No menu items!
HomeХоол, шим тэжээлB амин дэм дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

B амин дэм дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

-

B амин дэмийг амьд бие махбодийн эрүүл, хэвийн өсөлт хөгжилтөнд чухал ач холбогдолтой амин дэм гэж үздэг. Энэ нь дотроо 9 өөр төрөл байх бөгөөд тус бүрдээ биед үзүүлэх үр нөлөө, ашигтай чанараараа ялгаатай байдаг байна.

B амин дэм хүний биед ямар тустай вэ?

В1– Дархлааны системийг сайжруулж, эрч хүч өгдөг

В2-Стресс бухимдлыг дардаг бөгөөд таныг сэргээж, эрч хүчээр цэнэглэхээс гадна, биеийг эрүүлжүүлж, дотроос тань цэвэрлэнэ.

В3– Биед хэрэгтэй холестеролыг нэмэгдүүлж, дархлааны системийг сайжруулдаг. Мөн хоол боловсруулах системийг дэмждэг.

В5- Арьсыг толигор, гялалзсан болгож, батгыг эмчлэх тустай. 

B6-Тархины үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж, зүрхний шигдээс, мартах өвчнөөс сэргийлдэг.

В7– Арьсыг гэрэлтсэн сайхан болгохоос гадна үс, хумсны ургалтанд нөлөөлдөг төдийгүй бие дэх холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг. 

В8Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, жин хасахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

В9– Жирэмсэн эхчүүдийн хамгийн сайн бөгөөд ургийг эрүүл өсч торниход ихээхэн тустай. Ядаргааг давхар бууруулдаг

В12- Хүн бүр энэхүү витаминыг зайлшгүй авч байх шаардлагатай. Бодисын солилцоог хэвийн явагдахад туслахаас гадна, уургийн нийлэгжилтэнд чухал ач холбогдол үзүүлдэг. Зүрхний өвчин, санах ой алдагдах, цус багадалт өвчнөөс сэргийлэхэд ач тустай.

B амин дэм дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Завьж уруул хагарах

-Чих хамар орчмын арьс гэмтэх

-Жин хаях

-Нулимс гоожих

-Гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

-Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Мөн В1 дутагдсанаас

Мэдрэлийн судлуудын хэвийн ажиллагаа алдагдаж үе мөч өвдөх, үрэвсэх шинжүүд гарах бөгөөд улмаар полиневрит гэх үе мөчний өвчин болж хүндэрдэг

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саарч өтгөн хатах

Булчин сулрах эмгэг илэрнэ

Цаашлаад хоёрдогч байдлаар оюуны чадавх, биеийн тэнхэл сулрах эрсдэлтэй

Энэ амин дэм дутагдсанаас ядарч сульдах, гар, хөл суларч хүчгүй болох, барьсан тавьснаа алдаж унагаад байх шинжүүд гарах бөгөөд эмчилгээ хийлгэхгүй байваас булчин хатангирших хүртлээ даамжирдаг байна.

В2 амин дэм дутагдсанаас юуны түрүүн ам хатах, уруул омголтох, хагарах, үс унах, амархан хагтах, нүд улайх, нуухтах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна

В3 амин дэм дутагдсанаас улбаалан арьс, салст амархан үрэвсэж шархлах, улайх, гэдэс гүйлгэх, ядарч сульдах, батга, идээд гүвдрүү гарах нь нэмэгдэх, толгой өвдөх, огиулах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удваас арьсны хүнд хэлбэрийн эмгэгт тооцогдох пелдагра гэх өвчин болж хүндрэх нь ч буй.

В9 амин дэм цус төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд уг амин дэм дутагдсанаас цус багадах эмгэг үүсэх аюултай

Гэдэсний цагаан хорхой, туузан хорхой, бэтэг зэрэг шимэгч нянгаас үүдэлтэй өвчнүүд, сүрьеэ, хавдар зэрэг хүнд өвчний үед В12 амин дэм багасдаг учир цус багадах шинжүүд илүүтэй ажиглагддаг.

B амин дэм ихээр агуулагддаг хоол хүнс

В амин дэм нь буурцагт төрлийн үр тарианы ургамлын хальс, хивэг зэрэгт харьцангуй өндөр агуулагддаг. Шар буурцаг, амуу буудай, арвай, эрдэнэ шиш хүнсэндээ хэрэглэх нь В амин дэмийн дутагдлаас сэргийлдэг. Махны төрөл дотроос элэг, бөөр, зүрхэнд В төрлийн амин дэм илүү байдаг.

Аминдэмийн B1: гахайн мах, самар, наран цэцгийн үр, шар буурцгийн сүү, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, ногоон вандуй, хар шош, тарвас, /Гахайн махан дахь В1 амин дэмийн хэмжээ үхэр, хонины махан дахиас 6-8 дахин их байдаг/

B2: сүү, тараг, бяслаг, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, мах, ногоо, өндөг, бүйлсэн самар болон мөөг


B3: тахианы мах, Туна загас, салмон загас, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, мөөг, төмс, тахиан мах, гахайн мах, элэг

B5: бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, брокколи, мөөг, наранцэцгийн үр,  салмон загас, авокадо, өндөг, гахайн мах, тахиан мах болон амтат төмс

B6: тахиа, загасны мах, банана, шош, шар буурцаг, овъёос, самар, үр болон хатаасан жимс, жимсгэнэ

B7: бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, өндөг, шар буурцаг, шош, загас, амтат төмс, бүйлсэн самар, лууван, гадил, бор будаа, амтат чинжүү, сүү, бяслаг болон тараг


B9: Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, брокколи, шош, бууцай, оранж жүүс, гүзээлзгэнэ, өндөг, бууцай

B12: тахиа, загас, сүү, бяслаг, өндөг, тараг, элэг зэрэгт илүү агуулагддаг байна.

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд