No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Номин: Буглааг хэрхэн таних вэ

Б.Номин: Буглааг хэрхэн таних вэ

-

Хүүхдийн хөл, гар, нуруунд хатигтай адил идээт үрэвсэл их гарсан. Энэ ямар шалтгаантай вэ? гэсэн асуулт тавьж, ЭМЯ-ны шуурхай утсанд иргэд олноор ханджээ. Арьсны идээт үрэвслийн талаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин зөвлөгөө өглөө.

Тэрээр “ЭХЭМҮТ-ийн нийт үзлэгийн дийлэнх хувийг хатиг буглаа буюу арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт үрэвсэл эзэлж байна. Хүмүүс хатиг, буглаа, мундас, ганц хуруудах гэх мэт олон янзаар хэлдэг. Энэ нь нян болон бактерийн шалтгаантай үүсдэг өөхөн эдийн үрэвсэл юм.

ЯАГААД ИХЭЭР ҮҮСЧ БАЙНА ВЭ

Арьсны идээт үрэвсэл элбэг байгаа нь гадаад орчны бохирдол их, хүүхдийн дархлаа сул байгаатай холбоотой бөгөөд бага насны хүүхдүүдийн дунд урин дулаан 6-9 дүгээр сард хамгийн түгээмэл байдаг. 

Урин дулаан цагт иргэд хөдөө орон нутгаар аяллаар явах үед гэртээ байдаг шиг ариун цэвэр сахиж чаддаггүй. Мөн халууны улиралд бие хөлрөмтгий болдог бөгөөд хүүхдийн арьс нимгэн учир арьсанд нян үржих таатай орчин болдог. Шумуул хазахад маажих, бэртэх, гэмтэх үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж бохирдол үүсдэг. Арьсанд буглаа үүсвэл хатиг гэж үзэж шахаж, дур мэдэн эмчилж болохгүй.

Буглааг хэрхэн таних вэ?

-Арьсны түвшин өргөгдөж, тухайн хэсэг газар хавдсан, дарахад эмзэглэлтэй хөндүүр байна. Ийм үед өрх, дүүргийн эмнэлэгтээ хандаж болно.

Урьдчилан сэргийлэх:  

-Ахуйн ариун цэвэр сайн сахих. Гараа тогтмол угаах, усанд тогтмол орох, ор хөнжлийн даавууг угааж, индүүдэх зэргээр ариун цэвэр сахих.

-Зөвхөн эмчийн заалтаар антибиотек, нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэнэ.

-Гэрээр дур мэдэн эмчилж, шахаж цэвэрлэхгүй байх

-Дүүргийн мэс заслын эмчид цаг тухайд хандах.

-Эцэг эхчүүдийн дунд их яригдаж байгаа метициллинд тэсвэртэй стафилококк буюу MRSА-г халдвар авах, олон удаа хатиг гарах,

2020 оны эхний хагас жилд хатиг буглаагаар мэс заслын тусламж авсан хүүхдүүдээс авсан бактериологийн шинжилгээг MRSA хамгийн их байна. Энэ нь антибиотекийн замбараагүй хэрэглээтэй холбоотой, дур мэдэн антибиотек хэрэглэдэг, мөн бүрэн уулгүй эмийг зогсоодог, тогтмол цагт өгдөггүй зэрэг эмийн буруу хэрэглээтэй холбоотой.  

Идээ гарсны дараа яах вэ

Өрх, дүүргийн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д хандаж болно. Идээ гарсан хэсгийг маажиж, бохирдсон гараар арьсны гэмтсэн хэсэгт хүрвэл халдварлана. “Хатиг долоо гардаг” гэж ярьдаг нь ийм шалтгаантай. Ахуйн ариун цэвэр сахиж чадвал арьсны идээт үрэвслээс бүрэн сэргийлэх боломжтой. 

Халдварладаг уу

Хатиг гарсан хэсгээ маажиж гар хөлөө бохирдуулаад бусад арьсныхаа гэмтсэн хэсэгт хүрвэл халдварлан гарч болно. Хамт унтдаг, ахуйн ариун цэврээ сахиж чадаагүй бол халдварлах боломжтой.

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд