LOADING

Type to search

Онцлох Хөтөч

Энэ сард болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

Share

“Хөтөч” булангаараа энэ сард болох соёл, урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР

Уншигч, номонд дурлагсдын хувьд номын баяр бол хүсэн хүлээдэг  өдөр билээ. Тэгвэл “Үндэсний номын баяр” энэ сарын 18- 20-ны хооронд болно.

FAUST-Постдрамын жүжиг

“АЛЬФА” постдрамын театр нь Дэлхийн сонгодог бүтээл И.В.Гёте – “FAUST” жүжгээр шинэхэн театрын нээлтээ хийж байна. В.И.Гёте нь FAUST жүжгийг бичихэд амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг бөгөөд Утга төгс халил бүхий уран нарийн хэллэгээр бичигдсэн энэхүү зохиолыг дэлхийн уран зохиолын “Ноён оргил” гэж нэрэлсэн байдаг.

ДҮРҮҮДЭД:

Фауст – МУАЖ Г.Мягмарнаран

Фауст – СТА С.Болд-Эрдэнэ

Мефистофель – СТА Г.Бархүү

Бурхан – Б.Хатанбаатар

Валентин – МУГЖ Б.Жаргалсайхан

Маргарита – Н.Цэлмүүн

Марта – Б.Одгэрэл

Вагнер – М.Лхагва

Элена – Н.Номинзул

Хаант улс – UB COMEDY CLUB

Хэзээ:

2020.09.17 – 20 өдрүүдэд 4 удаа /УОК-оос өгсөн чиглэлийн дагуу онцгой дэглэмийг сахин суудлын тоонд хязгаар тогтооно/

Хаана:

The Corporate Hotel & Convention Centre

“ХАРАНДААНЫ ХААН МОНГОЛД” Уран бүтээлчдийн ХАРАНДААН зургийн үзэсгэлэн

Монголын нэртэй уран бүтээлчдийн харандаан бүтээлийн үзэсгэлэнг Германы алдарт FABER-CASTELL брэнд толилуулж байна.

Энэ сарын 18-ны 17:00 цагаас  20-н хүртэл

Цэнхэр шувуу – постмодерн чөлөөт уншлага

Contemporary arts буюу орчин үеийн урлагийн нэжгээд төрлийг монголдоо хөгжүүлэх, сэтгэлгээний хувьсал руу зорьж Цэнхэр шувууд нэгдэн, анхны постмодерн шүлгийн чөлөөт уншлагыг арт галлерэйд зохион байгуулж залуу сэтгэгч, уран бүтээлчийг хайх аялалд гарч байна. Шүлгээ унших хүсэлтэй яруу найрагчид оролцох боломжтой.

“Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн

“Улаан гэр” бүтээлч орон зай уран бүтээлч З.Энхмөнхийн (Kush Zorigt) “Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэнг танилцуулж байна. “Рихтерийн тэмдэглэл” нь Английн хөгжмийн зохиолч Макс Рихтерийн зохиолуудаас сэдэвлэсэн таван хэсэг фото эсээ юм.

Үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зургуудыг 2019 оны 10-р сараас 2020 оны 3-р сарын хооронд Улаанбаатар хотод авсан байна.

НЭЭЛТТЭЙ ГАЛЕРЕЙ ӨДӨРЛӨГ

Монгол Арт галерей хүүхэд, залуусийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн боловсролын үйлчилгээг олон нийтэд хүргэх, мэргэжлийн урлагийн бүтээлийг сурталчлах зорилгоор НЭЭЛТТЭЙ ГАЛЕРЕЙ өдөрлөгийг бямба гарагт зохион байгуулна.

Та бүхэн нэг өдрийг галерейд гэр бүл, найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирснээр МУУГЗ зураач Ц.Нарангэрэлийн “Намар” мини үзэсгэлэн, Монгол Арт маркет уран зургийн үзэсгэлэн, Нэрт зураачдын Алдрын танхим үзэсгэлэн, “Монгол бийр” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгүүдийг үзэх боломжтой.

Зураач С.Заяасайханы “Hidden_identity” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн

Зураач С.Заяасайхан нь арлын Японд суурьшиж уран бүтээлээ туурвих болсон тэр дэлхийн 20 гаруй оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн. “Hidden_identity” уран зургийн үзэсгэлэн нь нийгэмд асуудал дэвшүүлсэн бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлогтой юм . 

Хэзээ: 2020.09.26-нд /нээлттэй дэлгэгдэнэ/

Хаана: Монголын Үндэсний уран зургийн галерей

error: Content is protected !!