No menu items!
HomeАялалӨвлийн загасчлах аялалд анхаарах зүйлс

Өвлийн загасчлах аялалд анхаарах зүйлс

-

Ихэнх загасчид өвлийн хүйтэнд гадаа сууж загасчлахдаа туйлын сэтгэл ханамжтай байдаг билээ. өвлийн маш сайн уурга, утас , балансир , өрөм, мөсний аврагч, майхан, дулаан гутал хувцас мөсний загасчлалд хэрэгтэй байдаг. Загасчин хүн дулаан ба салхи нэвтэрдэггүй хувцастай байх нь мөсний загасчлалд бэлэн гэсэн үг юм. Сүүлийн үед загасчид усны камер ашигладаг болсон. Энэ нь таны аяллын сонирхолтой хэсгийн нэг байж болох юм. Зузаан хөлдсөн мөсний доор байгаа олон загасыг харж болох нь байна шүү дээ.

Хэрэв та өвлийн загасчлалд анх удаа явах гэж байгаа дараах зүйлсийг анхаараарай.

Ганцаараа бүү яваарай. Аюулгүй байдлын үүднээс үргэлж өөр хэн нэгэнтэй хамт загасчил. Загасныхаа хэрэгслийг сайн базаахаас гадна өөрийн хувийн бэлтгэлдээ ч гэсэн сайн анхаарах хэрэгтэй.

Мөсний зузаан хэр байгааг шалга. Мөс аюулгүй байдлыг хангахаар хангалттай зузаан байх ёстой. Цөмөрсөн газар, цухуйсан хад, өвстэй газар, урсгал уснаас хол явах хэрэгтэй.

Цооног гаргах.Загасчлах газраа сонгосны дараа хамгийн эхний ажил бол цооног гаргах юм. Үүнд мөсний өрөм, царил, цүүц ашиглаж болно.

Уурга. Мөсний загасчлалын үед богино, хөнгөн гар уурга ашиглахыг загасчид зөвлөдөг. Жишээлбэл, мормышка, жерлиц  гэх мэт.

Өгөөш. Өгөөшний хувьд манай загасчид ихэвчлэн жараахай, шавьжны авгалдай ашигладаг. Гэвч сүүлийн үед балансир, өвлийн халбага, волфраман чертик ашиглаж эхэлж байгаа. Эдгээрийг зөв сонговол амьд өгөөшнөөс илүү үр дүнтэй байдаг аж. Манайхан мөсөн дээрээс ихэвчлэн зэвэг, хадран, цурхай, шивэр сугас, гутаарь, алгана зэрэг махчин загаснуудыг барьдаг.

Танд сонирхуулахад Онон голын аялал, Хөвсгөл нуурын аялал гэх мэтчилэн өвлийн улиралд амрангаа, загасчилж болох аяллууд байдаг байна. Жишээлбэл, Онон гол нь Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Мөн дорнод Азийн олон зүйл амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт. Та аялалд явж, сонин содон зүйлстэй танилцмаар байвал өвлийн загасчлах аяллыг сонгож болох юм. Амьд байгальд амрангаа сонирхолтой зүйлсийг үзэж, адал явдалт аялал хийж загасчлаарай.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд