No menu items!
HomeӨнөөдрийн эшлэлД.Нямсамбуу: Мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг

Д.Нямсамбуу: Мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг

-

Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу:

“Мөр болгоноос зааны мөр хамгийн сайн, бясалгал болгоноос мөнх бусын бясалгал хамгийн сайн” гэж үг байдаг юм. Ойд төөрвөл зааны мөрийг хайж, түүнийгээ дага гэдэг юм. Зааны явсан газраас бүх араатан, хортой амьтад дайжчихдаг учраас хамгийн аюулгүй байдаг гэнэ л дээ.

Харин мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг. Бид өөрсдийгөө мөнх юм шиг санаж, дээр доороо оролцож, өс санах үнэхээр хэрэгтэй гэж үү? Гэтэл хэдэн тэрбум жилийн настай дэлхий, уул толгодтой хийгээд далай тэнгис бий болж, тивүүд хоорондоо салж нийлж байх цаг хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг ердөө өчүүхэн зүйл шүү дээ. Гэхдээ энэ бол хүмүүсийг айлгаад байгаа хэрэг огт биш. Үхлээс айх ёсгүй, энэ бол жам ёсны зүйл, ирэх л учраас мянга айгаад нэмэргүй. Харин зөв юм хийлгүй үхэхээс л айж бай гэж сургаж байгаа хэрэг. Юу ч хийлгүй, хийж амжилгүй, хийх ёстой зүйлээ ухааралгүй, ухаарсан ч түүнийгээ хийхгүй үхэхээс л айх хэрэгтэй гэсэн санаа.

Цэрмаа гавж гэж нэртэй миний залуу багш нэгэн удаа надаас “Там хүртэл хэр зайтай вэ?” гэж асуусан юм. Өөрийн мэдлэгт их л бахдаж явсан үе л дээ. Би ч “Бодь мөрийн зэрэг”-т там хүртэлх зайны талаар дурдсан байдгийг санаад хэрэндээ тоо бодож, дэлхийн цөм хавьцаа юм уу даа гэж хариулсан юм. Гэтэл багш минь толгой сэгсэрч, “Үгүй дээ, нэг амьсгаа авах зайтай л байдаг юм” гэж хэлж билээ. Үнэхээр ч үхэл гэдэг тийм л ойрхон байдаг хэрэг. Нэг амьсгаа аваад л үхчихэж болно. Нэг эгшний дараа ч би тамд оччихож болно. Хэзээ нэгэн цагт муу үйл хийсэн л байх юм бол там өөрөө тийм ч хол биш шүү гэсэн санаа.

Эх сурвалж: Unread.today

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд