No menu items!
HomeМинималист хэв маягМИНИМАЛИЗМ: Япончуудын орчин үеийн загварын чиг хандлага

МИНИМАЛИЗМ: Япончуудын орчин үеийн загварын чиг хандлага

-

Японы загварын хэв маяг неон, эрч хүчтэй палетрын өнгөнүүдээс салж, улам бүр минималист болж байна. Чимээгүй аялгуу, энгийн дүрс бүхий загвараар Harajuku-ийн загварын чиг хандлагын үндсэн хэсгүүдийг сольж байна. Минимализмын шинэ гоо зүй нь завсрын өнгөнүүд, янз бүрийн хэлбэр дүрсийг багтаасан байдаг. Энгийн цамцыг энгийн загварын өмдтэй хослуулах нь амархан мэт санагддаг ч Япончуудын энэхүү минималист загварыг бий болгох шалгуурууд нь маш нарийн тул ойлгоход хэцүү байдаг. Минималист загварын чиг хандлагын нарийн төвөгтэй байдлыг ойлгосны дараа энэ хэв маягт дурлахаас өөр аргагүй болдог байна.

ЯПОНЫ ХУВЦАС ЗАГВАР ӨМНӨ БОЛОН ДАРАА

1980, 1990-ээд оны хувцас загвар

1980-аад оны үеийн Японд неон өнгийн хотын поп загварын хэв маяг, 90-ээд оны үед “gyaru” загварын тод өнгийн загварууд моод болж байлаа. “Зөөлөн” гэдэг нь Японы загварыг дүрслэх үг байсангүй. Эсэргээрээ хурц, тод өнгө, загварууд нь Японы загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж байлаа.

Тод өнгө, “зэрлэг” загварт дурлах болсон нь тухайн үеийн тоглоомууд (Donkey Kong, Super Mario гэх мэт), хөгжим, анимэ зэрэгтэй холбоотой нь харагддаг. Хүмүүс хувцаслалтаараа өөрсдийн өвөрмөц дүр төрхийг илэрхийлж байв.

1990-ээд он гарч, загварын загварын чиг хандлага нь  олон янз болжээ. “Гангуро” загварын чиг хандлага (хурц, тод өнгийн хувцаслалт, тод өнгийн нүүр будалт) нь хит болж, Японоос гадна бусад газруудад ч хүчтэй тархаж эхэлсэн.

Орчин үе

Харин одоо загварын чиг хандлага нь зугаатай байдлаас илүү нарийн бөгөөд боловсронгуй болж өөрчлөдсөн. Япон дахь загварын хөдөлгөөн нь өмнөх чиг хандлагыг 180 градус өөрчилсөн бөгөөд япончууд одоо хувцаслалтынхаа деталь хэсэгт бус бүхэллэг байдалд /ерөнхий/ анхаарлаа хандуулах хандлагатай болжээ. Хувцасны зөв зохицлыг чухалчилахаас гадна нэхмэл даавуун материалтай хувцсыг хэтэрхий уйтгартай харагдуулахгүйн загварын шинэ аргуудтай хослуулдаг.

Япончууд хөвөн даавуун материалтай хувцсыг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь агаар нэвтрүүлэх чадвар сайтай тул зуны халуун, чийглэг өдрүүдэд өмсөхөд тав тухтай байдлыг нэмэгдүүлдэг.

Ихэнхдээ газрын өнгөтэй ижил хөвөн даавуун материалтай, судалтай хувцсыг түлхүү өмсдөг. Цэвэр, даруухан, мэргэжлийн дүр төрхөө хадгалахын тулд Япончууд ийм төрлийн хувцас өмсөж, ажиллах дуртай байдаг.

Чимээгүй аялгуу

Тод өнгө моод болж байсан өнгөрсөн үеийнхээс ялгаатай нь залуучууд даруу өнгийн хувцсаар гоёх болсон. Зөөлөн, даруу өнгийн загваруудаар өөрсдийн дүр төрхийг бүтээдэг. Хаврын улиралд цайвар өнгийн хувцсыг түгээмэл өмсдөг.

Тод өнгийн чиг хандлагууд нь удаан хугацаанд тренд болж чаддаггүй, байнга хувьсан өөрчлөгддөг бол (урьд нь дурдсан ganguro, gyaru гэх мэт), минимализм бол мөнхийн чиг хандлагатай хэв маяг бөгөөд энэ нь минимализмыг илүүд үзэх бас нэг шалтгаан юм. Япон хүмүүс гоёлын хувцасыг нэг өнгөөр загварчлах дуртай. Дан цагаан эсвэл хар өнгийн хувцас нь илүү цэвэр, цэмцгэр харагдуулахад тусалдаг.

Өдөр тутмын хувцаслалтын загварууд

Жижиглэн худалдааны томоохон компани Uniqlo-г бүгд мэддэг. Энэ нь Японд байгуулагдсан боловч одоо дэлхий даяар салбартай болжээ. Минимализм нь энгийн зүйл биш бөгөөд уг хувцасны цөөн хэдэн зүйлсийг өөрчилснөөр сэтгэл хөдөлгөм байдлаа хэвээр хадгалж болохыг нотолж байна.

Япон дахь минималист чиг хандлага

Дэлхийн загварын томоохон нийслэлүүдийн нэг нь Токио хот билээ. Япончууд загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлсоор байгаа бөгөөд минималист хандлага нь Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн бусад орнуудад улам өргөжиж, хүрээгээ тэлсээр байна.

Олон хүмүүс чанарыг бүх зүйлээс илүү чухалчилж эхэлмэгц богино хугацааны дараа моодноос гарах, түргэн загварын хувцаснуудын оронд удаан эдэлгээтэй, загвараа удаан хадгалах хувцаснуудыг худалан авах болно.

Минималист хувцасыг ямар ч байдлаар тохируулж өмсөж болох бөгөөд цөөн хэдэн ширхэг хувцаслалтаар тоо томшгүй олон хувцаслалтын хэв маягуудыг бий болгож, шүүгээнийхээ орон зайг хэмнэхэд тусална. Минималист хувцас нь илүү даруухан бөгөөд төвийг сахисан байдлыг бий болгодог тул нүүрний будалт, гоёл чимэглэл, арьсны өнгө, биеийн галбир зэргийг улам тодосгож өгдөг давуу талтай.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд