No menu items!
HomeЭрүүл мэндТ. Шүрэн: Тухайн өдрийн нойр эргэж нөхөгдөнө гэсэн ойлголт байхгүй

Т. Шүрэн: Тухайн өдрийн нойр эргэж нөхөгдөнө гэсэн ойлголт байхгүй

-

Стресс ба нойргүйдэл” сэдвийн хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нойр судлалын эмч Т. Шүрэн, Сэтгэл судлалын Үндэсний төвийн Сэтгэл судлалын эмч Ц. Даваасүрэн нар дараах зөвлөгөөг өглөө.

-Стресс нойргүйдэл хоёр ямар холбоотой вэ?

Ц.Д: Стресстсэн үед хүн нойргүйддэг. Бие физиологийн гаргаж буй хариу үйлдэл, стрессийн нөлөөнөөс үүдэн олон төрлийн бодол толгойд эргэлдэх, ирээдүйд болох үйл явдалд санаа зовох, өнгөрсөнд болсон зүйлээ бодох зэргээс шалтгаалан нойр хүрэхгүй хөрвөөдөг. Бүтэн нойроо авч чадаагүйн улмаас маргааш нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй. Ханиад хүрсэн үед биеийн дархлаа муудаж, эргээд хэвийн байдалд шилждэг. Үүнтэй адил стресс гэдэг нь гаднаас ирж буй аюулыг биеэрээ туулах хариу үйлдэл болдог. Энэ үед хүний биеийн булчин чангарах, зүрхний цохилт хурдасдаг. Унтах үед булчин суларсан, тайван, зүрхний цохилт удаан байх ёстой бол стресстэй хүний бие эсэргээрээ хариу үзүүлдэг тул нойргүй удаан байдаг.

-Стрессээс үүдэн нойргүйдэх эмгэг үүсдэг. Нойргүй удаан явах нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

Т. Ш: Нойр гэдэг бол хүний амьдралын амин чухал, анхдагч хэрэгцээ.  Гэтэл энэ хэрэгцээ хангагдахгүй бол тухайн хүнд стресс буюу сэтгэл санааны асуудлууд үүсч эхэлдэг. Стрессээс үүдэн нойргүйддэг бол эргээд нойргүйдлээс үүдэн стресс үүсч, бие биенээ нөхцөлдүүлж байдаг. Хүн унтаж амрах үед уураг тархинд амин хүчил нийлэгжиж маргааш өдрийн энерги, хүч чадал, сэргэлэн цовоо байх зэрэг үйл явцад бэлтгэгдэж байдаг. Нойрны тодорхой үеүдэд өөр өөр процесс явагдаж байдаг. Нойр дутуу явах, нойр хүрэхгүй сэрвэлзэх, өглөө бүр санаснаас эрт сэрэх үед нойронд явадаж байдаг амьдралын амин чухал процессууд явагддаггүй. Удаан хугацаагаар ийм байдалтай явах нь нэгдүгээрт, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орно. Даралт тогтвортой өсдөг. Мөн шөнө нойргүй хоносны улмаас өдрийн цагаар нойрмоглож авто осолд өртөх магадлал нэмэгддэг.

– Нойргүйдлийн улмаас ямар өвчин, эмгэгт өртөж болох вэ?

-Архаг нойргүйдэлтэй удаан явснаар зүрх судсны эмгэгт өртөх магадлалтай. Нэг жилийн хугацааанд нойргүй явснаар ойрын таван жилийн хугацаанд зүрх судасны эмгэг болон тархины судасны эмгэгт өртөх аюултай.

– Стрессээс үүдэн нойргүйддэг юм байна. Настай хүмүүс нойргүйдэх нь ямар шалтгаантай вэ, ялгаа нь юу вэ?

Т.Ш: Нойрны хугацаа гэдэг нь харьцангуй ойлголт. Нярай хүүхэд 22 цаг, идэр насныхан 7-8 цаг унтаж амрах ёстой бол 60-аас дээш насныхны унтах цаг багасдаг. Үүнээс гадна хувь хүний онцлогоос шалтгаалан унтах хэмжээ янз бүр байдаг. Зарим хүмүүс найман цаг унтаад сэрэхэд нойрмоглодог бол зарим нь 4 цаг чанартай нойроо авч, маргааш өдөр нь сэргэлэн цовоо байдаг.  Тиймээс нойрны хэмжээ гэдэг бол хувь хүний бие физиологийн онцлогтой холбоотой. Зөвхөн унтаж байх үед илэрдэг нойр тойрсон эмгэгүүд гэж бий. Үүнийг нойр хамааралт амьсгалын эмгэгүүд, нойр хамааралт хөдөлгөөний эмгэгүүд, нойрны дагуул эмгэгүүд /өдрийн цагаар хэт нойрмоглох, унтаж байх үед амьсгал тасалдах эмгэг, хурхирах гэх мэт/ зэргээр ангилдаг.

-Хурхирах нь эмгэг юм уу?

– Хэвийн хэмжээ гэж бий. Хэрэв уг хэмжээ ихэссэн тохиолдолд амьсгал тасалдалтын зэрэг ихсэж улмаар хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг. Нойрон дунд, шөнө унтаж байх үед илэрснээр гүн нойр алдагдаж, хөнгөн нойронд шилжих, байн байн сэрэх, үүнээс үүдэн нойрны чанар алдагддаг.  Энэ байдлаар удаан явах нь зүрх судсны эмгэг, тархины харвалт үүсэх, маргааш өдрийн ажлын үр бүтээмж муудах, аливаа зүйлийг даван туулах чадвар буурах, сэтгэн бодох чадвар буурах зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгож байдаг.

– Т. Амартогтох /ТТАХНЭ-ийн Мэдрэлийн эмч/: Хамгийн нийтлэг эмгэг нь нойрон дунд амьсгал тасалдах эмгэг. Чангаар хурхирсны улмаас амьсгал тасалдаж улмаар унтаж чадалгүй сэрэх тохиолдлууд байдаг. Мөн нойгүйдэл, нойрон дундаа босч явах, хар дарж зүүдлэх зэрэг эмгэгүүд тодорхой хувийг эзэлдэг. Хүмүүс эдгээрийг эмгэг гэдгийг мэддэггүй. Нойрны шинжлэх ухаан манай улсад одооноос хөгжиж эхэлж байгаа шүү дээ.

-Нойр судлалын төвд ямар хүмүүс ханддаг вэ, танай үйл ажиллаааны чиглэл юу вэ?

-Нойрны төв буюу нойр судлалын төв гэдэг нь нойрны эмгэгүүдийг оношилдог нойрны олон үйлдэлт багажтай, зарим эмгэгүүдийг эмчилдэг эмчилгээний багажуудтай, хүнийг тав тухтай унтах орчныг бүрдүүлсэн, унтаж байх үеийн хянах техник тоног төхөөрөмжөөс бүрдсэн эмнэлгийн нэгжийг нэрлэдэг.

Т. А: Хүмүүс ихэвчлэн нойргүйдэлд өртсөн тулд унтах гэж, эмчилгээ хийлгэх гэж, хэвтэн эмчлүүлэх гэж ирсэн гэх мэт буруу ташаа мэдээллээр ханддаг. Гэтэл нойргүйдэлтэй хүн бүр оношилгооны аппаратанд орох боломжгүй, тодорхой шаардлагатай хүмүүс ордог. Оношилгооны төв гэдгийг хүмүүс эмнэлгийн, эмчилгээний нөхцлөөр ойлгодог.

Нойр эргэж нөхөгддөг үү, тухайн шөнөө авч чадаагүй нойрыг маргааш өдөр нь унтаж нөхөх боломжтой юу?

Т. Ш: Хүн 24 цагийн 7-8 цагт нь унтаж амраад үлдсэн цагт нь сэрүүн байх зориулалттай. Өдрийн турш зарцуулсан энерги дуусахад нойрондоо түүнийгээ нөхөж, маргааш өдөр нь зарцуулах ёстой. Тиймээс тухайн шөнийн нойр эргэж нөхөгдөнө гэсэн ойлголт байхгүй.

-Ээлжээр ажилладаг хүмүүс шөнө амрахгүй, өдөр нь амардаг. Эдгээр хүмүүст бие физиологийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарах уу, ямар нэгэн өвчний эх үүсвэр бий болх тохиолдол байдаг уу?

– Ээлжийн ажлаас шалтгаалах нойргүйдэл буюу цагийн зөрүүнээс шалтгаалсан өдөр шөнийн хэмнэл алдагдах эмгэг гэж байдаг. Хүний бие өдөр сэрүүн, шөнө унтах зориулалттай, эсийн болн шингэний зохицуулгатай байдаг. Гэтэл энэ зохицуулга алдагддаг. Архаг нойргүйдэлтэй хүмүүсийн нэлээд хувийг насан туршдаа ээлжин ажил хийсэн хүмүүс эзэлдэг. Энэ нь зүрх судасны эмгэг, тархинд цус харвах, уушгины багтраа өвчин, нойргүйдлын улмаас стресстэх, сэтгэл гутрах, айдас түгшүүрээс үүдэн ходоодны шархлаа өвчин зэрэг үүсэх нөхцөл болдог.

-Нойргүйдлийн улмаас стресстэж улмаар сэтгэл гутрал үүсдэг гэлээ. Үүний талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Ц. Д: Чанартай нойр гэдэг нь их унтсанаар хэмжигддэггүй. Нойрны үе шатууд гэж бий. Гүн нойрны үед хүн чанартай нойроо авдаг. Чанартай нойроо зүй ёсоор авч чадаагүй үед сэтгэл хөдлөлөө увирдах чадвар сулардаг. Үүнд анхаарлаа төвлөрүүлэх, шийдвэр гаргах, стрессээ зохицуулах чадвар зэрэг орно. Баярлахааргүй зүйлд баярлах, энгийн зүйлд инээх зэрэг нь сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, стресстэй байгаагийн шинж. Чанартай нойроо авч чадаагүйгээс болж стресстэх, ажлын бүтээмж буурах, харилцаанд асуудал үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд бий болдог.

-Чанаргүй нойр гэдэг нь унтсан ч унтаагүй юм шиг, бүрэн гүйцэт амарч чадахгүй байгааг хэлэх үү?

-Амарсан мэдрэмжгүй сэрэх нь зарим хүмүүст хэсэгхэн зуурын үзэгдэл байтал нойргүйдлийн үед байнга ийм мэдрэмжтэй сэрдэг.

-Нас, хүйсийн хувьд ялгаатай юу?

– Чанартай нойр авахад насны ялгаа нөлөөлөхгүй. Орчин нөхцөл, тулгарч буй асуудал, бие физиологийн өвчин зэргээсшалтгаалдаг.

-Хүйсийн хувьд ялгаатай юу, тухайлбал сэтгэл гутралд ямар хүйсийн хүмүүс илүү өртдөг вэ?

Сэтгэл гурралын хувьд эрэгтэй хүмүүс илүү өртөх магадлалтай. Учир нь эрэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь бага. Удаан хугацаагаар ганцаараа стресстэж явдаг. Стресээ тайла арга нь ч буруу байдаг. Эмэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө дор бүрт нь илэрхийлдэг.

– Нойрны эмгэгийн үед ямар нэгэн зовиур илэрдэг үү?

-Нойрны эмгэгийн зовиур нь маргааш өдөртөө тухайн хүн ямар байгаагаар илэрхийлэгддэг. Нойргүй, унтаж чадахгүй байгаа хүн бүрийг нойргүйдэлтэй гэж хэлэхгүй. Нойргүйдэлтэй гэх шалтгаанаар эмчид хандаж буй хүмүүсийн 6-10 хувь нь нойргүйдэлтэй байдаг. Унтах таатай нөхцөл, орчин нь бүрдсэн байхад унтах эхлэх нь хэцүү байх, шөнө байн байн сэрэх, үүрээр хэт сэрэх бөгөөд үүний үр дүнд маргааш өдөр нь ажлын чадамжгүй болох, биеийг сэргээх чадваргүй нойр нь дөрвөн долоо хоногоос дээш үргэлжилсэн тохиолдолд нойргүйдэл гэж үзнэ. Нойрны эмгэгтэй хүмүүс маргааш өдрийн ажлын бүтээмж хэр байна вэ гэдгээр тодорхойлогддог.

-Техник технологийн хөгжлөөс үүдэн унтах ёстой цагтаа унтаж амрахгүй байх нь нойрны эмгэг үүсэх боломжтой юу?

-Боломжтой. Нойр хойшлогдох хэм шинж гэж бий. Залуучуудад их тохиолддог. Нойрны эмгэгэгээр ирж буй хүмүүсийн ихэнх нь телевизийн сериал үзээд аажуу унтаж, маргааш нь үд болтол унтдаг гэдэг шалтгаан хэлдэг. Шөнө аажуу унтаж, нойроо нөхөхийн тулд үд хүртэл унтах нь нойр хойшлогдох эмгэг үүсгэдэг. Унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрэхгүй байх үед тухайн хүний хэвийн бодисын солилцоо алдагддаг. Хүний харааны мэдрэлийн эс дээр нарны гэрэл туссанаар өнчин тархинаас ялгарч байдаг мелатонин гэх даавар ялгарч хүн сэрдэг. Харааны мэдрэл дээр тусах нарны гэрэл байхгүй болсноор өнчин тархинаас нойрсуулах даавар ялгарч хүн унтдаг. Тэрхүү тодорхой циклийг алдагдуулснаас эмгэг бий болдог.  

– Нойрны эмгэгтэй эсэхээ мэдэхийн тулд яах ёстой вэ?

Хэд хэдэн асуумжууд байдаг. Шөнө хурхирдаг уу, олон дахин сэрдэг үү, толгой өвдөж сэрдэг үү, өглдөө сэрэхэд толгой нь өвсөн байдаг уу, өглөө сэрэхэд унтаж амраагүй мэт санагддаг уу, өдрийн турш нойрмоглож ядардаг уу, гэх мэтийн энгийн асуумжууд байдаг. Тэдгээр асуумжуудаас хоёр ба түүнээс дээш шинж илэрсэн бол ямар нэгэн байдлаар тухайн хүн нойрны мэргэжилтэнд хандах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрдэг.

-Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?

– Дэлхий дахинд нойргүйдэл нь бүрэн шийдэгдээгүй асуудал. Нойргүйдэл гэдгийг тайлбарлах “Гурван П”-ийн онол гэж байдаг. Нэгдүгээрт, урьдал байдал буюу генийн байдал. Хоёрдугаарт, нөлөөлөх гадны хүчин зүйлс. Гуравдугаарт, хувь хүни йзан төрх ордог. Эдгээр нь нэгдэж нойргүйдлийг үүсгэдэг. Тиймээс хурц нойргүйдэл нэг сар, түр зуурын нойргүйдэл долоо хоног үргэлжлээд дуусдаг. Ямар ч хүн тодорхой хэмжээнд хэдэн хоногоор нойргүй явж байсан үе байдаг. Харин энэ нь яаж үргэлжилж байна вэ гэдгээс нойргүйдэл шалтгаалдаг. Нойргүйдлийн шалтгаан үүссэн ч түүнийг бэхжүүлж буй хувийн зан төлөв байхгүй бол нойргүйдэхгүй. Хэрэв урьдач нөхцөл байгаа тохиолдолд өвчин эмгэг, үхэл хагацал, сэтгэл гутрал зэрэг гадны хүчин зүйлс нойргүйдлийг сэдрээдэг. Эдгээр хүчин зүйлс нь тодорхой хугацаанд нөлөөлөл үзүүлээд дуусдаг. Ихэнх хүмүүс хэвийн байдалдаа эргэн ордог. Гэтэл нөлөөлж буй хүчин зүйлсийг бэхжүүлж байдаг зан байдал нь хамгийн аюултай, хамгийн анхаарах зүйл.

Хүмүүс нойргүйдлийн эмчилгээ гэдгийг эм өгөөд л унтуулах гэж ойлгодог. Гэтэл Олон улсын хэмжээнд  нойргүйдлийг бэхжүүлж буй хувь хүний зан төрхийн асуудлыг авч үздэг.  Зан төрхийн энэхүү эмгэг байдлыг нь өөрчлөх таван төрлийн эмчилгээ байдаг. Эдгээр нь эмийн эмчилгээ бус, нойрыг хязгаарлах, тайвшируулах, хичээл, сургалт орох гэх зэрэг эмчилгээг чухалчилдаг.

-Стрессээс сэргийлэх арга юу вэ?

-Өөрийн бодол санаагаа цэгцлэх. Мөн хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн. Хүн өдөрт 30 минутын идэвхитэй хөдөлгөөн хийж байх ёстой. Судалгаагаар дасгал хийдэг хүмүүст аз жаргалын гормон ихээр ялгардаг болохыг тогтоосон.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд