No menu items!
HomeЗөвлөгөөЧихэрлэг зүйлс таны хүүхдийг яаж хорлодог вэ

Чихэрлэг зүйлс таны хүүхдийг яаж хорлодог вэ

-

Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолттой холбоотой байдаг аж. Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай байна. Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.

САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.

1.Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

2.Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

3.Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

4.Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.

5.Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд