LOADING

Type to search

Дэлхий

Хуримын даашинзандаа багтахын тулд 64кг туржээ

Share

Их Британийн Сомерсет гүнлэгийн 36 настай Бет Уиллер гэгч эмэгтэй хуримын даашинзны төлөө 64 килограмм туржээ. Түүний хайртай эр гэрлэх санал тавих үед Бет 140 кг жинтэй байжээ.

Уг нь тэр бүр балчир хүүхэд байхаасаа л хуриман дээрээ гоолиг нарийхан бүсгүй байна гэж мөрөөдсөөр ирсэн гэнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхлээд хоолны дэглэм барьж, тэгээд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж эхэлсэн байна.

Жимс ногоо их идэж, загас болон далайн бүтээгдэхүүн хүнсэндээ тогтмол хэрэглэх болсон ба шарсан болон гурилан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзсан гэж эрүүл хоололтынхоо гол дүрмийг Бет тайлбарлажээ. Беттэй гэрлэх залуу түүний жин ихтэйд дургүйцдэггүй байсан боловч гоолиг болох гэсэн хүслийг нь ихэд дэмжиж байв.

Хоолны дэглэм болон дасгал сайн үр дүнгээ өгтөл бүтэн жил шаардагдсан байна. Гэвч цагийг үр дүнгүй өнгөрөөсөнгүй. Илүүдэл жингээсээ гадна аз жаргалтай сүйт бүсгүй маань чихрийн шижин, үргэлж ядардаг зэрэг олон муу зүйлээсээ давхар салсан ажээ.

error: Content is protected !!