинарыг удирдаж байгаа. Вера Алентова РСФСР-ийн гавьяат жүжигчин цолыг 1982 онд, Оросын ардын жүжигчин цолыг 1992  онд тус тус хүртсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд